x

АН-ын "том толгой" ба МАН дарга

Орон нутгийн ээлжит сонгууль болоход сар гаруйхны хугацаа үлдэв. Энэ сонгуулийн үр дүнгээс 2024 онд улс төрийн хүчний хуваарилалт хаашаа шилжих вэ гэдэг шалтгаална. Харин одоо болох сонгуулийн үр дүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь УИХ дахь цөөнх буюу АН буюу сөрөг хүчин, тэдний улс төрийн идэвхи, оролцооноос илүү их хамаарах болов уу. Өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж чадалгүй унтаж өнгөрүүлсэн АН-ын хувьд одоо УИХ-д сууж байгаа 11 гишүүн илүү их хариуцлага үүрнэ гэсэн үг.

Өчигдөр /2020.09.09/ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж төгрөгийн ханшны уналт, мөнгөний бодлогын талаар нэлээд нухацтай асуулга тавьсан байна лээ. Сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулганыг хийж, Засгийн газрын бүтцийг хэлэлцсэн тэр үеэс хойш Ерөнхий сайдын чихэнд хамгийн их хонх уясан хүн нь гишүүн Б.Пүрэвдорж. Энэ удаагийн асуулгын хариуг өгөх нь ч гэсэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад Ерөнхий сайдад хатуухан тусах болов уу.

Сануулахад, өнгөрөгч долдугаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтцээ УИХ-аар хэлэлцүүлэх үед гишүүн Б.Пүрэвдорж У.Хүрэлсүхийн танхимд өмнө ажилласан сайд нарыг нэг бүрчлэн цохож “Гадаад харилцааны сайд чинь жолоочоороо хар тамхи зөөлгөсөн. Зам тээврийн сайд чинь ЖДҮ авсан” /одоо Шадар сайд болоод дэвшчихсэн/ гэж байгаад хариуцлага нэхсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар “Сонгууль дууссан Пүрэвдорж оо” гээд микрофоныг нь хаахад У.Хүрэлсүх хажуунаас нь “Томоотой байгаарай, бацаан аа” хэмээн томорчээ. 

Ясны заргач юм болохоор Б.Пүрэвдорж нь мөчөөгөө өгөлгүй “Чи өөрийгөө хэн гэж бодов? Хаан, заан юм уу? Чи өөрийн хүчээр Ерөнхий сайд болоо юу? Энэ 61 хүн /МАН-ын бүлгийн гишүүд/ зовж зүдэрч, мөнгө хөрөнгөө шатааж байж чамайг Ерөнхий сайд болгосон. Ерөнхий сайд болонгуутаа чи тэдэнд бөгсөө харуулаа биз дээ. Одоо та нар бүгдээрээ хог болно. Зүгээр кноп дарагчид болсон, заа” хэмээн хоёр салаа хэрэлдэж, У.Хүрэлсүх нь уурандаа багтран гарч одсон билээ. Б.Пүрэвдоржийн У.Хүрэлсүхэд хэлсэн энэ үг чуулганы танхимаас гараагүй ч мань хүн зорилгодоо хүрсэн. У.Хүрэлсүхэд өгөөш тавиад, нөгөөх нь дэгээг үмхчихсэн. Харин МАН-ын бүлгийн 61 гишүүн намын даргынхаа талаар ямархуу бодолтой үлдсэнийг таашгүй. 

Сая Т.Аюурсайхан сая ээлжит бус чуулган дээр мань хүний микрфоныг хааж, үг хэлэх эрхийг нь хасаад юунд хүрснийг бүгд мэднэ. Ц.Нямдорж дууриаж "хатуу самар" болох намаа алах шахсан Т.Аюурсайхан тэр өдөртөө багтаж үг хэлэх эрхийг нь нээсэн ч энэ сэдэв лав долоо хоног хэвлэл, соошлаар давалгаалсан. 

АН-ын бүлгийн хурал дээр Ж.Батсуурь гишүүн “Пүрэвдорж өөрөө буруу үйлдэл хийсэн учраас өмөөрөх боломж байсангүй” гэхэд нөгөөх нь “Чи намайг өмөөрөх шаардлагагүй. Чи зүгээр л өөрийнхөө улс төрийг хий" хэмээн адарсан аж. АН-ын бүлгийн 11 гишүүн өөр өөрийнхөө улс төрийг хийж, нэг фронтоор "давшиж байж" МАН-аас ялгарах АН-ын ялгарал харагдана л даа. Б.Пүрэвдорж ганцаараа ноцоод үр дүнд хүрэхгүй нь үнэн.

