x

Олон хэмжүүрт зүйлийг нэг хэмжүүрт хийх нь хагарал юм

Гэрэл зургийг mymongolia.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, төрийн дээд одон медаль, шагнал гардуулав. Шагнагдагсдын дунд урлаг, соёлын цөөнгүй алдартнууд багтжээ. Хошин урлагийн мастеруудаас Ж.Мөнхсайхан, Н.Онон, нийтийн дууны алдартнуудын нэг Т.Батсайхан гэх мэтчилэн...

Ж.Мөнхсайхан, Н.Онон нарт гавьяат өгөх тухай мэдээ өнгөрсөн баасан гаригт анх нийтлэгдсэн. Тэр хэмжээгээр энэ шагналыг хүлээж байсан хүмүүс байсан гэсэн үг. Харин шагнал гурдуулсны дараа ер нь хошин урлаг "байх, байхгүй" түвшний шүүмжлэл соошл хэрэглэгч нарын дунд өрнөв. Тодруулбал, шинэхэн гавьяат Н.Онон шагналаа аваад төрийн ордноос гарч ирэхдээ Чингисийн хөшөөний өмнө биеэ "хэтэрхий чөлөөтэй" авч явсан зураг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа. Магадгүй мань хүн “Гэгээн Муза”-гийн тайзан дээр иймэрхүү хөдөлгөөн, сэтгэл хөдлөл үзүүлсэн бол хэн ч, юу ч гэхгүй л байсан байх. Хошин шогийнхон ч бас "Азтай бадарчин" гээд оны шилдэгтэй.

Харин төрийн одон медаль, ёслол хүндэтгэл гэдэг арай ондоо зүйл. /Шагналыг Ерөнхийлөгч маань Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд гардуулсан/

Үүнээс болоод нийгмийн сүлжээ ашиглагчдын хамаг “гал” шинэхэн гавьятууд дээр буув. Хошин урлаг гэж ер нь юу юм, хүн элэглэхээс цаашгүй. Элэглэх гээд доромжлох нь элбэг болчихсон, царайны дефектээрээ хоолоо олж иддэг бүдүүлэг юмнууд... бла бла. Ялангуяа Н.Онон гавьяатын гаргасан эмоци /Эмоци продакшн биш шүү/ өнгөрсөн 20-30 жилийнх нь "карьер"-ийг ч үгүй хийх хэмжээнд хүрэв. Хажууд нь дээлээ өмсөөд инээмсэглэж зогсоо Ж.Мөнхсайхан зүгээр бурхан...

Энэ хоёрын дүйвээнээр нь нийтийн дууны од Т.Батсайхан ч бас хоморгонд нь явчихаа шахлаа. "Тэгж ярих юм бол наад хоёр чинь хийсэн бүтээсэнтэй улс. Т.Батсайханд харин юу хийсэн" энэ тэр...

Энэ бол зүгээр гаднах байдал. Дотор шалтгаан нь өөр зүйлд байна.

Уг нь бол аль аль нь хийсэн бүтээсэн зүйлтэй, салбар салбартаа гавьяа зүтгэлтэй л хүмүүс. Х-ТҮЦ гэхэд драмын хэд хэдэн том бүтээл /“Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Хориотой жүжиг” гэх мэт/ хийчихсэн, “Маск” продакшн үзэгчдэд хүрсэн нэлээд хэдэн кинотой. Аль аль "хүн инээлгэдэг" төдий үнэлэгдэхээр уран бүтээлчид биш л дээ. Яс юман дээр хүн инээлгэх ч бас л урлаг. Уйлуулахаас инээлгэх нь хэцүү гэдэг байх аа.

Гэвч бүр ерээд онд хошин урлаг цэцэглэж эхлэхээс аваад л үгүйсгэж, дармын урлаг, сонгодог урлагийг л жинхэнэ “урлаг” хэмээн хүлээн зөвшөөрдөг, хүнд хэцүү цагт театрын суудлыг эзгүйрүүлчихгүй явж ирсэн үнэнч үзэгчид ч бас бий.

