x

П.Цагаан: Монгол улс гэдэг хөлөг онгоц мөсөн уул мөргөх чиглэлд явж байна

БНСУ-ын Илсан хотод тааралдсан Ариунаа гэх бүсгүй "Би физикийн багш. Дарханд ажилладаг байлаа, Монголд цалингаараа амьдрах боломжгүй болсон. Авдаг хэд маань хаанаа ч хүрэхгүй болохоор энд аяга таваг угааж байна" гэж гунигтайхан өгүүлэв. Улаанбаатарт ирсэн чинь үсээ хусуулсан эмч нар Ариунаа багшийн үгийг давтаж байна. Яагаад, яагаад? Төрт ёсны их түүхтэй, эрдэс баялгийн арвин нөөцтэй, хүн амын тоо, насны бүтэц сайтай Монгол Улс өрсөлдөх чадвараараа дэлхийн 63 орноос 62 дугаарт эрэмбэлэгдэв. Улс төр, эдийн засгийн гүн хямралд автсан Венесуэл улстай мөр зэрэгцтэлээ төөрч будлина гэдэг юутай харамсалтай. Улс үндэстний өрсөлдөх чадвар нь тухайн улсын төр, засаг байгаа нөөц боломжоо хэрхэн удирдаж, ард түмнийхээ аж байдлыг хэрхэн дээшлүүлж буйг илэрхийлдэг. Товчдоо, Монголын өнөөгийн бүх бэрхшээл, хямралын үндсийн үндэс нь засаглалын чадамж доройтсонтой шууд холбоотой нь манай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн болон бусад байгууллагын судалгаагаар давхар нотлогдов.

Монгол Улс гэдэг хөлөг онгоц мөсөн уул мөргөх чиглэлд явж байна. Бидэнд эх орноосоо дайжихгүйгээр, бас бусдад дагаар орохгүйгээр өндийх шийдэл, гарах гарц байна уу? Ухнатан уралцаж, улсын төлөө зүтгэсэн хүмүүсээр шоронгоо дүүргэхийн оронд төрөө дүүргэж, ухаанаа уралдуулж, гарц шийдэл хайх цаг хэдийнэ болсон биш үү. Шийдлийг бид өөрсдөө л олохоос өөр зам байхгүй. Үүнтэй холбоотой ганцхан асуудал хөндье.

Монгол төрийн алсын хараа, санамж, чадамж уруудах болсон үндсэн шалтгаан бол төрийн үйл хэрэгт хэрэгт оролцох иргэдийн үндсэн эрхийг хуулиар хязгаарласантай холбоотой гэж үзэж байна. Аливаа шалтгаанаар иргэний оролцоог хяхсан, хязгаарласан төрийн институцтэй улс урууддаг, харин иргэний оролцоог дэмжсэн улс хүчирхэгждэгийг хүн төрөлхтний олон мянган жилийн түүх харуулсан. Үндсэн хуульд "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэсэн заалт буй. Гэвч өнөөдөр Монголын ард түмэн энэ эрхээ бүрэн эдлэхгүй байна. Хүссэн хүнээ төрийн түшээ болгох нь бүү хэл, "түүнийг түшээ болгоё" гэж санал хэлэх эрхгүй болжээ. "Түүнийг түшээ болгоё" гэдэг нь сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн тухай ойлголт юм.

Гурван сая иргэний төр, засгаа байгуулах эрхийг улс төрийн гэх тодотголтой ч хууль үйлчилдэггүй, тэс ондоо ондоо тоглоомын дүрэмтэй, мутацид орсон нам гэдэг бүлэглэлүүд булааж авчээ. 1990 оноос өмнө нэг нам монополь эрхтэй байсан бол одоо тоо нь л өссөн. Бид нам төвтэй улс төрийн тогтолцооноос татгалзаж,

...Төрийн албан хаагчдыг нэр дэвшүүлэхийг боомилсон хорлонтой хуулиудыг хүчингүй болгох хэрэгтэй. Насаараа төрд зүтгэсэн төрийн мэргэшсэн албан хаагчдыг хориглодог хэр нь өмдний тэлээ, гутлынхаа үдээсийг ялгаж чаддаггүй, төрд нэг өдөр ч ажиллаж үзээгүй хүмүүсээр УИХ-ыг дүүргэх хуультай байна гэдэг үндэсний эрх ашгийн эсрэг гэмт хэрэг биш гэж үү?...

