x

У.Хүрэлсүхийн Засгийн газрын удаах дайсан ноён АРХИ...

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар (“УИХ-ын эмэгтэй гишүүдээс” гэж бичээд байгаа) Архидан согтуулахтай тэмцэх тухай хуулийн төслийг удахгүй нээлтээ хийх намрын чуулганд өргөн барихаар холбогдох байгууллагуудаас санал авч эхэлжээ. Эхний хэлэлуүүлгийг өнгөрөгч дүрэв гаригт хийсэн юм байна.

Төсөл өргөн барих болсон үндэслэлээ гишүүн М.Оюунчимэг “Эрүүлжүүлэх байраар үйлчлүүлсэн 82 мянган хүний 80,8 хувь нь ажилгүй хүмүүс байна” гэв. Бараг 90 хувь. 70 гаруй мянган ажилгүй иргэн эрүүлжүүлэх байраар зочлоод гарчээ гэсэн үг. Тэр цааш нь “Засгийн газраас иргэдийг ажилтай, завгүй байхад зориулж бодлого гаргах нь чухал байна. Хоёрдугаарт архины зохистой хэрэглээг бий болгох хэрэгтэй” гэжээ. Тэр “зохистой хэрэглээ” гэдэг нь юу болох талаар өмнө мэдээлсэн. Архи худалдаалах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, 5000 хүн тутамд нэг архи худалдаалах цэгтэй болгох...

М.Оюунчимэг гишүүний мэдээлснээр нийслэлд архи худалдаалах зөвшөөрөлтай 6000 мянган цэг байдаг гэнэ. Статистикийн газраас мэдээлснээр нийслэлийн хүн амын тоо сая 466 мянга 100 гэж гарсан байна. Харин УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга сая 200 мянга гэж залав. Статистикийн мэдээ жилийн өмнө гарсан гэж тооцвол лав 300 мянган хүнээ гээчихлээ. Манай удирдагчид тоо баримтад ингэж л ханддаг хүмүүс. Ард нь мэдээж зорилго бий байх л даа.

Сая 500 мянган хүнээр тооцвол 5000 хүний дунд нэг архи худалдаалах зөвшөөрөл гэхээр нийслэлд 300 цэг үлдэх нь ээ. Одоо байгаа 6000 зөвшөөрлийн 5700 нь цуцлагдана гэсэн үг. Найман нэрийн барааны дэлгүүрүүд бүгд байхгүй болно. Сумын төвд ганцхан дэлшүүр үлдэнэ. Тэдгээр нь мэдээж УИХ-ын гишүүний, эсвэл Засаг даргын өөрсдийнх нь дэлгүүр байх болно. Монополь учраас үнээ дураараа тогтооно, өрсөлдөгчгүй учраас борлуулалт нь нэмэгдэнэ.

Нөгөө талд шагийн архи цэцэглэнэ, архины хууль бус наймаа нэмэгдэнэ, түүнийг дагаад чанар муутай архи үйлдвэрлэж эхэлнэ, хүний амь эрсдэнэ. Арав гаруй жилийн өмнөх шигээ хуурамч архи, хууль бус борлуулагчидтай тэмцэх шинэ ажил ундарна даа.  Сэтгэлийн хөөрлөөр, судалгаагүй бурах ийм аюултай.

Гэтэл судалгаа тооцоог нь хийх ёстой Х.Нямбаатар сайд (энэ нэг эргүүтсэн төлгийг хуулийн салбарын дарга болгох санаа ямар ухаанд нь ухна үхсэн хүнээс гардаг байна аа) нөгөө санааг нь шүүрч аваад “хуулийн шинэчилсэн найруулга болгохоор” шийдсэн гэнэ. Хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулна гэсэн үг. Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газар бас нэг дайснаа олчихлоо. Түүнийг ноён “АРХИ” гэдэг.

Нөхдүүд архитай л тэмцэх тухай яриад байгаа болохоос биш, архидалттай нь тэмцэх тухай хэн ч, юу ч ярихгүй байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга өөрөө хэлсэн дээ. Архидан согтуурч байгаа нөхдийн 80 хувь нь ажилгүйчүүд байна аа гэж. Тэгвэл архитай тэмцсэнээр ажлын байр нэмэгдэх үү?

Эсрэгээрээ архины хамааралтай хүмүүсээ эмчилдэг, тусалдаг, ажлын байранд зуучилдаг үйлчилгээг бий болгох ёстой юм биш үү? Тэрэнд нь мөнгөө зарцуул, ТББ-уудаа ажиллуул, хөрөнгө төсвийг нь гаргаж өг. Нийгмийн хог шаар гээд зөнд нь хаядгаа боль. Архи үйлдвэрлэгчид, ажил олгогч нартаа ханд. Үүнийг “нийгмийн хариуцлага” гэдэг болохоос биш шинэ жилээр чихэр тараахыг нийгмийн хариуцлага гэдэггүй. Тэр ажилгүй хүмүүс чинь ажилтай, орлоготой болоод ирэхээрээ аяндаа архинд донтохоо болино.

Харин архины зөв, зохистой хэрэглээ гэдэг бол огт өөр зүйл. Бараг соёл.  Хууль баталж, хорьж хязгаарласнаар соёл бий болдоггүй. Тийм учраас манай нөхөд энэ тухай ярихаасаа өмнө ажлын өрөөндөө архины шилтэй селфи хийж постолдгоо эхлээд больчих хэрэгтэй.

Гэх мэтчилэн асуудлыг уг үндсийг нь хардаггүй, аль болох амар хялбар аргаар шийдэх гэж оролддог манай төрийнхний нэг гажиг байна. Үр дүн нь дандаа эсрэгээрээ гардаг.

Гэвч энэ юу ч биш байх л даа. Өмнө хэлсэнчлэн тэд ийм зүйлийг санаандгүй буюу санаа зорилгогүй хийдэггүй. Санаж сэдээд, төлөвлөөд хийдэг. Нэг нь төсөл өргөн бариад, нөгөө нь тэрийг нь ахиулаад, нийгмийн эмзэг асуудал дээр дөрөөлж нийтээр нь талцуулж, хэрэлдүүлж байгаад араар нь өөрсдийнхөө сонирхлыг шургуулаад, ашгаа аваад гараад явчихдаг бүр номтой.  

  Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.184.113)
    Хэрэгтэй хууль гарах юм бна.Архинаас болж олон айлын амьдрал сүйрч доройтож бга шүү.Амжилт хүсье
    2020 оны 09 сарын 28 | Хариулах
  • Batchimeg (66.181.184.113)
    Ard tumen arhi ihk unetei bolchbol uuhgui ,harin darga nar turiin munguur uuh ni oilgomjtoi.Ta nar er emgui sogtuu baidag humuuc ene huuli gargah hereg bhgui
    2020 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.184.113)
    Дарга,гишүүд өөрсдөө архиддагаа больчих хэрэгтэй бна.
    2020 оны 09 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 46 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 56 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 59 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 59 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 1 цаг 0 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 1 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 1 цаг 2 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 1 цаг 3 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 3 цаг 24 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 3 цаг 33 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 3 цаг 34 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 3 цаг 37 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 46 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 3 цаг 51 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 5 цаг 28 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 5 цаг 39 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 5 цаг 40 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 5 цаг 40 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 5 цаг 45 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 5 цаг 49 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г...
Top