Үнэнийг хэлэхэд өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд АН-ын МАН-аас ялгарах ялгаа огтхон ч харагдсангүй. Ялагдал хүлээгээд тойргийн гадна үлдсэнүүд нь эс юм гэхэд УИХ-д сонгогдсон 11 гишүүн лав МАН-ын 61-ээс ялгарч харагдахгүй байгаа. Шүүгчийн алх ҮАБЗ-ийн гурван гишүүний гарт орчихоод байхад У.Хүрэлсүхэд алга ташаад сууж байгаа АН-ын гишүүдтэй юу ч ярих вэ. Улс төрийг яаж хийх, юугаар улс төр хийхээ ч мэдэхгүй. Ийм нэг хүндхэн парламент дотор өөрийнхөөрөө, өөртөө зөв улс төр хийгээд яваа нь Б.Пүрэвдорж. 

Б.Пүрэвдорж Ц.Элбэгдоржийн хүн мөн үү?

Түүний тухай сайн, муу мэдээний дор “Элбэгдоржийн тэжээсэн гөлөг” гэх комментыг заавал нэг нь үлдээдэг. Үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг улс төрийн хүрээнд бол гадарлана. Хэрвээ Ц.Элбэгдоржийн хүн байгаад, Элбэгдорж нь М.Энхболдыгоо дэмжиж байсан нь үнэн бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдын эсрэг тэгтлээ улайрахгүй байсан биз. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа М.Энхболд УИХ-ын дарга болсноос хойш нэг жилийн дотор цөөнхийн бүлгийн гишүүн Б.Пүрэвдоржийн УИХ-ын индэр дээрээс нийтдээ 21 удаа МАН-ын дарга М.Энхболдыг шүүмжилсэн байдаг. Үр дүн нь ч гарсан л байх.

Улс төрд орж ирсэн замнал нь бол Х.Тэмүүжин, Л.Гантөмөр хоёртой холбоотой. Тухайн үед АН дотор Алтангадасын дараа орж байсан "Нэг Ардчилал" клубынх. Найзууд, намынхан нь "Том толгой", "Дээгүүр толгойт" гэж хочилдог. Бусдын амыг нэг их хараад байхааргүй, хувийн бодолтой, ерөнхийдөө л "том толгой" нөхөр. 

2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа нөгөө "Том толгой" ХХАА-н сайд Х.Баттулгын дэд болчихно гэсэн хувийн тооцоотой /тухайн үед АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн 23 гишүүний зургаа нь "Нэг Ардчилал"-ынхан/ Ц.Элбэгдорж дээр нэг удаа орсон гэдэг юм. Жилийн дараа сонгуульд орох гэж байгаа, сонгуулийнхаа мөнгийг босгох гээд тэнгэр, газраа мэдэхгүй явсан хүнд яасан ийсэн Пүрэвдорж... Ёстой "дунд хуруу" биз дээ.

Тэгээд мань хүн нөгөө зургаагаа дагуулаад Хууль зүйн сайдаар томилогдоод удаагүй байсан Х.Тэмүүжин дээр орсон. Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар томилогдсон түүх нь ийм. Элбэгээ энэ тэртэй ямар ч холбоогүй юм, уг нь.

Сонирхуулахад, Харьяатын газар 2011 онд улсын төсөвт 5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байв. Харин Б.Пүрэвдорж 2015 онд Х.Тэмүүжинтэй хамт буухдаа 13 тэрбум төгрөгийн орлоготой хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш жил тутам буурсаар 2019 онд 3 тэрбум болсон байна.

Б.Пүрэвдоржийн тэнд хийсэн ганц зүйл нь тэнд дагаж мөрддөг 86 журмыг 34 болгож цөөлсөн. Тэдгээр дүрэм журмуудад байсан албаныхны бүх эрхийг авч хаяад дан үүргүүдийг нь үлдээсэн. Ажлаа авсан эхний өдөр нь мань хүний ширээн дээр суугаа хүн харагдахааргүй олон бичиг цаас авчирч тавьсан байдаг юм. Бүгд визний хүсэлт. Тэр хүртэл бүх зөвшөөрлийг Харьяатын дарга Д.Мөрөн ганцаараа зурдаг байж. Б.Пүрэвдорж ажлаа аваад бүх визийг боомтууд дээр шууд олгодог болсон. Угаасаа хуулиндаа тийм байсныг дотоод журмаар зохицуулаад Харьяатын даргад өгчихсөн байсан хэрэг.

