x

Мэдэх эрх амьдрал аварч, итгэл төрүүлж, найдвар авчирна

-Мэдээллийн хүртээмжийн олон улсын өдөрт зориулав- 

Өдгөө дэлхийн 127 оронд мэдээлэл авах эрхийн тухай хуулийг баталжээ. Дэлхийн жишгийн дагуу Монгол Улс нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиа 2011.06.16-ны өдөр баталсан. Энэ бол дэвшил, ахиц байв. 

Гэвч ганц хуультай байгаад бүх зүйл шийдэгдчих асуудал биш гэдгийг сүүлийн үед болж буй асуудлаас улам илүү ухаарах болов. Бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд баталсан боловч нийгэмд гэр бүлийн хүчирхийллийн тоо буурсангүй, онц ноцтой хүчирхийллийн гэмт хэргүүд ар араасаа гарсаар л байна. Анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталснаар чухам өнөөгийн нөхцөл байдал арилах шиг ойлгож, энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд чухам сайн хууль болсныг амаа ололгүй магтаж байсан цаг саяхан. Аливаа асуудал хуульгүйдээ бус түүний хэрэгжилтэндээ, хяналт тавих ёстой албан тушаалтнуудын хандлага, сэтгэл, мэдээлэлгүйтэй холбогддог юм байна. 

Мэдээлэлгүйн хор уршиг бидний, нийгмийн хорт дайсан. Иймдээ ч 2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас мэдээллийн хүртээмжийн асар их ач холбогдлыг үнэлэх үүднээс НҮБ-ын хэмжээнд 9 дүгээр сарын 28-ны өдрийг Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Өмнө нь, 2015 онд ЮНЕСКО нь жил бүрийн мөн энэ өдрийг Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр хэмээн зарлаж байсан юм.  

Хууль ба ардчилал олон улсын байгууллагаас гаргадаг Мэдээллийн ил тод байдлын индексээрээ Монгол Улс нь 120 орноос 61 дүгээр байрт жагсаж байна. Алтан дундаж үзүүлэлт байлаа гээд авлигатай, албан тушаалтнуудтай хийх тэмцлийг зогсоож юмуу саармагжуулж боломгүй юм. Засгийн газраас бидний мэдээлэл авах эрхийг алхам тутамд хумих оролдлого хийсээр байна.

Төрийн болон албаны нууцын тухай хууль баталснаараа өнөөдөр төрийн бүх захиргааны байгууллагын дарга нар өөрийн эрх хэмжээний хүрээнд албаны нууцаа хуулиар бус өөрийн дур зоргоор батлах боломжийг бүрдүүллээ. Нөгөө талаас Төрийн нууцын жагсаалт батлах хууль хэрэгжиж байсан хугацаандаа /2004-2017/ төрийн нууцад хамааруулсан мэдээллийн тоо 60 байсан бол шинэ хууль хэрэгжсэнээрээ 565 болтлоо өсөв. Төрийн нууц мэдээллийг задруулсан хэргээр 2019 онд Тагнуулын байгууллагад сэтгүүлч шалгагдсан тохиолдол гарсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр төрийн нууц мэдээлэл биш гэж үзсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

НҮБ-ын Хүний эрхийн комиссын 1996 оны 52 дахь чуулганаар сайшаасан “Үндэсний аюулгүй байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжийн асуудлаарх Йоханнесбургийн зарчмууд”-ын 18-т үндэсний аюулгүй байдлыг хамгаалах /төрийн нууцыг хамгаалах/ нь сэтгүүлчийг мэдээллийнхээ эх сурвалжийг хэлж өгөхийг албадах vндэслэл болгож болохгүй гэж заасан. Мөн 2004.12.06-ны өдөр НҮБ-ын үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх Тусгай илтгэгч, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (OSCE) Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаарх Төлөөлөгч, Америкийн орнуудын байгууллагын (OAS) Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний Тусгай илтгэгч нарын гаргасан Хамтарсан тунхаглалд “Төрийн нууцыг хамгаалах үүргийг зөвхөн түүнийг хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан хүлээнэ.

Сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгч зэрэг бусад этгээдийн хувьд мэдээллийг нийтэлсэн, түгээсний төлөө хууль зүйн хариуцлага хүлээх ёсгүй. Зөвхөн ажил үүргийн хувьд олж мэдсэн этгээд, төрийн болон албаны нууцыг үрэгдүүлсэн задруулсан тохиолдолд гэмт хэрэг хүлээлгэхээр байтал жирийн иргэнд Монгол Улсын Эрүүгийн хуулиар 3 хүртэл жилээр хорих ял оногдуулж байгаа нь асуудлыг улам бүр хүндрүүлж байна. 

