x

Таван жилийн дараа тэтгэвэр нэмэгдэнэ

Насанд хүрсэн бүх хүн хоёр зүйлээс л маш их айдаг. Эхний айдас нь азгүй зүйл тохиолдох. Айснаасаа болж тодорхой хэмжээний зардал гаргаж хийдэд ном уншуулж өөрсдийгөө даатгадаг нь магад насанд хүрээгүй хүний шинж гэлтэй. Ном уншуулж засал хийлгэх нь тухайн үеийн сэтгэл санааг засаж тайвшруулан, айдсыг дарах үйлчилгээ болохоос жинхнээсээ эрсдлээс хамгаалах нь эргэлзээтэй.

Байгууллага хамт олон дунд хэн нэгнийх нь ойрын хүрээнд өвчин зовлон, гал усны аюул, ажил явдал тохиолдож сар бүр цалингаасаа хэдэн төгрөг хүн бүр нэмэрлэдэг. Өнгөц харахад хамт олны дулаан уур амьсгал юм шиг мөртлөө цаад язгууртаа бол өөрт нь ч бас ийм азгүй зүйл тохиолдвол бусад маань туслахгүй бол яана даа гэсэн айдас л яваад буй хэрэг. Хандив тусламж өгөхөөс цааргалсан нэгнээ загнадаг үлгэр жишээ үг нь “Чамд ч гэсэн ийм зүйл тохиолдвол яах юм?” гэж айлгах. Байгууллага хамт олны хуримтлалд өгсөн мөнгө, хийдэд ном уншуулах, эсвэл хэн нэг лам багшид өөрийгөө даатгаж өглөг барьц өргөх, нийгмийн сүлжээгээр явах хандивт өгсөн мөнгөний аль нэгэнд нь нэг ч төгрөг үрээгүй хүн Монголд бий гэж үү?

Нөгөө нэг том айдас нь хөгшрөлт. Гэхдээ саяхныг болтол хөгшрөлт нь харьцангуй тайван жам ёсны үзэгдэл бөгөөд тэтгэвэрт гарахыг гавьяаны амралт хэмээн нэрлэж байсан нь өдгөө харин технологийн хөгжлөөс үүдэн гавьяа ч биш амралт ч биш болж мэдэхээр шинжтэй. Эргэн тойронд өөрийн хамгийн сайн мэддэг 20 хүнийг ч юмуу үгүй ядаж фээсбүүк хуудсаасаа санамсаргүй 20 хүн сонгоод, эсвэл өөрийн хажуугаар зөрж өнгөрөх 20 хүнээс ямар мэргэжлээр төгсөөд, юу хийж амьдарч байгааг асуугаад үзээрэй. Ердөө хагас нь л үндсэн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа хүмүүс бөгөөд ихэнхи нь таван жилийн өмнө л огт өөр ажил хийж байсан хүмүүс байж таарах вий. Тайван сайхан хөгшрөөд гавьяаны амралтанд суух тухай ойлголт хуучных шиг байхаа больсон юм. 

Хөгшрөлт ба эрсдэл хоёулаа л заримдаа шударга бус мэт санагдаж, хорвоо энэхүү шударга бус байдал биднийг маш их эмзэглүүлнэ. Маш сайхан амжилттай, сайхан сэтгэлтэй, бусдад тусархуу сайхан хүн зүгээр л нэг өдөр эрсдэлд ордог. “Тэр хэнд ч муу юм хийгээгүй..” яагаад тэр зовох ёстой гэж? Учир нь тэр ламаар ном уншуулаагүй юм болов уу? Тэр цагаан, хар хэл ам хүрсэн юм болов уу? Тэр ямар нэг зүйлийг л буруу хийж дээ? Аль нь ч биш, тэр зүгээр л даатгалгүй байх. Даатгал бол “азтай нь төлж азгүй нь авдаг” зарчмаар ажилладаг, азтай байсны шимтгэл төлбөр азгүйтсэний нөхөр төлбөр, хорвоогийн шударга бусыг арай зөөллөх хүний оролдлого. Магадгүй тэр хүн хийдэд төлдөг мөнгөө, хамт олны тусын тулд нэмэрлэдэг мөнгөө өөрийнхөө даатгалд төлөөд явсан бол бодитоор амьдралаа аварч үлдээд хорвоогийн шударга бусыг цөөлөх байсан биз. Тэр дундаа хувийн тэтгэвэрийн даатгалын систем бол “хөгшрөх” ба “эрсдэх” гэсэн хүний үндсэн хоёр айдсыг бодитоор арилгаж, бүр хувийн хуримтлал ч болдог, хүний гараар бүтээгдсэн20 –р зууны шилдэг ололтуудын нэг юм.

