x

Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлээгүй байж зээлийн хүү бууруулна гэв үү

"Сэрэхгүй бол мөн ч сайхан зүүд ээ" гэдэг шиг үе үеийн парламент зээлийн хүү бууруулна, ард иргэдийг сайхан амьдруулна, чинээлэг дундаж давхарга бүрдүүлнэ гээд чихэнд чимэгтэй амлалт хэлсээр, ярьсаар ирлээ. Бодит амьдралд ямар ч үр дүн гараагүй, иргэдийн амьжиргаа улам бүр доройтсоор байна. Хоёр жилийн өмнө гаргасан нийгэм, эдийн засгийн судалгаагаар сарын орлого нь 166 мянга хүрэхгүй 900 гаруй мянган өрх байсан. Энэ тоо өдгөө буураагүй, харин ч нэмэгдсэн. Товчхондоо, улс төрийн намаар дамжуулан төрийн эрх барьж буй улстөрчид сайхан амладаг шиг ээ ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүйн ганц жишээ энэ. Тэгсэн атлаа өнөөдөр ч амьдралд хэрэгжихгүй уриа лоозонгоо улигласаар сууна.

Зээлийн хүү бууруулна гэж сүүлийн 10 жил улстөрчид ярилаа. Ажлын хэсэг байгуулж, хэд хэдэн хөтөлбөр, бодлогын баримт бичиг баталсан ч үр дүнд хүрсэнгүй. Энэ удаагийн парламент ч уг замналаар явж байна. МАН мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг тусгасан учраас хэрэгжүүлэхийн тулд явах нь зөв ч бодит байдалтай хэрхэн уяж, амьдралд нийцүүлэх вэ гэдэг нь чухал. Түүнээс амьдралд хэрэгжихгүй хөтөлбөр мянга батлаад нэмэргүй. 

Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг гишүүн Б.Баттөмөр, Ч.Ундрам, Х.Булгантуяа, Г.Амартүвшин нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна. Төсөлд дөрвөн чиглэлээр хүүг бууруулахаар төлөвлөж, өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Өнөөдөр банкны зээлийн хүү өндөр, жилийн 11, 12 хувьтай. Өмнө нь 20.5 орчим хувь байсан зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жигнэсэн дундаж хүү нь 16.3 хувь болж буурсан. Бидний авч буй арга хэмжээний хүрээнд зээлийн хүү жил бүр нэг хувиар буурч, дөрвөн жилийн хугацаанд дөрвөн хувиар багасна. Ингээд 2023 оны эцэс гэхэд сарын нэг хувийн хүүтэй байх зохион байгуулалтын арга хэмжээ авна.

Үр дүнг нь бид ингэж тооцож байгаа” гэлээ.
Үндсэндээ зээлийн дундаж хүү 2023 он гэхэд 12 хувьтай болно гэж үзжээ. Энэ бол нэг талаараа боломжтой сонсогдож байгаа ч нөгөө талдаа боломжгүй. Арилжааны банкуудын үйл ажиллагааны зардал өндөр. Энэ зардлыг бууруулахгүйгээр зээлийн хүү буурна гэдэг мянгуужингийн үлгэр. Нийслэлд хамгийн гоёмсог, өндөр барилгуудад банк байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Актив, хөрөнгө ихтэй банкууд нь олон салбартай. Орон нутагт ч ялгаагүй. Тэр хэрээр банкуудын үйл ажиллагааны зардал өсөж буй. Үүнийг танаж, арилжааны банкуудыг тодорхой хэмжээнд цахим хэлбэрт шилжүүлж байж зардал буурна. 

Нөгөөтэйгүүр хөрөнгийн зах зээлээ хөгжүүлээгүй байж зээлийн хүү бууруулах мөн л өвсөн дотроос зүү эрэхтэй адил явдал. Энэ зах зээлийг бий болгохын тулд дотоодод бонд тогтмол гаргадаг байх ёстой. Зээлийн хүүг бууруулах стратегид Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, банкуудыг хувьцаат компани болгохоор тусгажээ. Өөрөөр хэлбэл, нэг хүн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн эзлэх дүрмийн сангийн хувийг 20 хувиар хязгаарлаж, үлдсэн 80 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан худалдахаар зорьж байгаа аж. Ингэснээр банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдэж, олон нийтийн хяналт бий болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ талаар “Арилжааны банкууд тусгай гэрээ хийж, өндөр хадгаламжтай хүмүүсийг татдаг. Ийм хадгаламжтай улс дэлхийд ховор. Зээлийн хүү, ялангуяа том дүнтэй хадгаламж эзэмшигчдийн хувьд гэрээ хийж, хадгаламж нь тухайн банкны зээлийн эх үүсвэр болон ашиглагддаг. Тиймээс зээлийн хүүг тодорхой үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч болно гэж Монголын банкуудын холбоотой ярьж тохироод, энэ асуудлыг тавьж байна” гэсэн юм.

