x

Үерийн гамшиг ҮАБЗ-өөс ч айхгүй! Үндэсний бүтээн байгуулалтын чанарыг хэнээс нэхэх вэ!!!

Айраг-Бор-Өндөрийн төмөр зам энэ сарын 12-13-нд шилжих шөнийн үерт 10 цэг дээр угаагдаж урссаныг холбогдох албаныхан нууцалж буйг өмнө нь сошиал хуудсаар мэдээлсэн. Харин яг тэр үерийн үеэр Үндэсний бүтээн байгуулалтын маань гол нүүр царай гэж зарлагдсан, “ЭТТ”компанийн нүүрсний орлогоос 750 тэрбум төгрөг зарцуулагдахаар Засгийн газрын хоёр ч тогтоол батлуулаад ажиллаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам мөн л үерт нэрвэгджээ. Энэ бол төмөр замын чанар, технологийн алдаатай холбоотой гэж нэрээ нууцлахыг хүссэн мэргэжилтнүүд харамсаж буйгаа илэрхийлэх боллоо. 

Үерт өртсөн төмөр зам Зүүнбаянгаас 50 км-ийн зайд бөгөөд дөнгөж баригдаж буй учир төддүгээр цэгт гэж баримжаалах нарийн тэмдэглэгээ байхгүй. Шаардлага хангахгүй 50 км хайрга дэвссэн, мөн зам төмөр угсрахаас өмнө төмөр зам эвдэрч байгаа нь харамсалтай.

Энэ төмөр замын ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, “Тавантолгой-Зүүнбаян төмөр зам” компани хариуцаж байгаа бөгөөд ҮАБЗ-ийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарал тавьж буйг олон нийт сайн мэднэ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт очиж “Алтан гадас”, “Залуучуудын алдар”, “Эхийн алдар” одонгуудыг бараг л “тарааж” шагнаад дараа нь УБТЗ, МТЗ компанийн удирдлагуудтай найрласан байдаг. Гэтэл шагнуулагсдын ажлын чанар нэг иймэрхүү байна. 

Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл мөн боловч чанар шаардах эрх ард түмэнд бий. Өдөр бүр бороо орж үер бууж байдаг улс байсан бол яах байсан юм бэ? Нэгэнт төрийн дээд хэмжээнд шийдвэрлээд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа болохоор нэг л бороонд ингэж урсаад байх төмөр зам барьж хэн нь хэнийгээ хуурах билээ?

Яагаад ийм зүйл болов? Товчхондоо геологи, геодезийн судалгааны ажлыг муу хийснээс болсон байж болох юм. Тухайлбал, үерийн урсацыг буруу тооцоолсон, чигжээсний зузаан багадаж, шуудуу нь алга болоод элс орж ирсэн, үерийн ус даланг зад татаж рельс, дэрний үе нь тулгуургүй буюу “агаарт” байна. Энэ бүхнийг дараах зурагаар харуулъя.

Одоо хариуцлагыг хэн хүлээх вэ? Технологийн алдаа гаргавал засахад зарцуулах хөрөнгө гэж тусдаа төсөвлөсөн билүү? Ийм сорилтыг давахгүй байгаа төмөр зам хэр баттай ашиглагдах вэ? 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хүртэл тэсэх болов уу? Ер нь цэргүүд барьж чадна гэдэгт цаашид итгэж болох уу? 

Үндэсний бүтээн байгуулалтын үнэн нүүр царайг нэг удаагийн үер харуулж байгаа нь энэ бус уу? Уг төмөр замыг барих зураг төслийн олон хувилбар байдаг ч эцсийн хувилбар нууц бололтой. Миний бие өмнө нь бичиж нийтэлж байсанчлан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг бариулах гэж “ РЖД International”-ийн Сергей Столяров 2020 оны 2 дугаар сарын 5-8-нд Монголд ирж ажиллаад буцсан байдаг. Тэрбээр 2020 оны 2 дугаар сарын 5-нд эхний уулзалтаа “УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаатай хийхээр товлосон байсан ч тэрбээр эмнэлэгт хэвтэж байгаа тул уулзалт цуцлагдсан. 2020 оны хоёрдугаар сарын 6-ны пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Гансүх, “Тавантолгой майнинг” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Наранхүү, ЗХЖШ-ын төлөөлөлтэй уулзсан байна. Мөн 2020 оны хоёрдугаар сарын 7-нд Ерөнхийлөгчийн зөвлөх Ё.Манлайбаяр, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нартай уулзаж төмөр замын зураг төсөлтэй танилцсан байдаг.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзах үеэрээ 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дотор  “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын шугам барих, ажил  гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмэг болон “РЖД Интернешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол Оросын хувь нийлүүлсэн“РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевич “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевич нар  гарын үсэг зурсан байдаг. 