Уг нь цаг үе өөрчлөгдөхийг дагаад манайд ч тэтгэвэрийн даатгалын систем боломжоороо хөгжсөөр ирсэн юм. Социализмын үед тэтгэвэрийн асуудлыг үйлдвэрчний эвлэл хариуцдаг байж байгаадбүр 1995 онд л “Нийгмийн Даатгалын сан” байгуулагдаж. Тодруулбал 1994 оноос өмнө хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэдэг огт ойлголтгүй байсан учир тэтгэвэрийн мөнгө нь жирийн халамжийн мөнгө шиг байлаа. Одоо бидний төлж сурсан НДШ тухайн үедээ манайдаа шинэ, “ойлгоход хэцүү” зүйл байсан юм. Улмаар 2015 оноос одооны ярьж буй ”Нэрийн данс” гэх ойлголтыг нэвтрүүлэх шийдвэр гарсан. Магадгүй таван жилийн дараа тэтгэвэрийн даатгал өмнөхөөс шинэчлэгдэж магадгүй л юм, эсвэл яг өнгөрсөн таван жил шигээ зогсонги гацаатай, улс төржсөн хэрүүлээр дүүрч ч мэднэ. Харин тэр хүртэл та юу хийж суух вэ? Таван жилийн дараа тэтгэвэр нь нэмэгдсэн хүмүүсийн нэг байх уу? Төр засагтаа уурласан хүмүүсийн нэг байх уу?

Өнөөгийн нийгэм биднийг “амиа боддог ч аминдаа хайргүй” хүмүүс болгожээ. Үүнийг “амиа ч боддоггүй, аминдаа ч хайртай” болгож өөрчлөх нь нийгмийн нэг том рэформ болно. Буяны ажил, бусдын тусын төлөө төлдөг мөнгөө даатгалд төлчихвөл ялгаагүй л бусдад буян ч болно өөрийгөө ч эрсдлээс хамгаална. Ялгаа нь гэвэл энэ бүх мөнгө нэгдсэн нэг санд төвлөрөөд, хүү нь өсөөд, эцэстээ тэтгэвэр дээр чинь тодорхой хувь нэмэр болж очиж, нийтээрээ “амиа ч боддоггүй, аминдаа ч хайртай” хүн болж төлөвших юм. Төрийн нийгмийн даатгалын систем хүнийг “өлсгөхгүй дааруулахгүй” байлгачих тэтгэвэрийг нь эрхбиш өгсөн хэвээр л байна. Харин төрөөс хамааралгүй өөрийнхөө ирээдүйд авах тэтгэвэрийг нэмэгдүүлж, өөрийгөө эрсдлээс хамгаалах, өөрөө хэдэн төгрөг нэмж гар дээрээ авахаахувийн тэтгэврийн даатгалын үйлчилгээг сонгох бүрэн боломж бий.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 1 цаг 2 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1 цаг 8 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 1 цаг 12 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 1 цаг 57 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 2 цаг 10 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 8 цаг 27 мин Мэдээж “Ар нь түүз!” 8 цаг 38 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 8 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 9 цаг 3 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 9 цаг 7 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 9 цаг 12 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 9 цаг 17 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 9 цаг 22 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top