Ганц жишээ хэлэхэд, Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомт 2012 онд 23 хүнд виз дарсан. Гэтэл Харьяатаас тэнд ажиллаж байгаа хүний тоо долоо. Нэг хүний цалинг сая төгрөгөөр тооцвол 80-90 сая төгрөгийн цалингийн зардалтай. Дээр нь үйл ажиллагааны бусад зардал бий. Аливаа төсөвт байгууллагын зардлын 40 хувь нь цалин, үлдсэн 60 хувь үйл ажиллагааны бусад зардал байх ёстой. Гэтэл тэнд 70 хувь нь цалин, 30 хувь нь үйл ажиллагааны зардал. /Бусад боомтууд дээр ч мөн ялгаагүй байх л даа/ Тэгээд энэ 70 хувийг 40 хувь руу буулгахын тулд хилийн боомтууд шууд виз олгох эрхийг нь нээж өгсөн. 2014 онд Зөвхөн Ярантын боомтоор 6000 жуулчин орж ирсэн, Ховд аймгийн төсөвт 600 сая төгрөг оруулсан. Өмнө жилдээ 20 сая төгрөг л байсан, 30 дахин өссөн гэсэн үг. Төрийн байгууллагуудын хүн суртлыг байхгүй болгочихоор төсөвт орох орлого ингэж нэмэгддэг.  

Дагаад мэдээж визний зөрчил, хугацаа хэтэрсэн энэ тэр гээд өчнөөн асуудал гарна л даа. Үүн дээр жишээлэхэд 1990-2012 он хүртэл Монгол Улс 4000 орчим хятад иргэнийг албадан гаргасан юм байна. Харин 2012-2016 онд 6000-ыг гаргасан. Онд нь хуваагаад үзвэл дахиад 30 дахин өссөн үзүүлэлт.

