x

Ерөнхийлөгч, чөлөөт ардчилалд “өширхөх” болсныг би гайхаад байгаа юм...

(өмнөх нийтлэлийн үргэлжлэл)

Владимир Ипатьев хэмээх Оросын алдарт химич өндөр октаны бензин гарган америкчуудыг баярлуулаад зогсохгүй өөртэй нь хамт цагаачилж очсон мэргэжил нэгт нөхдүүдийнхээ хамт АНУ-ын нефть-химийн үйлдвэрлэлийн салбарыг үндэслэсэн юм.

Инженер Владимир Зворыкон Америкт цагаачилж очоод ХХ зууны нэг гайхамшиг болох телевиденийг бүтээсэн. Зөвлөлтөд патентыг нь аван, хар цагаан өнгийн телевизор хийж байсныг бидний үеийнхэн мэднэ. 

Бас нэг мундаг инноватор (шинийг санаачлагч) орос Александр Понятов видео магнитфон буюу хуурцгийг, Бинг Кросбийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр анх бүтээж "америкчуудыг шуугиулж" байв. Зөвлөлтөд энэ хуурцгийг "видак" гэж нэрлэдэг байсан бөгөөд хар зах дээр бараг орон сууцны үнээр олддог байжээ.

Гэх мэтчилэнгээр, олны хэлдгээр "хар мянган" цагаач инноватор оросууд АНУ-ыг хөгжихөд хүчин зүтгэсэн. 

Би энд Г.А.Гамов, Питер Сорокин, Василий Леонтьев, Симон Кузнец, Айн Рэнд ( жинхэнэ нэр нь Алиса Зиновьевна Розенбаум), Набоков, Рахманинов зэрэг шинжлэх ухаан, урлаг соёлын мундагчуудыг оруулаагүй байгаа шүү!

Нэг гэнэн орос залуу "Америк руу гарсан шилдгүүд цөөхөн байсан шүү дээ!" гэж комментоор мэлзсэн байсан нь мөн ч инээдтэй. Улс орныг "үсрэлт хийлгэх" аугаа шилдгүүд гарын тав, ихдээ л гэхэд арван хуруунд багтдагийг тэр хөөрхий мэддэггүй бололтой.

Харин Путин үүнийг сайн мэдэж байгаа. Тэрбээр, Оросын зэвсгийн хүч чадлыг гайхуулахаар 3-р сарын 18-нд хэлсэн үгийнхээ эхэнд шинэ эрин үед хөгжлийн төвшин технологоос улам хамааралтай болсон тул технологийн өрсөлдөөн галзууран ширүүссэн, энэ өрсөлдөөнд ялагдвал хоцрогдож, тэр хоцрогдлоос залуус, шилдгүүд нь дайжиж, улмаар "Улсаа ч алдах эрсдэлтэй" гэх зэргээр хэлээд, ийм байдалд хүрэхгүйн тулд эрх чөлөөг бүх чиглэлд тэлэн, ардчиллыг өргөжүүлэх ёстой гэсэн үгийг "онцлоход" хэмээн анхааруулж байгаад цохон хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, ниймийн хөгжлийг алдахгүйн тулд либерал ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн лавшруулах хэрэгтэй гэсэн санааг л илэрхийлжээ. 

Тэнд байсан хүмүүсийн цөөнгүй нь Путины хэлсэн үгийн энэ гол хэсгийг анхаарахаас илүүтэй шинэ пуужингийн тухай танилцуулах хэсэг дээр нь сэргэцгээж байна билээ. Кадыровчууд дүүрэн сууж байсан болохоор аргагүй. Энэ бол Путины зовлон юм даа!

Хятад орон ч баруунд мөн л шилдгүүдээ "бэлэглэсэн" юм. Синьхайн хувьсгалын дараагаас эхэлж бараг дөчин жил үргэлжилсэн үймээн самуун, иргэний дайн, тэр бүхний дараа 1949 онд тогтсон коммунист тоталитар дэглэмээс хэдэн арван сая хятад хүн дайжсан. Тэдний нэг хэсэг барууны орнууд гарч очин хөгжлийг нь тэтгэж, нөгөө хэсэг нь Америкийн хөрөнгө оруулалт, хамгаалалт дор Сингапур мэтийн Азийн баруудыг бүтээн босгосон билээ. 

Маргарет Тэтчер "Хятад хүмүүс дэлхийн хамгийн чадварлаг бизнес эрхлэгчид" гэсэн байдаг. Нээрээ л дэлхийн хөрөнгийн зах зээл дээрх хамгийн том хоёр өрсөлдөгчид бол хятад, еврей хоёр үндэстэн. 

Нобелийн шагналтай хятад эрдэмтэд бүгд Америк, Их Британийн харьяат байдаг. Гэтэл коммунист Хятад ийм хэмжээний нэг ч эрдэмтэн байхгүйгээр барахгүй соёлын хувьсгалын үеэр байгаа эрдэмтнүүдээ золтой л устгачихаагүй.

Ши Жинпин шилдгүүдээ алдахын горыг бас мэднэ. Тийм учраас улстөрийн либералчлалд таагүй хандах атлаа эдийн засгийн либералчлал, чөлөөт зах зээлийн төлөө тууштай явахаа илэрхийлдэг. 