төр төвтэй улс төрийн тогтолцоог сонгосон боловч төөрсөөр нүүсэн бууриндаа буцаж ирчихээд байна. Төр, засаг байгуулах, сонгуульд нэр дэвшүүлэх эрх буцаад намд шилжсэнээр сонгогчдын идэвх суларч, сонгуулийн оролцоо байнга буурч, "Сонголтгүй сонгууль", "Мөнгөний сонгууль", "Царцаатай сонгууль", "Цагаан хуудас"; "Санал худалдах" зэрэг үг хэллэг ч үүслээ. Аливаа монополь эрх сайн үр дагаварт хэзээ ч хүргэж байгаагүй учраас хүн төрөлхтөн монополийг задлах, шударга өрсөлдөөнийг дэмжих олон арга замыг бодож олсон билээ. Монополь эрхэндээ дулдуйдсан улс төрийн намуудын шийдвэр, үйл хөдлөл түүхэн үүргээсээ төсөөрөн хөндийрч, улам бүр явцуу эрх ашигт хөтлөгдөх болсныг харахад ямар ч дуран авай хэрэггүй болжээ. Энэ бол ардчиллыг гажуудуулсны гамшиг. Ардчилал өөрөө аяндаа төлөвшдөггүйг бид харлаа.

Түүнийг хүн бүр, иргэний нийгмийн байгууллагууд арчилж, хамгаалж, төгөлдөржүүлж байх ёстой юм байна гэдгийг Зүүн Европын орнуудын сургамжтай туршлага ч нотолж байна. Төрийн сонгууль бол үүрэг ч, эрх ч биш. Тэр тусмаа "жүжиг" бүр ч биш, харин Монгол түмний хувь заяатай холбоотой хамгийн хариуцлагатай ажил. Сонгуулиар ямар төр, засаг байгуулагдана вэ, тийм л үйл ажиллагаа явуулна. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай л байна. Чадамжгүй түшээдээр төр бүрдвэл чадамжгүй төр л байна. Үүнээс яаж ангижрах вэ?

Хэнийг нэр дэвшүүлэх, хэнийг сонгох, хэнээр удирдуулахаа ард түмэн ганц удаа л мэдэрсэн 1990 оны Сонгуулийн хууль, сайн жишгийг судалж, заримыг нь сэргээх цаг болжээ. Тухайн үед нам, албан байгууллагаас гадна сонгогчид өөрсдөө нэр дэвшүүлж байсан шиг өдгөө УИХ-д тухайлбал 500 иргэн, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 300 хүн, сум, дүүрэгт 100 иргэн хамтарч нэг хүнийг нэр дэвшүүлэх боломжийг нээж өгөх нь зүйтэй байна. Одоогийн хуулиар бие дааж нэр дэвшинэ гэдэг жүжиг барагтай эрүүл хүний хийх сонголт, давах даваа биш гэдэг нь нэгэнт харагдсан учир түүнийг болих хэрэгтэй.

Монголчууд эрт цагаас "төр барих, төлөг хариулах хоёрт их ялгаа бий", "төрийг шинжье гэвэл түшээдийг нь шинж" гэж сургадаг байсан. Ийм ухаантай ард түмэнд нэр дэвшүүлэх эрхийг нь 1990 оных шиг цэлийтэл нээж өгцгөөе. Ингэвэл намууд нэр дэвшүүлэхдээ илүү хариуцлагатай болно. Монголын нэрийг дэлхийд сайнаар дуурсгасан энхийг сахиулах ажиллагаанд анх оролцсон хошууч генерал Б.Баярмагнай, Оросын цэргийн хоёр ч академийг улаан дипломтой төгссөн хошууч генерал А.Ганбат, адлагдаж ханасан академич С.Нарангэрэл, хуульч Ж.Амарсанаа, эдийн засагч Р. Амаржаргал, Де-факто Д.Жаргалсайхан, Санжаасүрэнгийн Оюун, Датакомын Энхбат нар УИХ-д сууж байхад тус ч, чимэг ч болно.

