x

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл ээлжит уулзалтаа зохион байгууллаа

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн олон нийтийн төлөөллийн байгууллагуудтай хоёр сар тутам зохион байгуулдаг ээлжит уулзалтад Олон улсын төслийн удирдлагын институтын Монгол дахь салбар PMI Mongolia Chapter "Пи Эм Ай Монголиа Чаптер" байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн компаниудын төлөөлөлт оролцлоо.

Тус уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн орлогч Б.Бат-Эрдэнэ, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, зөвлөлийн ажлын албаныхан, Удирдлагын академийн захирал С.Зүльфикар болон тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн компанийн төлөөлөл 60 гаруй зочид оролцлоо.

PMI Chapter олон улсын төслийн удирдлагын хүрээлэн нь 1969 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа АНУ-ын Пенсилванд төвтэй 185 орны 500 гаруй мянган гишүүнтэй, мега төсөл, хөтөлбөр, портфолио удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

PMI Mongolia Chapter ТББ-д ХААН банк, Эрдэнэс Монгол, Ай Ти Зон, Форбес, Хөгжлийн банк, Блүүмберг, Голомт банк, Ньюком групп, АПУ, ХХБанк, Хас банк, МСиЭс, АВВ, Premium Conrete зэрэг Монголын ТОП компаниудын удирдлагууд багтдаг байна.

Яам, агентлагийн дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг ажил хэрэг болгоход  аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, оролцоо чухал гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэмдэглэлээ. Мөн тэрбээр, аливаа хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр асуудлыг хэлэлцүүлэн, санал авч зөвшилцөх, мэдээлэх үүрэгтэй Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэдэх Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байнгын ажиллагаатай болгох, улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б. Бат-Эрдэнэ эдийн засгийн тулгамдаж буй асуудалд төслийн менежерүүдийн оруулах хувь нэмэр, боловсон хүчнийг чадавхижуулах ажиллагаа, хувийн секторын бизнесийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоонд шинэчлэлтийн талаар танилцуулав.

Бизнес эрхлэгчид татвар, уул уурхай, хувьчлал зэргийн талаар асууж тодруулж, хууль эрх зүйн орчин тогтвортой байх, гадаадын хөрөнгө оруулалт татах нь хамгийн чухал гэдгийг хэлж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 2 цаг 14 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 2 цаг 20 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 2 цаг 25 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 3 цаг 9 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 3 цаг 22 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 9 цаг 39 мин Мэдээж “Ар нь түүз!” 9 цаг 51 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 10 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 10 цаг 16 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 10 цаг 19 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 10 цаг 24 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 10 цаг 29 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 10 цаг 34 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top