x

Эсгүүрийн эсгий гутал

Д.Дэлгэрмөрөн сүүлийн найман жил эсгүүрийн эсгий гутал хийж байгаа аж. Тэрээр 1992 онд МУБИС-д Монгол хэлний багшийн ангид элсэн орж 1996 онд тус мэргэжлээр төгсөөд мэргэжлээрээ дөрвөн жил ажиллаад эсгий урлалыг сонирхож эхэлсэн гэж байв. Түүнд эсгий урлал хийж буй үйл явцыг найз н.Алтанзул, н.Мөнхсоёл хоёр зааж байжээ. Тухайн үед эсгий гутал хийх нь түүнд таалагдсан гэсэн юм. Д.Дэлгэрмөрөнд гутал хийх нь ойр хялбар санагддаг байжээ. Түүний аав гутал хийдэг хүн байсан болохоор багаасаа гутал хийх үйл явцыг харж өссөн болохоор гутал хийх үйл явцыг маш хурдан сурсан гэв. Мөн түүний өвөө нь гутлын үйлдвэрийн дарга байсан бөгөөд тэрээр гурван үеэрээ гутал хийж байна гэж хэлэхэд хилсдэхгүй байх гэж байлаа.

Яг одоо хийж байгаа гутлаа хийтлээ олон туршилт хийж байсан тухайгаа дурсаж байсан юм. Олон төрлийн хэлбэр дүрс, загвараар эсгий гутал хийсэн ч түүний хувьд эсгий гутлын хамгийн сайн чанарын төгс шийдлийг саяхан гаргаж авсан гэж байлаа. Уламжлалт эсгий гуталнууд битүү загвартай. Эсгий нь өөрөө ханатал агшаагүй угаасны дараа хэлбэр хэмжээгээ алддаг байсан бол гар аргаар эсгийгээ боловсруулж эсгүүрийн гутал хийхэд эсгий өөрөө ханатал агшиж угаалга эдэлгээ сайн даадаг болсноороо онцлог болсон гэлээ. Мөн тэрээр гутлынхаа эсгийг гар аргаар хийдэг. Ялангуяа, самнаад хялгасыг нь ялгасан ноосыг худалдаж аваад өөрсдөө хавтангаа бэлдэж эсгүүр шоглоомоо тавьж хийдэг гэв. Одоо “GoGo “ гэх эсгий урлалын брэндийг бий болгохыг зорьж байна.

Түүний ажиллуулж байгаа үйлдвэр нь гурван ажилтантай, тэд сард 70 гаруй гутал хийдэг байна. Д.Дэлгэрмөрөнгийн хийсэн гутлын онцлог нь 100 хувь гар үйлдвэрлэлээр хийдэг гэдгээрээ онцлог. Эсгий гутал болгон өөрийн гэсэн чамин гоёлтой. Тэр гоёлыг ч гэсэн тус үйлдвэрийн ажилчид гараараа урлан оёдог юм байна. Нэг хос гутал хийхэд хоёр өдөр зарцуулдаг. Бэлэн материалаар хийдэггүй, тухайн гуталд орж байгаа бүх зүйлийг гар аргаар боловсруулдаг болохоор тэр аж. Мөн эсгий гутлаа зориулалтын эсгий буддаг ноосны будгаар  буддаг. Хүссэн өнгийн гутлаа хийж чаддаг гэв. Тэрээр гутлынхаа санааг гадаадын цахим хуудаснаас авдаг. Залуусын дунд моод болж байгаа. Пүүз, бойтог, сандайлыг хийсэн байлаа.

Мөн өөрийн хийсэн гуталнууддаа чанарын баталгаа гаргаж өгч чадна гэдгээ ч хэлсэн юм. Угааж цэвэрлэх бүх төрлийн эдэлгээг даах сайн чанарын гар аргаар хийсэн эсгүүрийн эсгий гутал гэж байлаа. Мөн залуустаа зориулан өөрсдийн сонирхдог бүх загвараар эсгий гутал хийлгэх боломжтойг хэлж байсан юм. Д.Дэлгэрмөрөн “Хүмүүс эсгий гутал гэхээр дандаа эсгий таавчиг гэж боддог. Яагаад эсгий гутлыг таавчиг гэж хардагийг их гайхдаг. Би энэ бодолд нь их дургүй. Монгол ахуй эсгий хэрэглээ гэдэг зүйл нь цаглашгүй баялаг. Эсгийгээр бид юуг ч хийж болно. Гутлаас эхлээд сайн чанарын хувцас ч хийж байгааг бид бүхэн харж байна. Би хүмүүсийг гадаадын чанар муутай зүйл хэрэглэж байхаар өөрийн улсад үйлдвэрлэсэн цэвэр гар аргаар хийсэн зүйлсийг хэрэглээсэй гэж хүсдэг” гэж байлаа. Дан ганц зуны гутал ч биш өвлийн гутал хийдэг. Мөн тэрээр эко бүтээгдэхүүнд дуртай. Түүний хийж байгаа энэ ажил нь цэвэр байгалийн буюу эко аргаар хийгддэг гэдгээрээ онцлог. Түүний цаашдын мөрөөдөл нь өөрийн гэсэн эсгий гутлын брэндийг монгол түмэндээ хүргэхийг  зорьж байна. Эрүүл мэнддээ анхаардаг хүн хөлөө чийггүй, хуурай, дулаан байлгах ёстой. Үүнтэй уялдан гутлынхаа сонголтыг зөв хийдэг байгаасай хэмээн өөрийн бодож явдаг зүйлээсээ бидэнтэй хуваалцсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.18  ПҮРЭВ № 119 (6344)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 3 цаг 56 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 4 цаг 6 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 4 цаг 9 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 4 цаг 9 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 4 цаг 10 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 4 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 4 цаг 12 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 4 цаг 13 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 6 цаг 34 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 6 цаг 43 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 6 цаг 43 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 6 цаг 47 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цаг 56 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 7 цаг 1 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 8 цаг 37 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 8 цаг 49 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 8 цаг 49 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 8 цаг 50 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 8 цаг 55 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 8 цаг 59 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top