x

Даварсан сербүүдийн "ДЭЭРЭМ"-ийг зогсоох төр байна уу?

Дархан хотын үйлдвэржилтийг дэмжих, төвлөрлийг сааруулах зорилгоор хотын тулгамдсан гол асуудлыг шийдвэрлэхээр монгол инженерүүд Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл боловсруулж, түүнийг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэснээр Дархан хотын бохир усны менежементийг сайжруулах төслийг Азийн Хөгжлийн Банк нийт санхүүжилтийн 90 хувь, Монгол Улсын Засгийн газар 10 хувийг санхүүжүүлж хийхээр болсон байна. 

Гэвч тус төслийн томоохон хэсэг болох төв цэвэрлэх байгууламжийг барих ажлыг Герман Италийн хамтарсан “Людвиг Пфайффер Хох-унд Тиефбау” болон “ЭМИТ групп” компаниудын хамтарсан түншлэл гүйцэтгэхээр гэрээлжээ. Гэрээ хийсэн цагаас эхлэн толгой компани болох Людвиг Пфайффер Хох-унд Тиефбау компани төслийн үйл ажиллагаанд оролцоогүй дан сербүүдийг хөлслөж энэ ажлыг гүйцэтгэж байна. Эдгээр серб иргэд монгол туслан гүйцэтгэгч компаниудыг залилах ажлаа ажил эхлэхээс өмнө төлөвлөсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул тухайн аж ахуйн нэгжийг төлөөлсөн иргэд мэдээлэл өгч эхэллээ. 

Өнөөдрийн байдлаар 4-5 компани тэдний хохирогч болж үлдээд байгаа ба тэдний нэг нь Өргөө Хаан констракшн ХХК юм байна.

“Людвиг Пфайффер Хох-унд Тиефбау” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын “Өргөө хаан[A1] констракшн” ХХК-тай туслах гэрээ байгуулж, Дархан хотын бохир усны менежментийн төсөл болон үүний бүрэлдэхүүн дэх бохир ус цэвэрлэх байгууламж ба насосны станц, тэдгээрийн дизайн, үйлдвэрлэл, туршилт, хүргэлт, суурилуулалт, урьдчилан ашиглалтад оруулах, бүрэн ашиглалтад оруулах зэрэг ажлын зарим хэсгийг гүйцэтгэхээр туслах гэрээлэгч болжээ.

Ажил гүйцэтгэх явцад төсөл хариуцсан менежер Марко тус төслийн ажлыг танайх өөрсдийн зардлаар гүйцэтгэж бай, удахгүй санхүүжилт олгоно гэж байнга хэлж байсан ба санхүүжилт хүсэх бүрт мөнгө байхгүй шалтгаанаар байнга хойшлуулж байсан гэнэ. Ажил гүйцэтгэх явцад серб компани барилгын материалын хангалт байхгүй, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээр барахгүй ажил гүйцэтгэж байсан нэгэн компанийн ажилтан төслийн талбайд халуун амиа алдахад зохих журам дүрэм мөрдөхгүй хав дарах гэж оролдсон, нийт ажиллаж байсан ажилчид бохир орчинд ажиллаж хордлогын шинж тэмдэг илрэхэд танай байгууллага өөрсдөө хариуц гэж бултуулах,цаг хугацаанд санхүүжилтээ өгдөггүй байсан зэрэг асуудлаас болж энэ гэрээгээ 2020 онд цуцалсан юм байна. Дархан хотын ЗДТГ-ын дэргэд тус төслийн дэмжих ажлын хэсэг байгуулагдаж гарсан асуудлуудыг хэлэлцдэг тус хэсгийн хурал дээр ажил байнгын удаашралтай, санхүүжилтийн асуудал хүндрэлтэй, цаашилбал энэ компанийг хар жагсаалтанд хүртэл оруулах асуудал хөндөгдөж байсан аж. 

Өргөө хаан констракшн ХХК-ны хувьд ажил гүйцэтгэсэн санхүүжилтээ авахаар байнгын албан хүсэлт явуулж байсан ба хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 17-нд тус компанид албан бичиг өгч шаардаад өнөөх л “Мөнгө байхгүй” гэсэн хариултаа авсан байна. Үүний өмнө Барилга хот байгуулалтын яаманд 2020 оны 4 дүгээр сарын 7-нд, Сангийн яаманд 2020 оны 4 дүгээр сарын 20-нд тус компанийн туслан гүйцэтгэгчээр ажилах хугацаандаа ямар ажил хийсэн, хэрхэн хохирсон, цаашид хэрхэх тухай мэдэгдсэн боловч дорвитой шийдэгдсэнгүй. Ямартай ч төслийн ерөнхий гүйцэтгэгч “Людвиг Пфайффер Хох-унд Тиефбау” ХХК санхүүжилтээ ямар ч үлдэгдэлгүй бүрэн авч дууссан нь баталгаажсан. Сангийн яамнаас ирсэн хариу бичигт энэ асуудлыг БХБЯ тухайн төсөлд сонгон шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангах үүрэгтэйг тодорхой дурдсан. Харин БХБЯ-наас ирсэн хариу бичигт төслийн ерөнхий гүйцэтгэгч “Людвиг Пфайффер Хох-унд Тиефбау” ХХК-ийн бүсийн менежер Радослав Милоевичид “туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг хугацаанд нь төлдөггүй байдал байнга үргэжилбэл төслийн эцсийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулжээ. 

