x

Биеэ үнэлэгчийн төгсгөл

Хотын дарга асан Э.Бат-Үүл нэгэнтээ гайхшаа барчихсан суусансан. Хөдөөнөөс нүүж ирээд хөдөөгийнхнөө “орк” гэнэ. Гэр хорооллоос арай гэж ховхорсон нь гэр хорооллынхноо “орк” гэнэ. Манайхан чинь ер яачихсан улс вэ... гэж. Хүүхэд байхад гэр хорооллын жаалууд орон сууцны айлд очихоор хувцаснаас нүүрс үнэртэж, айлын хүмүүс ам хамраа чимхэхээр жинхэнэ “орк” царайлдаг байлаа. Одоо бол хөдөө хотгүй, хөгшин залуу, баян ядуугүй нийтээрээ утаандаа угаартаад “би, чи”-гүй амар болсон. Улаанбаатарт өвөлжихөд Зайсанд хауст тарвалзсан, траншейнд хэвтсэн хоёрын ялгаа ер байна уу? Адилхан л нэг агаараар амьсгална.

Нэг кино байдаг юм. Залуухан үзэсгэлэнтэй бүсгүй баян тансаг амьдрал хайж яваад эрэмдэг зэрэмдэг, хөгшин эрийн эрхшээлд ордог. Эхэндээ чадлаараа эсэргүүцдэг байсан ч эцэстээ тэсвэрлэхээ больж, эхлээд зодуулахгүйн тулд, дараа нь өлсөж үхэхгүйн тулд түүний хүсэл тачаалыг хангах болж, эцэст нь эрэмдэг эрийн хөрөнгө мөнгө, гоё ганган хувцас, үнэт эдлэлд шунахдаа түүний амраг болон жүжиглэж, өөртэйгээ адил ядуу хүмүүсийг элэглэн доромжилж, тансаг харш дахь боолын амьдралаасаа хагацахгүйн тулд юу ч хийхэд бэлэн болдог.

Монгол хүний амьдрал яг л ийм болоод байна. УИХ-ын сонгуулиар МАН-ын ам панаалд хөдөө хотгүй нам тавиулж, “чонын амнаас гараад барын аманд” болсон монголчуудад удирдагчдынхаа өөрт нь хэрэглэж буй хүчирхийллийг хүлцэн тэвчихээс өөр зам үлдсэнгүй. Нэмэхгүй гэсэн татвараа нэмээд байхад, хамтын тэтгэврийг хүчингүй болгоход, гэр хорооллын барилгажилтыг зогсооход огтхон ч эсэргүүцээгүй мөртлөө “Үр хүүхэд минь хэцүүдлээ. Утаанаас салгаж өгөөч ээ” хэмээн өдөр шөнөгүй мөргөж, өглөө үдэшгүй уйлан дуулах нь гаслантай.

Гэтэл үнэндээ утаа өөрөө хийсч ирээгүй, үлээгээд явчихгүй гэдгийг бүгд л мэддэг. Утаанаас салах цорын ганц арга нь гэр хорооллоо дэд бүтэцжүүлэх, барилгажуулах, дулааны станцуудынхаа хүчин чадлыг нэхэх явдал гэж өмнөх дөрвөн жил нийтээрээ үглэж яншсан. Үглэж яншсаны үр дүнд багагүй ажил хийгдэж, бага ч атугай үр дүн нь үзэгдэж эхэлсэн. Гэтэл өнөөдөр энэ бүгдийг өшиглөөд нураачихсан (ажил хийсэн болгон нь гэмтэн болж, АТГ-ын үүдэнд чулуу няслаад сууж байгаа) нэг намын хөл гуяас зүүгдэн “утаанаас салмаар байна” гэж үглэж янших нь хоолойдоо дээстэй хоол нэхэхээс ялгаа юун. Гучин гэр бүлийн улайг нэхэж, Оюутолгойн гэрээ, оффшорын эсрэг дайнд хөөрцөглөн чулуу хөөхийн оронд “Гэр хорооллын барилгажилт дээр мөнгө тавиад, орон сууцныхаа үнийг хямдруулаад, хашааны газрыг үнэ хүргээд өгөөч” гээд тэмцсэн бол “утаанаас салгаад өгөөч” гэж гаслахаас илүү үнэмшилтэй байлаа. “Эрх баригчид биднийг биеэ үнэлэгч шиг харьцаж байна” хэмээн бухимддаг ч үнэн хэрэгтээ бид өөрсдөө өөрсдийгөө тэр хэмжээнд үнэлдгээс болж буй юм.  

Кино ингэж төгсдөг. Бүсгүй нэг өдөр урт удаан хугацааны мансуурлаас сэрж, баян тансаг биш ч өөрийн дураар, эрх чөлөөтэй амьдрал, хайрлаж байсан залуугаа ч санагалзан өөрийг нь хүлж багласан үл үзэгдэх гинжийг тасдаж хаяад боолчлолоос зугтдаг. Гэвч энэ бол кино. Харин амьдрал бол кино биш.

Саяхан гэр хорооллын иргэд нэгдэж, өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар (уг нь бол бусдынх нь ч бас эрх ашиг байгаа юм шүү дээ) улс төрийн нам байгуулснаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр гурвантаа хандахад гурвууланд нь татгалзсан байна. Дээд шүүхийн нөхөд “Гэр хорооллын иргэдэд нам байгуулах хэмжээний боловсрол байхгүй” гэж үзсэн гэнэ...

Б. Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 22 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 23 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 24 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 29 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 30 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 31 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 32 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 34 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 44 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 46 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 47 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 49 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 51 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 52 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 54 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 55 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 33 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 34 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 36 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 37 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top