x

Д.Гарамжав гишүүний хүргэн Оюутолгойн ТУЗ-өөс татгалзжээ

“Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж буй ТУЗ-ийн гурван гишүүний нэгийг чөлөөлөх тухай яриа долоо хоногийн өмнөөс гарсан билээ. Одоо ТУЗ-д сууж байгаа гурван гишүүн нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Б.Мөнхбаатар, Монгол-Германы Ашигт Малтмал Технологийн Их сургуулийн гүйцэтгэх  захирлаар ажиллаж  байсан Ч.Алтаннар, Н.Багабандийн хувьд ТУЗ-д хоёр дахиа томилогдон сууж байгаа бол Ч.Алтаннар, Б.Мөнхбаатарын хувьд 2016 онд шинээр томилогдмон билээ. Энэ гурвын хэнийг нь ТУЗ-өөс чөлөөлж, оронд нь хэнийг томилох бол гэдэг хүлээлт үүсээд долоо хоног өнгөрөв. Гэвч сүүлд авсан мэдээллээр ТУЗ-ийн гишүүн Ч.Алтаннар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэнэ.  

Хэрэв түүний хүсэлтийг хүлээж авбал Засгийн газар орных нь хүнийг томилох хэрэгтэй болно. Оюутолгойн ТУЗ-д шинээр томилогдох эрхэм “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт байж болох тухай ч хэвлэлүүдээр гараад байгаа. Түүнийг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилсон юм. Харин Ч.Алтаннарын хувьд УИХ-ын гишүүн, “Монполимет”-ийн гэх Ц.Гарамжавын хүргэн.

Ч.Алтаннар нь 2016 оны есдүгээр сард “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. МУИС-ийн Бизнесийн Сургуулийн санхүүгийн дэд профессор. Өмнө нь АНУ-ын Флоридагийн Их сургуульд туслах профессор, Их Британийн Империал Коллеж Лондонд эрдэм шинжилгээний ажилтнаар, Оюутолгой ХХК-нд бизнесийн ахлах шинжээч, Монгол-Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тухай “Оюутолгой” компанийн танилцуулгад бичсэн байна.

Б.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 9 цаг 19 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 9 цаг 34 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 9 цаг 53 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top