Гэсэн ч өнөөдрийн байдлаар “РЖД Интернейшнл” ХХК Монгол Улсын Үндэсний бүтээн байгуулалтын ажилд оролцсонгүй. Өөрөөр хэлбэл, Д.Жигжиднямаа нарын байгуулсан техникийн зөвлөх үйлчилгээний гэрээг Covid-19 цар тахлын нөхцөл байдлаас болоод хэрэгжүүлж чадахгүй нь гэсэн утгатай захиа “РЖД Интернейшнл” ХХК-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Столяров Сергей Алексеевичид очсон байна. 

Иймээс өөрсдийн алдааг хэн рүү ч бухах аргагүй өөрсдөө л үүрч таарах нь. ТЭЗҮ-ийг хийсэн “Ниппон коеи” компанийн зураг төслөөс хэр гажсаныг олж тодруулах, алдаа дутагдлыг эртхэн засч залруулахгүй бол Ерөнхийлөгчиийн телевизээр хэлснээр “нууж” буй төмөр замын бүх нууцыг ард түмэнд нь задлахаас аргагүй болно. Учир нь энэ хөрөнгө бол ард түмний өмч. 

Үндсэн хуулийн 6.2-т заасан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. “Эрдэнэс Тавантолгой” стратегийн ач холбогдолтой орд мөн бөгөөд ард түмний мэдэлд байдаг л юм бол өнөөдрийн байдлаар иргэн бүрт ногдох 1072 хувьцааны ашгийг нь Сангийн яам “харамлаад”, зарим хэсгийг нь төмөр замын ажилд зарцууллаа гэтэл барьж байгаа төмөр замын чанар нь энэ. Ард түмэнд юу ил байх вэ, ард түмэн байгалийн баялгаас юу хүртэв?

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зоригт (176.59.141.7)
    Энд цэргүүд ямарч буруугүй шүү битгий андуураад байгаарай.зураг төсөл инженерийн зохион байгуулалтын дагуу хар бор ажлыг гүйцэтгэж байгаа цэргүүд огт хамаагүй ..энэ их бүтээн байгуулалтыг хийхийн тулд маш их өндөр боловсролтой инженер технологын баг шинжлэх ухааны үндэслэлтэй зураг төсөл хийсний үндсэн дээр барих байгуулах ёстой байсым хэдэн арван жилээр ашиглах ийм хариуцлагатай бүтээн байгуулалт ингэж хийгдэж болохгүй ээ
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • jdu-мaн (59.153.113.54)
    ман-с нэх
    2020 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.90.36)
    Бүгдийнэ хуулаад дахиад эхнээс нь тавь үнэхээр төмөр зам барьж чадахгүй бол сайхан хүнд даацийн хатуу хучилттай зам барь даацын засмал замыг бол манай монголчууд зүгээр гаргаахгүйдээ тэгээд шланзаар аа нүүрсээ ачаад явъя вагоноор зөөснөөс хамаагүй дээр вагон бол ямар ч хэрэггүй бөөн зардал гарна
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Жинхэнэ зам нь цаана нь харагдаж байна. Тэгтэй тэргүй Энхсайхан, Элбэгдорж шоронд орон олон жил төмөр зам гацаасан үндэстний гэмт хэрэгтэнгүүд. Энэ оргилмаа гэж Элбэгийн хөлсний гар шантрахгүй. (202.179.25.24)
    Энэ түр зам байна нохой минь
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2 цаг 28 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 2 цаг 38 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 2 цаг 41 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 2 цаг 41 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 2 цаг 42 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 2 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 2 цаг 44 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 2 цаг 45 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 5 цаг 6 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 5 цаг 15 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 5 цаг 15 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 5 цаг 19 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 5 цаг 28 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 5 цаг 33 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 7 цаг 9 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 7 цаг 21 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 7 цаг 21 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 7 цаг 22 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 7 цаг 27 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 7 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г...
Top