x

Ч.Хүрэлбаатар сайд аа! Концесс хяналтаас чинь гарчихаагүй биз?

Замын концесс “Увс” бүлэглэл, Хятадын компаниудын тоглоом биш!

Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төслийг барих барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тэднийд уг зам барилгын ажлыг эхлүүлэх 06/18/2017 дугаартай зөвшөөрлийг 120 км хатуу хучилттай авто зам төслийг барих барилгын ажил гүйцэтгэх ажлын гэрээнээсээ 60 км замыг нь “Ган төмөр гүүр” ХХК-д шилжүүлжээ. Яагаад? 

Хятадын хөрөнгө оруулалттай хоёр компанийн хооронд Монголын иргэд автозам ашиглах хугацаа нь “сунаж”, зээлийн хугацаа нь хэвээр үргэлжлэх зүгээр үү? 

Танай Засгийн газар “Концесс”-той тэмцэнэ, Та өөрөө ганц ч концесс байгуулуулахгүй” гэсэн биш билүү? Бүх концессийг ухвал “таны толгой” хагарах байх. Заримыг нь л сөхөөд байгаа шүү дээ.Тухайлбал 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №9 тоот“Авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан байдаг. Яагаад заавал “Шинжиан Шиньфа” Монголын УИХ-ын сонгуулиар их хэмжээний мөнгөний хэлцэл хийдэг юм бэ? 

Яагаад энэ удаа“Шинжиан Шиньфа” компаниас “Ган төмөр гүүр” ХХК рүү төлбөр төлөх хугацаандаа “2020 оны Монгол Улсын УИХ-ын сонгууль дууссаны дараах 2 сарын дотор 10 600 000 ам.доллар, 2020 оны 12 дугаар сарын 31-ээс өмнө” гэсэн заалт байгаа юм бэ? Хятад эзэнтэй хоёр компанид манай улсын сонгууль ямар хамаатай юм бэ, хэнийг санхүүжүүлэх гэж тэр вэ. Энэ бүхэнд хяналт тавьж чадах уу, энэ мэтчлэн концесс шилжүүлэх бүрт хаана нь доголдол үүсч хэн хожиж болохыг мэдэх үү, Ч.Хүрэлбаатар сайд аа! Эхлээд 1.5 тэрбум төгрөгийг төлж дууссаны дараа“Төслийн эрх шилжүүлэх” гэрээний төлбөр болох 21.1 сая ам.долларыг төлөх энэ “наймаа” хэчнээн компанид давтагдаж хэзээ тухайн чиглэлийн зам баригдаж, Монголын татвар төлөгчид хэзээ тэр өрийг дарж дуусгах вэ? 

Өмнөх концесст Сангийн сайд нь хүртэл хутгалдсаныг “танай” Засгийн газар илчилж байсан байх аа?Төрийн банкны 20 тэрбум төгрөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө ганцхан өдрийн дотор “Шинжиан Шинфа” компанид алдагдсан. Үүнийг зээл олголт гэж үзэхгүй, хохирол учруулсан гэж шүүх үзэж холбогдох хүмүүст ял өгсөн. 

Тэрхүү зээлийг олгох үед 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд орсон “Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн хөрөнгө оруулалтыг концессын гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу 2020-2021 оны улсын төсөвт тусгах шийдвэрлүүлэх тухай хэлэлцсэн. Энэ үеэр Үндэсний хөгжлийн газар болон “Шинжиан шинфа” ХХК хооронд 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн концессийн гэрээний хэрэгжилттэй холбогдуулан уг төсөлд хөрөнгө оруулалтыг 2020-2021 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхээ нотолсон захидлыг “Шинжиан шинфа” ХХК-д хүргүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрөв гэсэн байдаг. Энэ баримт мөн үү? Тэгвэл тэр 20 тэрбум төгрөгийн барьцаа нь юу байсан юм бэ? Яагаад үүн дээр үүрэг өгсөн улстөрчид, эрх мэдэлтнүүд биш банкны ажилтнууд л ял авах ёстой гэж? 

