x

Ногдол ашгаараа ирээдүйдээ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийцгээе

Энэ сарын 3-ны өдрөөс эхлэн 1072 хувьцааны 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн билээ.

Тодруулбал, улсын хэмжээнд данс нь баталгаажуулсан 857,491 иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг олгож эхлээд байна. 

1072 хувьцааны нэгж хувьцааг 90 төгрөг байхаар тооцсон. Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. Харилцагч та 1072 хувьцаагаа огт ашиглаагүй бол 1072*81=86832 төгрөг таны дансанд орно.

Эрхэм танд ногдол ашгийн мөнгөөрөө урт хугацаанд өндөр өгөөж өгөх хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөе.

Таныг шийдвэр гаргахад тань дараах нийтлэл туслах болно.

ЭРТ ЭХЭЛЖ АЛСЫГ ХАР

Коронавирусийн цар тахал дэлхийг чичрээж байгаа энэ үед улс орнууд иргэдийнхээ амьжиргааг залгуулах эдийн засгийн цогц арга хэмжээг авч байна. Манай улсын хувьд хувийн хэвшилд ажилладаг бүхий л иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй бүтэн цалингаа 6 сарын хугацаанд авч эхэлсэн. Дээрээс нь нэмээд хэрэв байгууллагынх нь ашиг, орлого өнгөрсөн жилийнхээс буурсан бол 200,000 төгрөг, 1072 хувьцааны ногдол ашиг авахаар болж, орон сууцны 8 хувийн зээл төлөх хугацаа хойшлогдож, хүүхэд бүрт олгодог мөнгө 100 мянга болсон зэрэг нь олон хүний амьдралд нэмэртэй л байна.

Энэ мөнгө нь зарим хүмүүст өдөр тутмын амьдралаа залгуулахад нь зайлшгүй хэрэгтэй байгаа бол зарим хүнд тодорхой хэмжээний санхүүгийн нэмэлт орлого болж байна. Тийм ч учраас өөрт нь яг одоо нэн шаардлагатай биш байгаа учраас энэхүү мөнгөнийхөө тодорхой хувиар хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй иргэд хэрхэн, яаж гэсэн асуултыг бидэнд илгээсэн юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЗӨВ ЦАГ ХУГАЦАА

Дэлхийн алдартай хөрөнгө оруулагчид “Хөрөнгө оруулалт хийх хамгийн зөв цаг хугацаа бол эрт эхлэх, харин өгөөжийг нь урт хугацаанд харах” гэж зөвлөдөг. Мөн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компаниа ямар салбарт үйл ажиллагаа явуулдгаас нь эхлээд хэн удирддаг, санхүүгийн хувьд хэр тогтвортой, ирээдүйн чиг хандлага нь ямар байх вэ гээд бүгдийг сайтар судлахыг сануулдаг билээ.

Тухайлбал, хүн төрөлхтөн оршин тогтносоор байгаа цагт хоол идэж, ус уух нь тодорхой тул Түмэн Шувуут ХК, Монос хүнс ХК зэрэг хүнсний үйлдвэрлэлийн салбарын компаниуд дампуурах эсвэл хувьцааны үнэлгээ нь буурах магадлал тун бага...гэх мэт олон жишээг энд татаж болно. Эсрэгээрээ буруу хөрөнгө оруулалт хийвэл маш их алдагдалд унах эрсдэлтэй.

Тиймээс хөрөнгө оруулалтыг эрт эхэлж, өгөөжийг урт хугацаанд хар гэсэн дэлхийн алдартай хөрөнгө оруулагчдын зөв болохыг баталсан Монголын АПУ, Сүү компанийн сайн жишээг та бүхэнд хүргэе.

АПУ ХК

Хэрэв та 2003.01 сараас 2020.04 сар хүртэл /нийт 203 сар/ сар бүр 40 мянган төгрөгөөр АПУ ХК-ийн хувьцааг худалдан авч байсан бол энэ хугацаанд нийт 2,7 сая ширхэг хувьцаатай болсон гэсэн үг юм. Энэ хугацаанд АПУ ХК 2 удаа 100 болон 10-ын харьцаагаар хувьцаагаа хуваасан байна. Ингээд хувьцааны үнэлгээг 2020.04-р сарын ханшаар тооцвол та нийт 1.4 тэрбум төгрөгтэй болжээ. Өөрөөр хэлбэл та 21 настайдаа анх ажилд орж, сар бүр цалингаасаа 40 мянган төгрөг буюу 38 нас хүртлээ хийсэн нийт 8 сая 120 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт тань 1.4 тэрбум төгрөг буюу 17674 хувиар өссөн байна.

СҮҮ ХК

Хэрэв та СҮҮ ХК-ийн хувьцааг 2004.01 сараас 2020.04 сар хүртэл /нийт-144 сар/, сар бүр 40 мянган төгрөгөөр худалдан авсан бол нийт 5 сая 120 мянган төгрөгөөр 11,1 сая ширхэг хувьцаатай болсон гэсэн үг. Энэ хугацаанд Сүү ХК 1 удаа 1000-ын харьцаагаар хувьцаагаа хуваасан байна. Үүнийг 2020.04 сарын ханшаар тооцоход нийт хувьцааны үнэлгээ нь 2.1 тэрбум төгрөг буюу 37370 хувь өссөн байна.

Тиймээс хэрэв та хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа бол эрт эхлэхийг зөвлөе. Үүнд таны одоо авч буй “ногдол ашиг” тань боломж нээж өгөх ч юм билүү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа
Top