Тэгээд ч массын /бүх нийтийн/ урлаг, сонгодог урлаг гэдэг тэс ондоо, хоёр өөр түвшний зүйл. Мөнхсайхан, Онон хоёрын бүх тоглолтыг үзсэн үзэгчээс “Кармен”-д хэн тоглосон бэ? гээд асуувал мэдэхгүй төдийгүй огт сонирхохгүй. Тиймээс тэд өөр өөрсдийн тайзан дээр шилдгүүдээ тодруулдаг. Өөр өөрийнх нь үзэгчид л тэднийг үнэлж, дүгнэдэг. Тиймээс л ийм ялгаатай уран бүтээлчид, урлагийн өөр өөр салбарыг нэг тогоонд хийж шүүрдэх, тэр тусмаа төр үүнийг үнэлж цэглээд гавьяа шагнал олгох нь угаасаа зохимжгүй юм.

Олон жилийн өмнөөс ярьж, бичиж байгаа даа. Төрөөс олгодог гавьяа шагналыг зөвхөн тангараг өргөсөн тусгай албан хаагчдад, цэрэг, цагдаа, онцгойгийнхондоо л өгч байгаач ээ. Урлаг гэдэг бол огт өөр шүүлтүүртэй, өөр өөр үнэлэмжтэй салбар шүү гэж.

Тэгээд ч өөрөө өөрийнхөө төлөө чөлөөт хөдөлмөр эрхлээд, зах зээлийн жамаар амьдралаа аваад явж байгаа хүмүүсийг төр ямар “гавьяаны” улмаас шагнаж, одон тэмдэг зүүж өгөөд байгаа хэрэг вэ? Социализмын үед бол өөр хэрэг. Жинхэнээсээ урлаг бол тухайн нийгэм, цаг үеэ магтан дуулах, ухуулан сэрхрүүлэх “үзэл суртлын” бас нэг зэвсэг байсных нь хувьд төлөө гавьяа шагнал өгдөг байсан байх. Хоёрдугаарт, социализмын үед хүний авьяас билэг, ур чадварт нь тохирсон цалин, орлого байгаагүй, бүгдийг нь тэгшитгэчихдэг /хоосон хонуулахгүй, хоёр идүүлэхгүй/ байсан учраас одон медаль, гавьяа шагналаар нь хэмждэг байсан байх.

Харин өнөөдөр бол өөр. Урлагийн үнэ цэнэ, уран бүтээлчдийн авьяас чадварыг зах зээл нь өөрөө үнэлчихдэг болсон цаг. Тиймээс төр гэж хоосон зүйл үүнийг шүүж, үзэгч, уран бүтээлч хоёрыг хагаралдуулах хэрэггүй юм. Өөр өөр хэмжүүртэй зүйлийг нэг хэмжүүрт оруулчихаар л хагарал үүсдэг.

Соёл урлаг, шоу бизнес чинээндээ тултал хөгжсөн улсуудыг аваад үз л дээ. Америкийн ардын жүжигчин, Япон улсын гавьяат жүжигчин, СТА гэдэг цол тэмдэгтэй, тэгж өргөмлөгдсөн одууд байна уу? "Грэмми"-ийн тэдэн удаагийн шагналт, тэдэн оны "Оскар"-ын эзэн л цоллож байгаа биз дээ. Тэр шагналаар уран бүтээлчдийн үнэ цэнэ хэмжигддэг. Яагаад гэвэл тэр шагналын төлөө бүх нийтээр санал өгдөг учраас тэр.

Түүнээс биш сонгууль дөхөөд ирэхээр хэдэн хүнд шагнал өгчихөөд араас нь "Би чамд гавьяат өгсөн биз дээ" гээд хөмхийгөө зуугаад байдаг төр засаг, удирдагчид манайхаас өөр хаана ч байхгүй. Соёлт ертөнцөд лав байхгүй.

Б.СЭМҮҮН  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зүгээр (202.126.89.141)
    Онон, Мөнхсайхан Сайн жүжигчид, Сайн ч хүмүүс, дуучин батсайхан бол арай л бнаа.
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • Усан нүдэт (103.57.93.139)
    Насаараа Арзагнаж Ангалзсаар байгаад жирийн байж байгаа нь л ийм болцон юм биш үү энэ хоёр
    2020 оны 10 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 45 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 55 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 58 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 58 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 59 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 1 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 1 цаг 1 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 1 цаг 2 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 3 цаг 23 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 3 цаг 32 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 3 цаг 33 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 3 цаг 36 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 45 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 3 цаг 50 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 5 цаг 27 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 5 цаг 38 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 5 цаг 39 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 5 цаг 39 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 5 цаг 44 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 5 цаг 48 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г...
Top