x

Бүгдийн дарга

Одоогоос 30 жилийн өмнө /1990 онд/ түүний Үндэсний телевизийн “Уулзах цаг” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. Эхлээд энэ ярилцлагад дурьдагдсан нэгэн түүхийг хэлье.

Америкийн нэг фирм Зөвлөлтөөс дүрвэж гарсан хүмүүсийг ажилд оруулдаг байж. Нэг удаа том аж үйлдвэрийн нэгдлийн дарга дүрвэж, түүний оюуны чадавхыг шалгахад маш IQ-тэй гарчээ. “Энэ бол нэг том пүүсийн менежер болох ёстой хүн байна” гээд 4-5 үйлдвэрээр явуултал ажилд авдаггүй. Нөгөө хэд нь сандраад, шалтгааныг нь хайгаад үзтэл мань эр нэг л асуултад буруу хариулсан байв.

-Та Зөвлөлтөд байхдаа хэдэн хүн удирддаг байсан бэ?

-5000 хүн удирддаг байсан...

С.Зориг энэ тухай “Америкийн удирдлагын системийн үүднээс энэ бол байж боломгүй зүйл, 5000 хүнийг хэзээ ч нэг хүн удирдаж чадахгүй. Гэтэл Зөвлөлтөд үнэхээр удирддаг байсан. Америкт бол нэг том үйлдвэрийн дарга дөрвөн хүнийг л удирддаг, дөрвөн орлогч. Нэг хүн дөрвөн хүнийг л сайн удирдаж чадна. Бүгдээрээ яг үүргээ мэддэг, байраа мэддэг. Эсрэгээрээ нэг хүн 5000 хүнийг удирддаг, хамгийн дээд хүн нь бүх асуудлаа шийддэг тогтолцоонд мөн тийм замбараагүй байдал бий болж, тэр эдийн засаг уналтад ордог.  Би өөрийнхөө хэдийг болж өгвөл ийм юманд сургах гээд байгаа юм л даа. Хүн болгон үүргээ ойлгоод, түүн дээрээ ажиллаж чадахгүй байгаа учраас дөрөв биш, 20-30 болчих гээд байна” хэмээн ярьжээ.

Амралтын өдрүүдээр Засгийн газрын захиалгатай “Засах цаг” нэврүүлэг телевизүүдээр цацагдав. Засгийн газрын тэргүүн маань төмөр замын бүтээн байгуулалт дээр оччихсон үүрэг даалгавар өгөөд явж байна /танилцах биш шүү/. Хөмсгөө зангидчихсан “Ингэ, тэг” гээд хуруу гараараа дахиод. Иймэрхүү дүр зураг өнгөрсөн гурван жил үргэлжилсэн. Салбарын бүх яамдаараа тойрч аппаратынхныг нь нэг бүрчлэн загнасан. Аймгуудын Засаг дарга нараа загнасан. Ерөөсөө тааралдсан бүх хүнээ загнасан. Дахиад гурван жил өнгөрөхөд загнуулаагүй нэг ч хүн үлдэхгүй. 

Уг нь бол Засгийн газрын тэргүүн маань танхимынхаа сайд нарыг л сайхан “базаад”, цаадуул нь доошоогоо бас хэдэн хүн “базаад”, шат шатандаа ажлаа хийгээд явчихвал болчих гээд байгаа юм. Яг үнэндээ танхимынхаа 15 хүнийг шууд удирдах ч гэсэн биологийн хувьд боломж багатай зүйл гэдгийг өмнө хэлсэн. Гэтэл Ерөнхий сайдад мэдэхгүй ажил, асуудал ч гэж алга. Эндээс гарах нэг л дүгнэлт бий. Нэгдүгээрт тэр хүн өөрийнх нь дор ажиллаж байгаа, өөрийнхөө томилсон сайд нарт итгэл хүлээлгэдэггүй байна.

Хоёрдугаарт гэвэл, тэд нь ажлаа тийм ч сайн мэддэггүй юм байна. Шат шатандаа, дор бүрнээ ажлаа яралзтал хийчихдэг яах гээд л камерын өмнө зогсоож байгаад улс даяар нь загнаад байв гэж. Тэрнээс нь болоод одоо хүн болгон нүдээ чилээж байна шүү дээ. “За, нөгөө У.Хүрэлсүхэд загнуулаад байсан хэдэн хулгайч нь хаана юу хийж байгаа бол, юу суйлчих бол?” гэж хялайх маягтай.

Муу дээр муухай гэгчээр дор нь ажиллаж байгаа төрийн байгууллага, аппаратуудаа улам л чадавхигүй харагдуулж байгаа юм л даа. Ажилд авсан хүн нь итгэхгүй байхад ард иргэдэд итгэл төрөх үү? 

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 45 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 55 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 58 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 58 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 59 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 1 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 1 цаг 1 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 1 цаг 2 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 3 цаг 23 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 3 цаг 32 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 3 цаг 32 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 3 цаг 36 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 45 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 3 цаг 50 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 5 цаг 26 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 5 цаг 38 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 5 цаг 38 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 5 цаг 39 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 5 цаг 44 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 5 цаг 48 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г...
Top