2019 онд Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээний судалгааны тайлан”-ийг хийснээ Глоб Интернэшнл төв танилцуулжээ. Үүнд бидний мэдээлэлтэй байх эрхийг ноцтой зөрчсөн хэд хэдэн тохиолдол судалгаанд авагдсан байна. Тухайлбал, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд Улаанбаатар хотын өндөр зэрэглэлийн буюу А бүсэд газар эзэмшигчдийн мэдээллийг ил тод болгох боломжтой эсэх талаар хандаж мэдээлэл хүсэхэд хариу өгөөгүй байна. Харин утсаар тайлбар авч ярилцлага хийхэд энэ нь хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл тул нийтэд мэдээлэхийг хориглодог гэжээ. 

-Ямар хүмүүст хотын төв болон байршил сайтай газруудад газар авах боломж олдоод байгаа тухай асуухад

-Энэ бол төрийн нууц гэсэн хариулт өгсөн байна. Олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашгаас дээгүүр хувь хүний ашиг сонирхол хэрхэвч байж болохгүй юм. Хаана хүнд суртал байна тэнд авлига цэцэглэж байдаг бичигдээгүй хууль дээрх асуудалд үйлчилнэ. 

Өнгөрсөн хугацаанд хуулийн ганц заалт нийгэмд ямар их өөрчлөлт авчирдгийг хангалттай хэмжээнд харлаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар эзэмшигчдийн мэдээлэл ил тод болсноороо нууц эздийг ил тод зарлаж, нийгэмд бугшсан олон асуудлыг шийдвэрлэх гарц болж өгөв. Энэ мэтчилэн мэдээлэл авах боломжийг хязгаарласан олон хуульд өөрчлөлт орсноор сая бидний мэдэх эрх бүрэн хангагдах боломжийг бүрдүүлнэ. 

Бид мэдээлэл авах эрхтэй гэдгээс бус мэдээлэл авч чадахгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх тухай ойлголтын мэдлэг ерөөс хомс байна. Албан тушаалтан, дээд удирдлага нь үгүй гэсэн хариу өгч хана босгосон л бол тухайн мэдээллийнхээ араас хөөцөлдөхөө болин орхиж буй асуудал газар авчээ.  2016-2020 оны хооронд Захиргааны хэргийн шүүх дээр мэдээлэл авах эрх нь зөрчигдсөн асуудлаар 5 нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн байх юм. 

Мэдээлэлтэй байх эрх нь зөрчигдсөнтэй холбоотой ХЭҮК-оос 2018 оны 10 дугаар сарын 5-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 443 гомдол хүлээн авсан ба үүнээс үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд хэвлэн нийтлэх эрх зөрчигдсөн тухай асуудлаар 2, жагсаал цуглаан хийх эрх зөрчигдсөн тухай асуудлаар 4, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх зөрчигдсөн тухай асуудлаар 3 гомдол ирүүлсэн тухай дурджээ. ХЭҮК нь энэ эрх нь зөрчсөнтэй холбоотой эцсийн шийдвэр гаргадаггүй бөгөөд зөвхөн зөвлөмжийн шинжтэй зөөлөн зохицуулалт болдгийг дурдах нь зүйтэй.

Дээрх судалгаанаас үзвэл иргэд мэдээллийнхээ араас эцсээ хүртэл хөөцөлдөх боломж цаг хомс, шат дамжлага олон байгаагаас залхаж орхидог болохыг үгүйсгэхгүй юм. Иргэний эдгээр асуудлыг хөнгөвчилж, өмнөөс нь ажиллагаа явуулан хөөцөлдөх үүднээс бие даасан нэгжийг олон улсын жишгээр байгуулж болох юм. Иймд Мэдээлэл авах эрхийн тухай хууль бүрэн хэрэгждэг болоход Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг тогтмол хянаж, хөндлөнгийн хяналт тавих механизм буюу бие даасан байгууллага, нэгжийг тус хуульд тусгах зүй ёсны шаардлага урган гарч байна.

2020.09.28

Хуульч, сэтгүүлч Б.Пүрэвсүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 мин Академич Аюурын Дулмаа Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаав 7 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 14 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 16 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 18 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 20 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 21 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 39 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 41 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 48 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 56 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 36 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 26 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 27 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 37 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 40 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 32 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 21 цаг 0 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 21 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top