x

Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг “улсаа зарсан” гэж буруутгав

Монголын эдийн засгийн чуулган дээр “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д жинхэнэ гишүүнээр элсэх ёстой” гэж хэлсэн Ерөнхийлөгчийн байр суурь улс төрийн хүрээнд өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Энэ асуудлыг хамгийн түрүүнд эсэргүүцэж дуугарсан хүн нь Э.Бат-Үүл. Тэр “Ерөнхийлөгч Х.Баттулга чөлөөт ардчиллыг геополитикт эсрэгцүүлсэн нь том эндүүрэл. Том эндүүрэл байгаад зогсохгүй том эрсдэл дагуулсан политик” гэсэн байна. Энэ тухайгаа “Өнгөрсөн зуунд Монгол улс геополитикийн хайчинд орохдоо ардчиллаа устган, иргэдийнхээ өмч хөрөнгийг хураан, бизнес хийх эрхийг хориглон, дотоод гадаадын капиталыг шахан зайлуулж, сүм хийдээ шатаан, 40 мянга орчим гэмгүй иргэдээ хөнөөн эцэстээ нэг их гүрний "колони" болсноор дууссан. ШХАБ-ын жинхэнэ гишүүнээр элсэх тухай ярьж байгаа Ерөнхийлөгч маань шинэ зууны "шинэ колончлол"-ыг санал болгож байгаа юм биш үү” хэмээн бичжээ. Мөн Гадаад хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил ч бас ШХАБ-д Монгол Улс элсэх нь буруу гэв.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ШХАБ-ын талаарх байр сууриа хатуухан илэрхийлжээ. Тэр “Энэ хоёр хүний өнгөн дээр Монгол зарагдах учиртай байж дээ. Таарсан таар шуудай нар. Юугаар улсаа сольж байгаагаа ил тод зарлах хэрэгтэй. Бид энэ наймаачдын наймаанд ямар үнэтэй байгаагаа мэдчих юмсан” хэмээн жиргэсэн байна. Түүний энэ үг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ханджээ.

Учир нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумяабазар ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийг дэмжиж байгаа бөгөөд Засгийн газар ч ийм байр суурьтай гэх тайлбар өгсөн байв. Харин ажиглагчид “ШХАБ-ын гишүүнээр элсвэл хоёр хөршөөсөө эдийн засаг болоод бусад зүйлээр хараат байдал руугаа аажмаар гулсана. Гуравдагч хөршүүд рүү чиглэсэн гадаад бодлого бүдгэрэн замхарч, дэлхийн улс гүрнүүдээс тусгаарлагдах эрсдэлтэй гэж үзэж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • бат (103.9.89.202)
    тэмүүжингийн үед бүх төрийн ажил бүгд наймаагаар явж байсан юм байна л даа. тэгээд ингээд байгаа юм байна. одоо тэр байхгүй болохоор боож үхэх гээд байгаа юм байна ха ха ха
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • бат (103.9.89.202)
    худлаа дүрүзүүлсэн ардчилагчид нараа та нарын сэтгэлгээ хуучирчихаад байна. ШХАБ-тай хамтраад ажиллах ёстой. аливаа асуудлыг хамтын шийдвэрээр шийднэ гээд байгаа биз дээ. монголчууд худлаа цээжээ дэлдэхээ болих хэрэгтэй хөгжил дэвшил өөд бусадтай хамтрах хэрэгтэй.
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (112.72.11.123)
    Элсэх нь бүс нутагтай үр дүнтэй байж болно Гэхдээ ШХАБ нь НҮБ биш шүү дээ Одоо үед НҮБ ч гэсэн эргэлзээтэй бодлоготой болсон үе шүү дээ
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • н (119.40.98.162)
    Богино хугацаанд хятадын хөгжлийн давалгаанд том том төсөл хэрэгжиж эдийн засаг сайжрах байх л даа харин алсдаа бид баавгайн тэврэлт лууны үнсэлтээс гарч чадахгүй болчих бусуу
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.28.9)
    ШХАБ-д элсэж орсоноор хятадын бодлого шууд нөлөөлөх бөгөөд дарангуйлагчийн засаглал тогтох болно. Хятадын хар хайрцагны бодлого амжилттай хэрэгжиж байна даав
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.28.9)
    Хятадын нөлөөн энгээд бүрэн орлоо доо эх орончидоо
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.28.9)
    Hohi ni ee uher Mongolchuudaa. Jenco ekh oronch Battulga geed baisan. Yas yaman deeree Orosiin gar hol bolson hogiin golog
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • МУ Иргэн (66.181.177.53)
    Энэ нэр гангадсан сдууг шалгах хэрэгтэй. Нөгөө алкааштайн хамт. Цагдааг Америк цагдаа маягаар явуулах гэж самарсан гөлөг дө. Чамайг би өөрөө яаж ийж байгаад шалгана да.
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
    • оркуудад
      эргүү малаа ШХАБ-н тухай ярьж байна. чаддаг юм бол утас хаягаа тавьчих би өөрөө чам дээр очьё
      2018 оны 06 сарын 04
  • Зочин (27.123.214.104)
    ШХАБ л элсэхгүй бол манай улс хаагдмал ЭЗ ын хоригонд байсаар байх болно. Элссэн нь дээр. Үгүй бол хөгжихгүй. Элсэх яриа гарангуут ЭЗ ын коридорын талаар яригдаад эхэллээ. Ийм л бна даа.
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Баагий (112.72.14.57)
    Тэмүүжин ч цагдаагаас овоо мөнгө идсэн дээ шонхор оёдлын үйлдврийг бас хувьчилсан
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 8 цаг 7 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 8 цаг 22 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 8 цаг 41 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top