x

ШХАБ-ын орнуудыг залгигч авлигын “ноу хау” үргэлжилсээр...

“Налайхын замд хурд хэтрүүлбэл торгоно”.УИХ-ын гишүүн С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж байхдаа буюу энэ оны нэгдүгээр сард “Налайхын замын хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож, зөрчил гаргасан жолооч нар хариуцлага тооцох” шийдвэр гаргаж холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн байдаг. Хуульд зааснаар Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас 50 хүртэлх хувиар хэтрүүлбэл Зөрчлийн тухай хуулийн 14.7.31-т заасны дагуу 50 нэгж буюу 50000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдаг байна. Харин 50-иас дээш хувиар хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.32-т заасны дагуу жолоочийг 50000 төгрөгөөр торгож, зургаан сар жолоодох эрхийг хасдаг аж. 

Энэ замд нэг “асуудал” бий. Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн 20.9 км автозам 2019 оны 11 дүгээр сарын 4-нд ашиглалтад орсон. Гэхдээ  замын ажил бүрэн дуусаагүй бөгөөд гүйцэтгэл 80 хувьтай байгааг Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нээлтийн үеэр онцолсныг мартах аргагүй. Тус зам дээр 100 тонн хүртэлх ачааны машин явах боломжтой гэдэг утгаараа гурван жилийн баталгаатай ч 60 жил ашиглах боломжтой юм гэсэн. 

У.Хүрэлсүхийн Засгийн газраас 2020 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 164-р тогтоолоороо  улсын хэмжээний бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох 39 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд 2020 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Улсын онцгой комиссын шийдвэрт үндэслэн эхний ээлжинд инженер, техникийн ажилтан, дараагийн ээлжинд гүйцэтгэх, туслах ажилтанд үе шаттайгаар зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсөн. 

Уг тогтоолд Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг үзлэг, шинжилгээнд хамруулах, ажлын байранд нь тусгаарлах, тогтоосон онцгой нөхцөл, горимыг чанд мөрдүүлэх, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнууд, ажил олгогчдод үүрэг болгожээ. 

Мөн энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөр эрхлүүлэх, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Улсын онцгой комисс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тухай бүр мэдээлж байхыг холбогдох сайд нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын oнцгой комисст даалгасан бөгөөд нэр дурдсан есөн аж ахуйн нэгж, байгууллагын 1948 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2020 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн байдаг юм. 

Энэ тогтоолын хавсралтад дурдсанаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, автозамын барилгын ажлыг гүйцэтгэх “Сино хайдро корпорейшн монголиа” ХХК-ийн инженер техникийн ажилтан 50, гүйцэтгэх, туслах ажилтан 150 хүнийг 2020 оны 6 дугаар сарын 1-ний дотор оруулахаар заасан байдаг нь сонгуулийн өмнө уг замын ажлыг дуусгахаар төлөвлөсөнтэй холбоотой биз ээ. 

Харин өнөөх 20.9 км автозамыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор “Уурхайчдын зам” гэж нэршсэн байна. Улсад, нийслэлд зам баригдаж л байвал сайн хэрэг. Гэхдээ “Синохидро” компанийн тухайд анхаарал татсан асуудал бий. Тухайлбал 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Эрдэнэт үйлдвэрээс зарласан 96 тэрбум 750 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт оролцож шууд гэрээ байгуулсан, энэ талаар хэвлэлд мэдээлсний дараа уг гэрээ цуцлагдсан талаар өмнө нь бичиж байсан билээ. Улсын бүртгэлд “Синохайдро Корпорейшн Лимитед” компани нь “Сино Хайдро Корпорейшн Монголиа”-ийн нэр дээр 2013 оны долдугаар сарын 9-ний өдөр бүртгэгджээ. “Сино Хайдро Корпорейшн Монголиа” нь мөн тэр өдөр байгуулагдсан, Гүйцэтгэх захирал нь Jiang Guoyin гэж бүртгэгдсэн байна. 

БНХАУ-ын төрийн мэдлийн “Синохидро” Замби улсын Кафу хавцлын 750 мв-ын усан цахилгаан станц барих ажлыг зогсоож, тус улсын хөгжлийн ажил, эрчим хүчээ дотооддоо хангах үйл ажиллагаанд хүнд цохилт өгч тус станцад ажиллаж байсан олон мянган ажилчдыг хохироосон” гэх мэдээ энэ оны есдүгээр сарын 24-нд дэлхий дахинд цацагдсан. https://chinaafricaproject.com/2019/09/24/sinohydro-stops-work-on-zambia-hydroelectric-dam/

Мөн Африкийн Хөгжлийн банк л гэхэд “Синохидро” компанийн төлөөлөгчид туслан гүйцэтгэгчидтэй болон төрийн байгууллагынхантай байгуулсан авлигын гэрээг илчилсэн. Ингэснээр томоохон луйврын сүлжээг илрүүлж их хэмжээний мөнгийг хууль бусаар ашиглаж байсан тус компанийг “хар жагсаалт”-д оруулж Bank of Africa-аас санхүүжүүлсэн төслүүдэд оролцохыг хориглосон байх юм. SinoHydro нь өчигдөрхөн Монголын Засгийн газрыг муулаад байсан Зимбабвегийн 533 сая ам.долларын өртөгтэй тендерт ялсан ч бодит үнээс хоёр дахин үнэтэй болох нь аудитын шалгалтаар илэрч авлигын асуудалд холбогджээ. Мөн Угандагийн автозамын дэд бүтцийг дэмжих төслийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас SinoHydro-г авлигын гэрээ байгуулсан хэмээн тус улсын авлигатай тэмцэх байгууллага буруутгасан байдаг. 

SinoHydro-ийн Малайзад барьсан усан цахилгаан станцын даланг барьсны дараа тус компанийн удирдлага барилгын стандарт мөрдөхгүй байгаа, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан талаарх баримт, гэрэл зураг, видео материалууд дэлхий дахиныг цочирдуулж эцэст нь Трасперенси Интернэшнл байгууллагаас уг далангийн барилгыг “Авлигын хөшөө” гэж зарлан тунхагласан байдаг. Гүржийн Рустави, Кутаиси, Кобулети хотод тойруу зам барьсан, одоогоор Самтредия-Григолети хурдны замын хажуугийн хэсгийн барилгын ажлын тендрүүд мөн л авлигатай холбогджээ. Түүнчлэн SinoHydro-ийн хэрэгжүүлсэн төслүүд орон нутгийн хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн тухай шүүмжлэл дагуулсаар байна. Ботсванагийн нисэх буудлын өргөтгөлийн төсөл ч мөн адил чанар муутай хэмээн буруутгагдаж SinoHydro төслийн нийт дүнгийн 90 хувийг буюу 527 сая ам.долларыг завшсан нь тогтоогдсон байна. Киргизстан улс SinoHydro-ийн барьсан хурдны замыг “хууль бусаар хогийн цэг байгуулсан” хэмээн буруутгаж тус улсын Засгийн газраас тус компанид 2.2 сая ам.долларын торгууль ногдуулсан байна.

Нэг ийм түнштэй болсондоо түгших боллоо. Дараагийнх нь?...

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2 цаг 29 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 2 цаг 39 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 2 цаг 42 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 2 цаг 42 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 2 цаг 43 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 2 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 2 цаг 45 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 2 цаг 46 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 5 цаг 7 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 5 цаг 16 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 5 цаг 17 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 5 цаг 20 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 5 цаг 29 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 5 цаг 34 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 7 цаг 10 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 7 цаг 22 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 7 цаг 23 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 7 цаг 23 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 7 цаг 28 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 7 цаг 32 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г...
Top