Үүгээр Монголын төрийн байгууллагуудын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Людвиг Пфайффер Хох-унд Тиефбау” ХХК-ийн монгол компаниудыг хохироосон хэрэгт авсан арга хэмжээ дууссан гэж хэлж болно.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Людвиг Пфайффер Хох-унд Тиефбау” ХХК уг нь Германы компани боловч “Людвиг Пфайффер” ХХК-ийн бүсийн менежер буюу удирдлагууд нь зөвхөн серб хүмүүс ажилладаг гэнэ. Тэд “Өргөө хаан констракшн” компаниас өмнө “Инкотек” ХХК, “Хосбар” ХХК зэрэг компаниуд мөн л ажил гүйцэтгэлийн төлбөрөө өгөөгүй учраас гэрээгээ цуцалсан, одоогоор “Людвиг Пфайффер” компанитай шүүхийн маргаантай байгаа аж. “Өргөө хаан” компанийн тухайд зөвхөн хийсэн ажил гүйцэтгэлийнхээ тал хувийн хөлс буюу 68004 ам.доллар нэхэмжилж байгаа бөгөөд шийдэгдэхгүй бол шүүхээс явахаас аргагүйд хүрсэн. Гэхдээ тэднийхийг гэрээгээ цуцалсны дараа ч “Людвиг Пфайффер Хох-унд Тиефбау” ХХК нь дараагийн өөр компанитай гэрээ байгуулаад ажиллаж байгаа болохоор тэрхүү тав дахь компаниа туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, хэдийнэ тодорхой хүндрэл учруулж эхлээд байгааг мэдээд шүүхээс гадна хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэх, сэрэмжлүүлэх, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа, Засгийн газрын онцгой анхаарал хандуулж буй энэ бүтээн байгуулалтын ажилд ийм луйврын хамтрагч байж монгол компаниудыг ээлж дараалан хохироогоод байж болохгүй гэдэг үүднээс мэдээлэл өгч байгаа юм байна.

Хохирсон компаниудын зүгээс “Людвиг Пфайффер Хох-унд Тиефбау” ХХК анх яагаад, ямар шалгуур, арга замаар энэ төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсныг,юуны учир сербүүд л санаачилгыг гартаа авч, Германы талын оролцоогүй болсон зэргийг хардаж байгаагаа нуугаагүй. 

Уг төслийн нийт өртөг 20,68 сая ам.доллар бөгөөд үүний 10 гаруй хувийг Монгол улсын Засгийн газар, 90 орчим хувийг АХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Дархан хотын цэвэрлэх байгууламжийг 14 сая ам.долларын гэрээгээр барьж байгуулахаар Герман-Италийн хамтарсан компанитай гэрээ байгуулсан нь өнөөдөр хэрэгжсэн адил хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн өртгөөс даруй 20 орчим хувиар хямд байна. Энэ нь төслийн төлөвлөсөн өртөг зардал хэмнэгдэх бодит нөхцөл байна гэж дүгнэж үзэж байгаа юм байгаа тухайгаа БХБЯ мэдээлж байв.

Энэ оны зургадугаар сард ашиглалтад орж Дархан хотод орчин үеийн Төв Цэвэрлэх байгууламжтай болно гэсэн мэдээгээр “бөмбөгдөх” хооронд одоогоор ашиглагдаж буй цэвэрлэх байгууламжийн хийцийн хувьд чанарын шаардлага хангаагүй хэсгүүдийг шинэчлэх, зарим шинэ бүрдэл хэсгүүдийг талбай дээр шинээр барих болон нийт байгууламжийн хэмжээнд шинэ тоног төхөөрөмж суурилуулах зэрэг ажлыг нь хэсэгчлэн гэрээлж туслан гүйцэтгэгчээр ажилласан хэдэн монгол компани хэрхэн хохирсныг хэн ч тоосонгүй. Ажлын хөлсөө нэхэж очсон хүмүүсийг нь танхайрсанд тооцож Дархан-Уул аймагт ч, Улаанбаатарт ч Цагдаагийн байгууллагад өгөөд л хөдөлмөрийн хөлсийг нь луйвардаад сурчихсан тус компанийн захирал, Монголд бараг ирдэггүй Радослав Милоевич, төслийг менежерийг түр орлогч Марко Стожсин,Санхүү хариуцсан захирал Растко Иванович энэ гурван хүнтэй хариуцлага тооцож цаашилбал гэрээг цуцалж чадах Төр байна уу? “Өргөө хаан” компанийн ажил гүйцэтгэлийн үлдэгдэл нийт 108 мянган ам.доллар, зургаа орчим байгууламжийн ажлыг нь гүйцэтгээд мөн л ажлын хөлсөө авч чадаагүй залилуулсан “Хос бар” ХХК, Серб, Румыны хамтарсан гэх “Инкотек” ХХК зэрэг компанид цаг хугацаа, цалин хөлсний хохирол учруулаад шүүхдэхээс өөр аргагүй болж их хэмжээний хохирол амсаж үлдлээ. Хуулийн дагуу, гэрээнд зааснаар чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь ажил гүйцэтгэсэн монгол компаниудыг хэн хамгаалах вэ? 

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2 цаг 27 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 2 цаг 37 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 2 цаг 40 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 2 цаг 40 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 2 цаг 41 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 2 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 2 цаг 43 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 2 цаг 44 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 5 цаг 5 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 5 цаг 14 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 5 цаг 14 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 5 цаг 18 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 5 цаг 27 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 5 цаг 32 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 7 цаг 8 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 7 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 7 цаг 21 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 7 цаг 21 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 7 цаг 26 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 7 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г...
Top