x

“Шаргалжуут” рашаан сувилал ЦААЗЫН ТАВЦАНД!

Баянхонгор аймгийн төвөөс  зүүүн хойд зүгт, 60 километрын зайтай “Шаргалжуут”-ын рашаан сувиллыг монголчууд  андахгүй. Анх, 1690 оны үед Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээн  Лувсанданзанжанцан нарын хутагт хувилгаадууд уг рашаан дээр судалгаа хийж,  хүн ардыг эмчилж ирсэн эртний түүхтэй.

“Шаргалжуут”-ын халуун рашаан нь анагааж эмчлэх чанар, эмнэлзүйн ач холбогдол, байгалийн өвөрмөц тогтолцоо, байгалийн жамаар ундран гарах хэмжээгээрээ дэлхийд  хосгүйд тооцогддог. Харамсалтай нь, эртний түүхтэй энэхүү рашаан сувилал өнөөдөр ЦААЗЫН ТАВЦАН  дээр иржээ. 

Тус рашаан сувилалд жилдээ 10 гаруй мянган хүн ирж, эмчлүүлдэг. Рашаан эмчилгээг жил алгасахгүй хийх эмчилгээний стандарт, заавартай байдаг. Гэвч, ирэх есдүгээр сараас  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шийдвэрээр “Шаргалжуут”-ын рашаан сувиллыг хаах асуудал  яригдаж эхэллээ. Хэрэвзээ уг рашаан сувиллыг хаавал иргэдийн эмчилгээ тасалдах эрсдэл нүүрлээд байна.  

“Шаргалжуут”-ын халуун рашааныг устгаж, газрын гүний дулааны цахилгаан станц барих нэрээр  их мөнгө олох зорилготой улс төр, бизнесийн бүлэглэл 2013 оноос эхлэн өнөөг хүртэл рашааны орд газрыг булааж авахаар улайран дайрч ирсэн  явдал сүүлийн үед бүр ч эрчимжиж эхэлжээ.  Монголчуудын зорин очих дуртай тус рашаан сувиллыг хааж,  гүний цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд ашигтай гэх зарим хүмүүсийн мөнгөний сонирхол энэхүү рашаан сувиллыг “үхлийн ирмэгт” аваачих болсныг нутгийн иргэд шүүмжилж байна.  

“Шаргалжуут”-ыг хааж,  газрын гүнд байгаа галт уулын халуун хайлмаг дээр  гүний цахилгаан станц барьснаар Баянхонгор аймаг  экологийн сүйрэлд орох эрсдэлтэйг байгаль экологичид болон эдийн засагчид анхааруулж байгаа юм.   Гүний станц нь цэвэр ус  маш ихээр ашигладаг учир ойр орчмын бүх гол, булаг ширгэж хуурайшиж намагших эрсдэлтэй. Мөн газар хөдлөлт эрс ихэсдэг болохыг эрдэмтэд хэлж байна. Нөгөөтэйгүүр, гүний  станцын цэвэр усны хэрэглээг Баянхонгор аймгийн цэвэр усны нөөц нэг сар ч хангаж чадахгүй аж.

“Шаргалжуут”-ын рашаан сувиллын газрыг  “дээрэмдэх” асуудал 2013 оноос эхэлж, эцэст нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарамт шахалтаар рашаан сувиллыг  хаах асуудал өнөөдөр ид хөндөгдөж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинэхэн дарга  Т.Гантулга анхны ажлын томилолтоо Баянхонгороос эхлүүлж, “Шаргалжуут” дээр  28 хүнтэй десант буулгасан нь ард түмэнтэйгээ  “Хүчээ нэгтгэх” андгайтай үнэмлэхүй олонх болсон МАН ард түмэн, бизнес эрхлэгчдээ дарамтлах болсны бодит нотолгоо гэж харах үндэслэл ч байна.

“Шаргалжуут” рашаан сувилалд 160 хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг.  Гэвч, аймгийн удирдлагууд асан Г.Батжаргал, Б.Батсуурь нар нь Японд Элчин сайдаар сууж асан С.Хүрэлбаатартай нийлж, нутаг усныхаа рашааныг сүйдэлж, мөнгөөр зарах сонирхолтой байгаа бололтой. Учир нь, “Шаргалжуут” компанийн  зүгээс тус рашааныг төрийн хамгаалалтад авах хүсэлтийг гурван жилийн өмнөөс гаргасан ч өнөөг хүртэл нутгийн удирдлагууд хүлээж аваагүй нь нутгаа зарах гэсэн сонирхол байсных уу гэх хардахад хүргэж байна. 

Хэрэвзээ нутгаа, рашаан сувиллаа боддог удирдлагууд бол аль хэдийнэ “Шаргалжуут”-ыг төрийн хамгаалалтад авах ёстой байв.  “Шаргалжуут”-ын зүгээс тусгай зөвшөөрлөө сунгуулах, газрын төлбөрөө төлөх хүсэлтээ удаа дараа тавьсаар буй ч орон нутгийн удирдлагууд нь хүлээж авахгүй байгаа нь ондоо сонирхол агуулж ирснийх гэхээс өөр барьцгүй болоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.40.138)
    Монгол улсыг Монгол хүн удирддаг гэхэд заримдаа эргэлзэх юмаа.
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.40.138)
    Шаргалжуутын шиг ийм олон рашаан нэг дор байдаггазар дэлхийд ховор л байдаг байхдаа. Монголчуудад хайрласан бурхны бэлэг юм даа.
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.164.223)
    Заза одоо угаасаа хаагдсан гэсээн. Бүх тогоо таслаад турбогаа салгаад усаа таслаад 0 зогсолт хий гэсэн гэсэн ажилтнууд нь яриад байна лээ
    2020 оны 08 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2 цаг 30 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 2 цаг 40 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 2 цаг 43 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 2 цаг 43 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 2 цаг 44 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 2 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 2 цаг 46 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 2 цаг 47 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 5 цаг 8 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 5 цаг 17 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 5 цаг 17 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 5 цаг 21 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 5 цаг 30 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 5 цаг 35 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 7 цаг 11 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 7 цаг 23 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 7 цаг 23 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 7 цаг 24 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 7 цаг 29 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 7 цаг 33 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г...
Top