x

Төсвийн хулгайг таслан зогсоохгүй бол БИД ХӨГЖИХГҮЙ

Гэрэл зураг: polit.mn

Төсвийн хөрөнгийг эрх мэдэлтнүүд дураараа шамшигдуулдаг үзэгдэл манайд хэрээс хэтрээд удаж байна. Хууль хэрэгждэг хуулийн засаглалтай, улс төрчид нь ёс зүйтэй улс оронд ийм үзэгдэл бараг гардаггүй. Тэд төсвийг нийтийн мөнгө гэж үздэг учраас маш хүндэтгэлтэй ханддаг.

Гэтэл манай улсад өөрийн мөнгө аятай ханддаг. Маш тодорхой жишээ бол төсвийн хөрөнгөөр баригдсан барилгууд, эд барааг улс төрчид өөрөө өөрийнхөө хөрөнгөөр авч очиж байгаа мэт аашилдаг байдал манайд энгийн үзэгдэл болсон. Иргэд сонгогчид ч гэсэн энийг нь зөв гэж ойлгодог гаж буруу ойлголт газар авсан. Хэн нэгэн эрх мэдэлтний буруу алдаатай шийдвэр, санаатай хулгайгаас үүдэн төсвөөс нөхөн олговрыг нь хэрхэн шийдсэн хэдэн жишээг сонирхоцгооё.

Хан Ресурс компанийн лицензийг цуцалсан шийдвэр 2011-2015 онуудад арбитрын шүүх дээр маргаан үүсгээд эцэст нь манай засгийн газрын ялагдлаар дуусч тус компанид 80 сая ам.долларын нөхөн олговор төлсөн. Шударга, эрх тэгш хандаагүй, хувийн үзэмжээр, тодорхой шалтгаангүй, ялгавартай хандаж шууд бусаар хөрөнгө хураасан гэдэг зүйл заалтаар засгийн газар буруудсан. Тус нөхөн олговор өнөөдрийн ханшаар 228 тэрбум төгрөг, гэвч энэ их мөнгийг буруу гаргасан нөхөд төсөвт эргэн төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Нэхдэг иргэд, нэхэмжилдэг төр засаг ч гэж алга. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.доллар буюу 114 тэрбум төгрөгийн асуудал. Бас өнөөдрийг хүртэл буруутай этгээдээр тус мөнгийг эргүүлэн төлүүлэх шийдвэр гараагүй байна. Энэ хэрэг хэдэн жил олон улсын шүүх дээр маргаан үүсгэж эцэст нь тохиролцоод төлсөн төлбөр. Энэ төлбөр мөн л нийтийн мөнгөнөөс төлөгдсөн. Хан Ресурс, Стандарт банкинд төлсөн эдгээр төлбөр дээр нэмээд маш их зардал төсвөөс нэмж гарсан байдаг, энэ талаар тодорхой мэдээлэл олон нийтээс хол байгаа. 2018 онд хийсэн “Монгол улсын Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн зураглал” судалгааны тайланд иймэрхүү маргааны захиргааны зардалд дунджаар 3 сая ам.доллар зарцуулагддаг гэсэн тооцоо гарсан байдаг. Тэгэхээр энэ хоёр хэргийг шийдвэрлэх үйл явцад манай төсвөөс дунджаар 6 сая ам.доллар буюу 17.1 тэрбум төгрөгийн захиргааны зардал гарсан гэж таамаглаж болно. Энэ мэтээр олон улсын шүүх дээр очсон хэд хэдэн маргаан байгаа, тэдний захиргааны зардлыг тооцвол их мөнгөн дүн гарах нь тодорхой.

2007 онд "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгийн хэрэг нийгмийн анхааралд орж ирж улмаар шүүхээр гэм буруутай этгээдүүд шийтгэгдсэн ч гэсэн энэ мөнгө төсөвт эргэн төлөгдөөгүй хэвээр байгаа. Мөн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төсөлд Засгийн газраас 280 сая ам.доллар буюу 798 тэрбум төгрөгийг зарцуулсан асуудал тэр чигтээ нийтийн мөнгийг үргүй зарцуулсан жишээ болчхоод удаж байгаа. Уг хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэд 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэл аваад, үүнээсээ цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоолгоод дууссан. Төсөвт, нийтийн мөнгөнд учирсан гэм хохирол одоо хүртэл мартагдсан мэт байсаар байна.

Хуульч Ж.Эрхэмбаатар 2019 оны 03 сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2014 онд хуулийн фирм нь Сангийн яамтай гэрээ байгуулж улсын төсвөөс зээл хэлбэрээр олгосон 250 тэрбум төгрөгийн авлага барагдуулах ажил хийж байсан” тухайгаа дурдсан байдаг. Бас нэг жишээ бол Капитал банкны дампуурлаас үүдэлтэйгээр Засгийн газрын болон төрийн өмчит 29 байгууллагад нийт 562.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаарх хэрэг одоо мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 136.1 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 104.2 тэрбум төгрөг гэх мэтээр төсвийн 29 эх сурвалжаас нэхэмжилсэн энэ мөнгөн дүн улсын төсвийн 5%-тай тэнцэх маш их хэмжээний нийтийн мөнгө.

Дээр дурдсан хэдэн жишээний нийлбэр дүн бараг 2 их наяд төгрөг болж байна. Монгол улсын нэг жилийн төсвийн 20%-тай тэнцэх хэмжээний их мөнгө. Эдгээр бол мэдэгдсэн дүнгүүд. Үүнээс гадна хөгжлийн банк, засгийн газрын тусгай сангууд, төрийн өмчит компаниудын алдагдал, төсвийн хөрөнгө оруулалтаар үр ашиггүй хийгдсэн ажлууд, чанаргүй хэрэгцээгүй бараа бүтээгдэхүүн шахсан асуудал гээд маш олон зүйл байгаа. Төсөвт, нийтийн мөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг, барагдуулдаг тогтолцоо үнэндээ байхгүй байна. Хэн нэхэмжлэхээс өгсүүлээд төсвөөс хулгайлагдсан мөнгөний хойноос хөөцөлддөг албан тушаалтан, байгууллага байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж,  хэрэв дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага хариуцна гэж заасан байдаг боловч хуулийн энэ заалт төдийлөн хэрэгжихгүй байгаа. Төсөвт учирсан бүх хохирлыг нөхөн төлүүлэх их ажил бидний өмнө шийдлээ хүлээж байна.

Эдийн засагч Р.Шинэгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • jdu-мaн (59.153.113.54)
    нүгэл нь нүдээр нь гарнаа
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 56 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1 цаг 2 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 1 цаг 6 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 1 цаг 51 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 2 цаг 4 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 8 цаг 21 мин Мэдээж “Ар нь түүз!” 8 цаг 32 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 8 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 8 цаг 57 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 9 цаг 1 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 9 цаг 6 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 9 цаг 11 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 9 цаг 16 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top