x

Н.Энхбаяр: Ерөнхий сайд нарыг хорьж шалгах шаардлага байхгүй

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод багагүй хугацаа өнгөрлээ. Энэ хугацаанд Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан бол саяхан Ерөнхий сайд асан С.Баярын бие муудаж, Сайд нарын II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Энэ талаар МАХН-ын дарга өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэр "Манай хорих ангийн нөхцөл байдал бол хоцрогдсон. Маш хүнд нөхцөлтэй. Хууль, шүүхийн байгууллага заавал хүнийг хорьж шалгах хэрэг байхгүй. Гар, хөлд нь бугуйвч зүүгээд гэрийн хорионд байлгаад шалгаж болно. Харин тэр хэргийг нуун дарагдуулах, чухал баримт устгах гээд байвал хорьж болно. Түүнчлэн гадагш зугтах гээд байвал тодорхой хугацаагаар цагдан хорьж болох юм. Тийм зүйл байхгүй тохиолдолд гадуур шалгаж болно. Би ч гэсэн хоригдож байхдаа ийм шаардлагыг олон дахин тавьж байсан" хэмээн ярьжээ.

Тэрээр цааш нь "Би бол хэлмэгдсэн хүн. Надтай ямар ч холбоогүй зүйлд хамааруулж шоронд хийсэн. Хууль, шүүхийнхэн ийм маягаар ажилладаг гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ энэ бол нэг, хоёр хүнтэй хариуцлага тооцох асуудал биш юм. Бид тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Хамгийн эхэнд Оюутолгойн гэрээг нэн яаралтай хүчингүй болгох шаардлагатай" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (66.181.181.34)
    hvzvvgvi hulgaichiig hezee barih geed bgaa yum bol ard tvmen tesgel aldah duhuj bn shvv
    2018 оны 05 сарын 29 | Хариулах
    • Arai l yum da
      2018 оны 05 сарын 29
iШинэ мэдээ
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 52 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 14 цаг 44 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 16 цаг 26 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 16 цаг 56 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 17 цаг 15 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 20 цаг 46 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 20 цаг 53 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 20 цаг 58 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 22 цаг 38 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 22 цаг 47 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 22 цаг 56 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 23 цаг 1 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 23 цаг 20 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 23 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 23 цаг 45 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 23 цаг 50 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 23 цаг 56 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... Өчигдөр 10 цаг 05 мин Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийг баталлаа Өчигдөр 09 цаг 22 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна Өчигдөр 09 цаг 18 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top