Аль 1960-1970-аад оны Вьетнамын дайны баатар, 80 насыг давсан Ж.Маккейн АНУ-ын сенатораар сонгогдож байхад манай 1990-ээд оны ардчилсан хөдөлгөөний удирдагчид болох Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нар УИХ-д намбайгаад сууж байвал түшиг болохгүй гэж үү. Болдогсон бол Д.Бямбасүрэн, П.Очирбат, Н.Багабанди нарыг ч төрийн жинхэнэ зөвлөх болгоод мэдлэг туршлагыг ашигламаар байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө 92 настай доктор Махатир Малайзыг удирдахаар дахин сонгогдлоо шүү дээ. Нас бол зүгээр л тоо. Төрийн албан хаагчдыг нэр дэвшүүлэхийг боомилсон хорлонтой хуулиудыг хүчингүй болгох хэрэгтэй. Насаараа төрд зүтгэсэн төрийн мэргэшсэн албан хаагчдыг хориглодог хэр нь өмдний тэлээ, гутлынхаа үдээсийг ялгаж чаддаггүй, төрд нэг өдөр ч ажиллаж үзээгүй хүмүүсээр УИХ-ыг дүүргэх хуультай байна гэдэг үндэсний эрх ашгийн эсрэг гэмт хэрэг биш гэж үү? Нэр дэвших болон дэвшүүлэхтэй холбоотой хязгаарлалтыг аль болох бүгдийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Харин нэр дэвшигчдийг сэтгэл мэдрэлийн эмнэлгийн нарийн үзлэгт оруулдаг байх нь зөв. Сонгуульд нэр дэвшихийг урамшуулах хэрэгтэй. Сонгуульд нэр дэвшинэ, өрсөлдөнө гэдэг нийтийн үйл хэргийн төлөө зүтгэх гэсэн эх оронч санаачилга. Тиймээс нэр дэвшигчдэд зар сурталчилгаа хийх тэгш боломж олгох, танилцуулгыг нэгдсэн журмаар хэвлэж хүргэх, уулзалтыг хамтатган зохион байгуулах, сонгогдоогүй боловч тодорхой босгоос дээш тооны санал авсан нэр дэвшигчдэд сурталчилгааны тогтоосон зардлын талыг нөхөж олгодог болох, сурталчилгааны хугацааг сунгах зэргээр дэмжих нь зүйтэй. Сүүлийн үед УИХ-д нэр дэвших хүний насны босгыг өндөр болгох тухай ярьж байна. Энэ бол ач холбогдолгүй жүжиг. Чадвартай бол залуу нь ч, ахмад нь ч сонгогдож байг л дээ. Иргэдээ нас хүйсээр хязгаарлах, квотлох зэрэг нь өнгөц мэт боловч хорлонтой үйлдэл болно.

Ариунаа багш шиг олон хүн нэг л үгийг хэд хэдэн янзаар хэлнэ. "Даргын эрх ямбыг хязгаарла, иргэний эрхийг нэм"! Товчдоо УИХ, ИТХ-д нэр дэвшүүлэх анхдагч эрхийг ард түмэнд буцаан өгч, асуудлыг углуургаар нь шийдэх цаг болсон. Ард түмний зөн билгэ, сонголт буруу байдаггүйг бид олон удаа харсан. Ард түмэндээ боломж олгох нь авралын зам мөн.

2018 оны тавдугаар сарын 24

Пунцагийн Цагаан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ta nar uursdee l ingeed bgashdee (73.77.41.5)
    Usa-s
    2018 оны 05 сарын 30 | Хариулах
  • G (122.201.22.190)
    Ebi Ta 2-s bolj bgaash de
    2018 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 52 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 14 цаг 44 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 16 цаг 26 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 16 цаг 56 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 17 цаг 15 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 20 цаг 46 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 20 цаг 53 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 цаг 58 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 22 цаг 38 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 22 цаг 47 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 22 цаг 56 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 23 цаг 1 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 23 цаг 20 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 23 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 23 цаг 45 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 23 цаг 50 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 23 цаг 56 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... Өчигдөр 10 цаг 05 мин Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийг баталлаа Өчигдөр 09 цаг 22 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна Өчигдөр 09 цаг 18 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top