x

Тэр биднээс юугаараа ч өөр биш

Энэ хүний толгойг эргүүлж тойруулж их л мөлжих юм, МАН-ынхан. АН С.Эрдэнээсээ болоод ялагдана л гэнэ. Ялах, ялагдахыг нь мэдээгүй байж хэнээс болж ялагдахыг бас мэдэх үү?

Харин МАН Хүрэлсүхээсээ болоод ялагдаж мэднэ. Хүрэлсүх бол ЖДҮ, Хүрэлсүх бол 60 тэрбум, Хүрэлсүх бол Монголын “Хар”, “Саарал” жагсаалт, Хүрэлсүх бол Хүрэлсүх л юм.

Хүрэлсүх МАН-ын дарга болохоосоо өмнө хэн байсан? НАМЗХ-г удирдаж байхдаа намынхаа залуустай нийлж Хадгаламж банкны 14 тэрбумаар казинодсоныг мартсан уу? Төрийн ордны ард байрлах 9 давхар обектыг “Солонгост ажилладаг эгчийнхээ цалингаар бариулсан” гэж ярьж явсанд бас итгэсэн үү? М.Энхболдыг газрын наймаачин гээд буулгахад тэр “Байшин барьсан газрыг чинь хэн өглөө?” гээд мушийж суусан.

Ж.Эрдэнэбатыг “намайг тагнаж чагналаа” гээд огцруулсны дараа өөрийнхөө төрсөн дүүгээр өөрөө ийм ажил хийлгэсэн нь ил болж байсан хүн л дээ. У.Хүрэлсүхийн Монголын төрд хийсэн ганц сайн зүйл нь Онцгой байдлын сайд байхдаа Хөвсгөл далайд төөрсөн Л.Гүндалайг зургаан давхар бандааштай нь цуг аварсан явдал. Бусад нь дандаа хутгуур.

Ардын намын даргыг авахдаа хүртэл юу хийснийг нь сана. М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлчихээд араас нь хутга барьж очоод Женкогийн тэжээврүүдтэй нийлж намынхаа нэр дэвшигчийг унагасан. Ярианых нь бичлэг хүртэл цацагдсан. Шалтгаан нь зүгээр л МАН-ын даргын суудлыг авах байсан. М.Энхболд Ерөнхийлөгч болчихвол өөр шиг нь хутгуурт намаа өгөхгүй гэдгийг ухамсарласан учраас урьтаж хөдөлсөн.

Байгаа байрандаа ахадсан нэгэн байхад байр сууриндаа үргэлж жижигдсэн хүн бас байдаг. Хурандаа Хүрэлсүх бол тийм л хүн.

Хүрэлсүх атаман болохоороо, аймшиггүй болохоороо төсвийн мөнгөөр нисдэг тэрэг унаад тойрог болгон дээр нисч буугаад яваа ч юм биш. Ямарч үнээр хамаагүй сонгогдож байж ялаас мултарна гэдгээ мэдсэний үндсэн дээр ингэж хоолойдоо хутга тулгуулаад явж байгаа хүн. Ардын намын 65 гишүүний 54 нь дахиж нэр дэвшсэн. Талаас илүү нь ЖДҮ-чин. Гишүүний бүрэн эрх нь дууслаа л бол бүгд шорон луу ачигдана.

Ачигдахдаа мөр мөрөө хөөгөөд дуугүй явна гэж үү? Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгосны төлөөс юм шүү дээ... гэж хэн нэг нь хэлж л таарна. Хүрэлсүхийн амласан “шударга ёс” ийм л үнэ цэнэтэй байсан. Мөнгөгүй бол тэр хэн ч биш. Тэр мөнгө нь харин хэнийх вэ? 

С.Эрдэнийг намынхаа нэр дэвшигчдээс 100 саяын татвар авсан л гэнэ. АН-ын гишүүд ядаж л тал талаасаа татаад намынхаа сонгуулийг санхүүжүүлчих сэтгэлтэй байна. Харин МАН яасан бэ, хэний мөнгөөр сонгуульдаж байгаа билээ? Төсвийн мөнгө гэдэг эзэнгүй мөнгө байсан уу? С.Эрдэнийн 100 саяыг цагдаж суухаар Хүрэлсүхийн шатаасан мөнгө хаанаас гарч байгааг эхлээд асуух хэрэгтэй. Энэ зэрэгтэй ялгааг мэдэж байж Ардын намын пиарчид ажлаа хиймээр байна аа.

Хүрэлсүхийн хажууд С.Эрдэнэ хэн юм гэл үү? С.Эрдэнэ бол алдаатай, оноотойгоо бичигдсэн ардчиллын амьд түүх. Унаж үзсэн, босч зогссон жирийн нэг эр хүн. Та биднээс юугаараа ч өөр биш. Андын журмыг эвдээгүй, арчаагаа алдаж Н.Энхбаярын хөлд сөгдөөгүй. Хүрэлсүх шиг хутга барьж намын тамга аваагүй. Байгаа бүхнээ өөрийн гараар босгосон...

 Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (96.51.169.163)
    Нээрээ энэ МАН ямар мөнгөөрөө сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа юм болдоо.Нисдэг тэргийг өөр намууд, биё даагчид ашиглабал асар өндөр зардал гарна даа. Төрийн ажилд биш, сонгуулын сурталгаандаа явахдаа нисдэг тэрэг хэрэглэж байгаа явдал бол татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бусаар хэрэглэж байна гэсэн үг.Эндээс л нөгөө ямар ёс зүйтэй вэ гэдэг нь харагдаад байгаа юмдаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (202.126.90.97)
    Яг л байгаа үнэнийг бичжээ!
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 41 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 42 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 24 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 57 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 11 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 14 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 20 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 22 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 24 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 25 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 26 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 45 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 47 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 53 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 2 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 41 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 32 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 33 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top