Банк бол бизнесийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. УИХ-ын гишүүдтэй ярьж тохирлоо гээд тийм ч амар хүүгээ бууруулчихгүй. Дээрээс нь хадгаламжийн хүүг хэрхэх вэ гэдэг асуудал бий. 

Зээлийн хүүг бууруулах төсөлтэй зэрэгцэн УИХ энэ оны төсвийг тодотгож байна. Төсвийн зардал нэмэгдсэн хэр нь тэвчиж болох зардлыг танаагүй гээд мөн л улс орны эдийн засаг, амьжиргаатай холбоотой асуудал яригдаж байна. Улсынхаа төсвийг цоорхойтой баталдаг гишүүд энэ удаа зээлийн хүүг бууруулж, бодит амьдралтай нийцүүлж чадах уу гэх асуулт дахин гарч ирлээ. Төсвийн тодотгол ганцхан жишээ татахад, хөрөнгө оруулалтыг эрэмблэх замаар хойшлуулж болох төслүүдийг хэвээр үлдээсэн байна. Тухайлбал, Хэнтий аймагт барих гэж буй соёлын төвүүд, зарим газар барих музейн барилга гэх мэтийн хөрөнгө оруулалтыг танахаар 40 гаруй тэрбум төгрөг хэмнэхээр байгаа аж. Энэ мөнгөөр нэн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх боломжтой. Жишээ нь, гадаадад гацсан иргэдийг эх оронд нь авчрах ажилд зарцуулах бүрэн боломж Засгийн газарт байна. Дээрээс нь төсвийн тодотгол нэрээр зарлага нэмэгдэж, 14.6 их наяд болж байгаа. Энэ нь эргээд төсвийн алдагдлыг тэнцвэржүүлсэн орлогоор тооцоход, 4.8 их наяд буюу ДНБ-ий 12.5 хувьтай тэнцүүлж байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Сүүлийн 30 жилд Монгол Улсын төсөв 70 дахин өссөн. Ингэхдээ дандаа сонгуулийн өмнөх жилүүдэд огцом өсөөд байдаг. Сонгуулийн дараа зардал тал нь огт буурдаггүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан, эдийн засаг хүндэрсэн үед төсвийн зарлагаа бууруулахгүй явсаар байгаад төсөв маш хүнд байдалтай байсаар ирсэн. Бүр сүүлийн дөрвөн жил дампуурсан. Сүүлийн хэдэн жил төсөв талд сайжирсан. Гэтэл нөгөө талдаа санхүүгийн зах зээл нь хөгжилгүй. Гэтэл буцаад төсөв дээрээ ухралт хийх гээд байна. Хөрөнгө оруулалтаа эр зоригтойгоор хасаж чадахгүй юм” хэмээсэн.

Төсвийн тодотголоор төлөвлөсөн орлогыг оны эцэс гэхэд төвлөрүүлж чадах уу гэх асуудал мэдээж хөндөгдөнө. Эндээс 1.2 их наяд төгрөгийг дотоодоосоо төвлөрүүлнэ гэж Сангийн яам тооцоолжээ. Энэ нь өртгөө бодитоор тооцоолсон уу үгүй юу гэдэг асуулт дагуулж байгаа юм. Үүнээс гадна манайх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа тав дахь удаагаа өөрчлөх гэж байна. Энэ мэтээр төсөв, санхүүгийн сахилга батгүй явж ирчихээд одоо зээлийн хүүг бууруулна гэж байгаа нь хэдэн жилийн өмнөх шиг цаасан дээр үлдсэн хөтөлбөр болох вий дээ гэх эмзэглэл төрж байна. 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 1 цаг 31 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 1 цаг 32 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 1 цаг 34 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 1 цаг 36 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 1 цаг 36 мин Газрын тосны үнэ дахин өслөө 1 цаг 37 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 1 цаг 38 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 3 цаг 28 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 3 цаг 43 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 3 цаг 48 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 3 цаг 49 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 3 цаг 51 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 3 цаг 51 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 6 цаг 18 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 6 цаг 22 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 6 цаг 23 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 6 цаг 24 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 6 цаг 26 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 7 цаг 28 мин Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн алт, мөнгөний үнэ огцом хэлбэлзэж байна 7 цаг 38 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top