x

Засгийн газрын өр сүүлийн ТАВАН жилд 1.7 дахин өсчээ

Засгийн газрын нийт өр 2015 онд 14.4 их наяд төгрөг байсан бол 2016 онд 54.5 хувиар өсч 22.3, 2019 онд 23.9 их наяд төгрөг болж, 2015 оноос 1.7 дахин өсжээ. 

Засгийн газрын нийт өрийн 54.6 хувийг 2015 онд гадаад өр эзэлж байсан бол гадаад өрийн эзлэх хувь жил бүр нэмэгдсээр 2019 онд 85.5 хувь болсон талаар Үндэсний Статистикийн хорооны нэгтгэсэн "Эдийн засгийн аюулгүй байдал" судалгаанд дурджээ. 

График 1, Засгийн газрын нийт өр, их наяд төгрөг

Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцааг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБТХ)-д анх 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан.

Гэвч 2015, 2016 оны хуулийн өөрчлөлтөөр мөн л өрийн хязгаарыг нэмэгдүүлэн шинэчилж, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцааг 60 хувь болгон, мөрдөж эхлэх хугацааг 2021 он болгож хойшлуулсан байна. 

Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа 2015 онд анх баталсан хязгаар болох 40 хувиас 1.6 дахин өндөр байсан бол 2016 онд 2.3 дахин, 2017 онд 2.0 дахин, 2018 онд 1.7 дахин, 2019 онд 1.6 дахин өндөр байжээ.

Хүснэгт 1,  Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа

Засгийн газрын өрийн бас нэг анхаарууштай үзүүлэлт нь эргэн төлөлт, хүүгийн төлбөрийн хэмжээ байна.

Нийт эргэн төлөлт нь 2015 онд төсвийн орлогын 46.3 хувь, ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд төсвийн орлогын 82.3 хувь, ДНБ-ий 27.6 хувьтай тэнцэж, хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Хүснэгт 2, Засгийн газрын нийт өрийн эргэн төлөлт, тэрбум төгрөг

Засгийн газрын эргэн төлөлтийн хэмжээ 2019 онд буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа ч 2021- 2024 онд:

  • ЗГ-ын “Мазаалай бонд” 500 сая ам.доллар,

  • “Чингис бонд” 1 тэрбум ам.доллар,

  • “Хуралдай бонд” 600 сая ам.доллар,

  • “Гэрэгэ бонд” 800 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэж эхлэх бөгөөд гадаад эдийн засгийн хямралд өртөмтгий манай улсын эдийн засагт асар их өрийн дарамт үүсгэх магадлалтай байна.

Эх сурвалж: ҮСХ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой 1 цаг 49 мин “И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчдад “Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт сургалт зохион байгууллаа 1 цаг 50 мин И-Монгол академи” УТҮГ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цахим шилжилтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 1 цаг 52 мин Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ 2 цаг 53 мин Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна 2 цаг 55 мин АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурлаа 2 цаг 58 мин “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр эхэллээ 2 цаг 59 мин Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх Канад-Монголын МЕРИТ төсөл Дундговьд дахин хэрэгжинэ 3 цаг 0 мин “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарлаа 3 цаг 1 мин “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 3 цаг 2 мин “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барилаа 3 цаг 3 мин АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ 3 цаг 4 мин China Aid: "Ногоон нуур" 1008 айлын цогцолбор хотхон ирэх сард эхний блокуудаа ашиглалтад өгнө 3 цаг 20 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо 5 цаг 55 мин Монгол Улс 2025 оны эхний дөрвөн сард 135 улстай худалдаа хийж, 7.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа эрхэлжээ 5 цаг 56 мин Монголын хөрөнгийн бирж Хятадын нүүрсний зах зээлийн чуулга уулзалтад оролцлоо 5 цаг 58 мин Б.Мөнгөнзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 5 цаг 59 мин Нийгмийн даатгалын сангийн бондын хүүгийн анхны орлого 13.3 тэрбум төгрөгт хүрлээ 6 цаг 0 мин 2025 оны эхний дөрвөн сард үнэт цаасны арилжаа буурсан ч гүйлгээний дүн өсөв 6 цаг 1 мин Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэллээ 6 цаг 4 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top