Тэр "Протекционизм гэдэг бол харанхуй өрөөнд өөрийгөө түгжсэнтэй адил" хэмээн протекционизмыг дайрч, либертариан эдийн засагчдыг дуу алдуулж байна. Хятад улс өнөөдөр хөрөнгө оруулалт, худалдааны эрх чөлөөг хамгаалах ажлыг манлайлагч гүрэн болчихдог нь үнэхээр гайхалтай явдал.

Хятад өөрийнхөө шилдгүүдийг алдахаас сэргийлэх бодлого явуулаад зогсохгүй бусад улсын шилдгүүдийг "урвуулах" зорилгоор визийн горимдоо өөрчлөлт оруулж байна. Хувийн бизнес, өмчийн баталгааг улам төгөлдөржүүлж байна.

Энэ мэтийг тооцон тунгаан бодоход Ерөнхийлөгч Баттулгын чөлөөт ардчиллыг геополитикт эсрэгцүүлсэн нь том эндүүрэл. Том эндүүрэл байгаад зогсохгүй том эрсдэл дагуулсан политик. 

Чөлөөт зах зээл, ардчиллын замаар хөгжихгүй, геополитикоор хөгжинө гэдэг санаа маш осолтой санаа. Өнгөрсөн зуунд Монгол улс геополитикийн хайчинд орохдоо ардчиллаа устган, иргэдийнхээ өмч хөрөнгийг хураан, бизнес хийх эрхийг хориглон, дотоод гадаадын капиталыг шахан зайлуулж, сүм хийдээ шатаан, 40 мянга орчим гэмгүй иргэдээ хөнөөн эцэстээ нэг их гүрний "колони" болсноор дууссан. Энэ тухай нэхэн санавал, Ерөнхийлөгч маань шинэ зууны "шинэ колончлол"-ыг санал болгож байгаа юм биш үү!? гэсэн хар өөрийн эрхгүй төрнө!

Ер нь геополитикоор хөгжинө гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Ухаан нь геополитикийн эрх ашиг шаардаж байна гээд Оюутолгойг хурааж аваад "геополитикийн түншийнхээ" компанид өгнө гэсэн үг үү? Гуравдагч хөршийнхөө капиталыг геополитикийн төлөө шахан зайлуулна гэсэн хэрэг үү? Японтой хийсэн чөлөөт худалдааны гэрээг цуцална гэсэн үг үү? 

Бүр эсхүл, геополитикийн хүчтэй тоглогч байхын тулд Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хэрэгтэй, парламент олон улсын гэрээ хэлэцээрийг удаан шийдэж байна гэх гээд байгаа юм уу? Геополитикт тааруулан Үндсэн хуулиа өөрчлөх дараагийн алхмаа хийхээр хэдийн ирээдүйн түнштэйгээ тохирсон юм болов уу? Энэ мэт тодруулах шаардлагатай олон асуулт ар араасаа хөвөрч байна!

Баттулга, өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн 90 оны ардчилсан хувьсгалын ололтод "өширхөх"болсонд л би бүр гайхаад байгаа юм!

60 жил гар хүрээгүйн улмаас нурах шахсан цэргийн ангиудынхаа орон байр, казармыг шинэчилье гээгүй байж цэргийн социализм байгуулна гэж нэг хэсэг шуугиулсан. 

Дараа нь цаазаар авах ялыг сэргээх кампанит ажил зохион байгуулсан. Одоо тэр нь атозчин радикалуудын тренд болоод, тэд сав л хийвэл "цаазалъя" гэж орилдог болсон. 

Одоо бүр, либерал ардчилал мухардлаа, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад элсье гэнэ ээ! Эдийн засгийн хөгжлийн ямар ч төсөл хөтөлбөр яригдаагүй байгаа ШХАБ-д дуртай юм бол элсэнэ л биз, чөлөөт ардчилал, зах зээлийн үл үзэгдэх гарыг доош нь хийх шаардлага юу вэ? ШХАБ-д элсэх болзолд ардчиллыг устгана гэсэн шаардлага байхгүй биз дээ?!

Ерөнхийлөгч Баттулга, чөлөөт ардчилал, зах зээлийн олгосон боломжийг завхруулан буруудуулсан бүх бурууг нам, улстөрчдийн шуналдаа хөтлөгдсөн тэнэглэл, хариуцлагагүй үйл ажиллагаанаас л хайх ёстой шүү! Ардчилал, монголчуудад эрх чөлөө, боломж олгосноос өөр ямар ч гэм хийгээгүй! Ардчилалд өширхөх хэрэггүй!

Э.Бат-Үүл /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.120.164)
    Юм мэдэхгүй хүмүүсээс илүү огт юуч мэдэхгүй байж асар их мэдлэгтэй болж мэдэмхийрч олон түмний тархи толгойг угаадаг Бат - Үүл , Баабар мэтийн хүмүүс хорт хавдар мэт хамгийн аюултай . Мэдэмхийрч шал худлаа дүгнэлт хийж олон түмэнд өөрийн хорт үзэл бодлоо тулгадаг .Ийм хорт хавдруудыг нийгмээс цэвэрлэх хэрэгтэй
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 6 цаг 45 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 6 цаг 49 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 6 цаг 49 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 6 цаг 53 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 6 цаг 55 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 6 цаг 57 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 7 цаг 1 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 7 цаг 1 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 8 цаг 1 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 8 цаг 13 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 8 цаг 37 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 9 цаг 46 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 10 цаг 11 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 10 цаг 35 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 10 цаг 42 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 10 цаг 58 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 11 цаг 20 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 11 цаг 25 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 11 цаг 28 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top