Ховд аймгийн хувьд онцлогтой л доо. Захчин, торгууд, өөлд гээд олон монгол ястнууд хилийн наана цаана, ах дүү, төрөл саднаасаа салчихсан байж байдаг. Шинжан Уйгарын 380 мянган монгол хилийн цаана байна. Энэ хүмүүс Монголд ирж ах, дүүтэйгээ уулзахын тулд Шинжаанаас Бээжин, Хөх хот, Эрээн орж виз гаргуулаад, тэндээсээ Улаанбаатараар дайрч Ховдод очдог байсан. Үүнийг л өөрчилсөн хэрэг.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Ням (66.181.189.154)
    Хамгийн айхтар хорчин новш шүү дээ
    2020 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.47)
    Vnen shv gishvvnee demjij bn
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • БАТЖАРГАЛ (66.181.189.154)
    Иргэний харьяатын дарга байхдаа албан тушаалаа ашиглан хамаарал бүхий буюу өөрийн авгайн төрсөн дүүгийн компаниар сонгон шалгаруулалтгүй гэрээ хийж бас мөнгөний асуудалд орж АТГ шалгагдахдаа Эби ахынхаа зөвлөгөөгөөр ажлаа өгч шалгуулж байгаа нэрээр анхаарлыг сулруулж, улмаар Эби ах нь хэргийг нь нам дарсан юм даа
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • Уртнасан (202.126.89.247)
    Пүрэвдоржийн захиалгаар Пүрэвдоржийг өмөөрсөн хамгаалсан магтсан нийтлэл бичдэг захиалгат худалдагдсан сэтгүүлзүй . Ховдынхон Пүрэвдоржийн дээрэнгүй омголон зан, худалч хүн муутай онгироо шоучин шалиг явдалтай мөнгөний сонирхолтой, бас Эби болон Сахал Эрдэнэбилэгийн мөнгөөр спонсорлуулж мөнгө тараасны хүчинд сонгогдсоныг мэднэ.
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (66.181.161.101)
    2016 онд Бямбацогт, Пүрэвдорж хоёр нэг тойрогт тулж Пүрэвдорж унахаар нөхцөл бүрдсэн байв. Тухайн үед хаан байсан Эби өөрийн гарын шавь Пүрэвдоржийг гаргаж ирэхийн тулд Бямбацогтод ХЗДХ-н сайдын суудлыг амлан байж ах Батцогтынх нь тойрогт дэвшүүлж баз хүргэчүүдийн тангарагыг тасалсан. Хэрвээ Эби ингэж дэмжээгүй бол энэ эрхэм өдийд гишүүн гээд сууж байхгүй байсныг Ховдынхон мартаагүй байгаа. Ийм байхад Эбигийн хүн бишээ гээд ичих ч үгүй юм бичүүлээд. Энэ хүний улстөр хийж байгаа арга таакчик нь тэр чигээ рээ Эбийн нохой арга мөнгөний арга. Тэгээд ч Эбийн хүн биш байсан юм бол Эбийн бөгс долоогч л байж таарлаа.
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • ABCD-korea-gaas (211.36.150.2)
    MAH-iin gants chaddag ymn Ebigiin hun , Erdeneegiin hun geh teneglel uursduu harin yahiin argagui Hurelsuhiin omhii goshnogiig doloogchid ! Tegeedch goshnogo doloogchid neeg ih hol yvaad baidaggui tegeshiigeed alga boldog ! Purevdorj gishuun bol yag huvi hun uuruu uuriinhuuruu yvaa zangaragtai zaluu !? Ter Elbegeetei ogthonch holbooguich gesen Elbegeeg yadarch yvah uedn Elbegee nadad ogthonch hamaagui Elbegee ih muu hun baij barij horij shalgah heregtei geh meteer Batzandan shig barhirch bugsnii alchuur shig zan gargasangui ! Nutag nugaasaa eronhiiligchoor 2 udaa songogdson Elbegeeg hundelj baidag geed shuudl zangaragtai zangaaraa er hun gedegee haruulsan . Tom tolgoinii huvid yaltach ugui UIH-iin gishuun hunii huvid heleh gesen ugee barimt notolgootoi unen zuv medeeleltei barimtaar yridag uchiraas bugd jiirhdeg ! Purevdorj uuruu ymar neg darga boloh ambitsguil hun ym tuunees AH-iin dargad hamgiin tohiromjtoi bgaa hun bol yah argagui Purevdorj gishuun mon shuu !
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин. (139.5.217.205)
    Балин хамарт Бямбацогт, дээгүүр толгой Пүрэвдорж хоёр бол яах аргагүй Эбигийн хүмүүс. Одоо Элбэгдоржийгоо шоронд орох болохоор нь бараг дайсан байсан ухааны юм бичүүлж суух юм. Хүн чанар гэж хөлийн хуруу болжээ.
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
    • Hooe MAH-iin tejeever guluguu Purevdorj haanach hezeech Elbegeeg shorond oroh estoi gehn bitgii hel shalgaadahch gej heleegui tegej helehch ugui !? Purevdorj bol batzandan bish shuudee guluguu ! Haanach tiim ym yriagui !
      2020 оны 09 сарын 10
  • Зочин (59.153.114.42)
    Ходвдыхон монголдоо хайртай хүмүүс пүрэвдоржыг сонгосонд баяр хүргий
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
    • Hivdiinhon mash zuv songolt hiideg ! Purevdorj Mongoliin oreeduin lider !
      2020 оны 09 сарын 10
    • Zochin
      Tiim shuu
      2020 оны 09 сарын 10
iШинэ мэдээ
Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө 22 цаг 8 мин Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суулгац олгож эхэллээ 22 цаг 8 мин Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна 22 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа 22 цаг 17 мин Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 30.4 хувиар өсжээ 22 цаг 19 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ 22 цаг 20 мин Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 22 цаг 20 мин Иргэдэд 2026 ширхэг модны суулгац бэлэглэлээ 22 цаг 25 мин АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна Өчигдөр 14 цаг 25 мин Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон санхүүжилт, ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэв Өчигдөр 14 цаг 23 мин Хотын дарга Х.Нямбаатар Яармагийн иргэдтэй уулзаж, дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцлээ Өчигдөр 14 цаг 20 мин Ойрын 10 хоногт цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 19 мин НИТХ: Энэ онд нийслэлд 78 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана Өчигдөр 14 цаг 17 мин Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр 14 цаг 16 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 14 цаг 16 мин Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна Өчигдөр 12 цаг 00 мин Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно Өчигдөр 11 цаг 56 мин Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 11 цаг 52 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр 11 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцлоо Өчигдөр 11 цаг 42 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул...
Top