“Шинжиан Шинфа” нь Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлагатай бөгөөд зээл эргэн төлөгдөөгүй тохиолдолд Сангийн яамнаас мөнгийг нь суутгаад авах бүрэн боломжтой” гэсэн Төрийн банкны албан бус тайлбар, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд явуулсан “Эдийн засгийг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн санхүүгийн үр ашигтай концессын төслийн 20 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийн хүсэлтийг Сангийн сайдаас Төрийн банкинд хүргүүлсэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 7-1/6647 дугаар албан бичгээр тогтоосон зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр холбогдох дүрэм, журамд нийцүүлэн судлан үзэхийг зөвшөөрч байна” гэсэн бичиг зэргийг Төрийн банкны ажилтнууд яаж эсэргүүцэх байсан гэж?! 

Тэдний зарим нь ял эдэлж байна, “Шинжиан Шиньфа” танай монгол компаниуд манайд өртэй, түүнээс нь ав гээд “Төрийн банк 20 тэрбумын алдагдлаа олж авсан” гэсэн мэдээлэл гаргаад хэрэг дууссан бололтой. Харин Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн нартай хэн ч хариуцлага тооцсонгүй. Энэ концесс хэдэн удаа сунгагдаж хэн, хэн хожиж, хэзээ замтай болох вэ гэдэгт Та хариулт хэлж чадах уу? 

Ямартай ч Монголын шүүх “Шинжиан Шинфа”ХХК-ийн Сун Гуан Чин, Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, Тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нарт холбогдох 98 мянган ам.долларын хэргийг тогтоосон. Тэр авлига нь тус компанийн Монголын Засгийн газартай байгуулсан 67 сая ам.доллар буюу 163 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй концессийн гэрээг барьцаанд тавьж Монголын хуулйг зөрчсөний шагнал байсан эсэхийг шүүх тогтоочихоод байна. Одоо Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн үед зээлсэн мөнгө Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үед төлөгдлөө гэж шоудах уу, эсвэл “Увсын” гаралтай улстөрчдийн сүр хүчийг гайхшрах ёстой юу?

Одоогоор нэн яаралтайгаар “Шинжиан Шинфа” компанийг хөөж гаргах хэрэгтэй. Тэд дахиад хэдэн сонгуулиар хэдэн тэрбумыг хулгайлахыг чөтгөр бүү мэд. Төрийн банкнаас гаргадаг нь байна, Шинжиан Шинфагийн авлагаас суутгуулж төлүүлдэг нь байна, энэ бохир төлөвлөгөөг Төсвийн тухай хуульд тусгуулдаг нь байна, Тэднээс айж байна!  Дээрх замуудыг Монголын компани барьж чадна. Яагаад эрх баригчдын хятадуудтай хийсэн хэлэлцээрийн дүнд Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд аархаж, Монголын банкуудаар хүртэл тоглож эхлэв. Яагаад тэр хятадуудаас болж Монголын сайд нар хоорондоо бичиг шидэлцэж Төсвийн тухай хуулиар тоглож Төрөөр овоглосон банкаа хүртэл хохироож, тус банкны ажилнтуудыг ял авахад ял завшаад үлдэж байна вэ? 

Энэ концесс нь гурван жилийн хугацаатай, 2020 онд хүлээлгэж өгөх ёстойгоос одоогоор ганц нэг далангийн ажил л хийгдсэнээс өөр ахиц гарсангүй. Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам өдийд ашиглалтад орж эдийн засгийн үр өгөөжөө өгч байх байтал тэгсэнгүй. Одоо энэ концессийг цуцалж дотоодын компанидаа өгч ажлыг дуусгаж, монгол иргэдээ ажлын байртай болгож яагаад болохгүй гэж? Эрхэм сайд таныг энэ асуудалд хариуцлагатай хандаж шийдвэртэй хариулт өгнө гэж найдъя!

Ёс зүйн дело үргэлжилнэ!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 45 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 55 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 58 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 58 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 59 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 1 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 1 цаг 1 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 1 цаг 2 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 3 цаг 23 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 3 цаг 32 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 3 цаг 33 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 3 цаг 36 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 45 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 3 цаг 50 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 5 цаг 27 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 5 цаг 38 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 5 цаг 39 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 5 цаг 39 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 5 цаг 44 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 5 цаг 48 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г...
Top