x

Хий үзэгдэл Монголоор тэнэж явна

УИХ-ын сонгууль ид өрнөж, нэгнээ харлуулах компанит ажил эрч хүчээ авч байна. Сонгуульд нэр дэвшигчид ямар нэгэн бузар булай гэмт хэрэг хийсэн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл энэ долоо хоногийн турш сонгогчдыг төөрөгдүүлж таарна. Өрсөлдөгчөө харлуулж, гутаах замаар өөрийгөө товойлгодог ийм аргыг улс төрчид “хар пиар” хэмээн нэрлэх юм билээ. Ардчилсан нийгэмд хөл тавьсны дараах сонгуулиудад ийм башир арга үр дүнтэй байсан талаар олон жишээ яригддаг. Харин ийм пиар олон (Энэ удаагийн УИХ сонгууль найм дахь удаагийнх) сонгуулийн “хиншүү үнэрлэсэн” хашир сонгогчдод огт нөлөөлдөггүй гэж үздэг нэг хэсэг бий. Гэвч тэд аль хэдийн молигодуулчихсан яваагаа мэддэггүй аж. Мэдээж, тэдэнд  бурууг тохох нь учир дутагдалтай.

Татвар төлөгч хувь хүн болон аж ахуй нэгжийн “хуруу хумсаа хугалан” тушаасан татварын мөнгөөр цалинжиж, тансаг унаа хөлөглөн яваа төрийн өндөр дээд албан тушаалтан тэдэнд худал мэдээлэл өгч, хууран мэхлэх нь байж боломгүй явдал. Ийм үйлдлийг эрүүгийн гэмт хэргээр зүйлчлэн шалгах шаардлага аль хэдийн бий болсон. Ард иргэд өдөр тутмын худалдан авалтын төгрөг тутмаасаа тодорхой хувийг улсын төсөвт татвар болгон өгч байгаа. Тиймээс молигодуулж, хуурагдах биш үнэн зөв бодитой мэдээллийг авах эрхтэй. Гэвч сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд иргэд сонгогчдоо төөрөгдүүлж хуурах нь жирийн үзэгдэл болжээ.

Өнөөгөөс бараг хоёр зуун жилийн тэртээ К. Маркс, Ф. Энгельс нар “Коммунист намын тунхаг бичиг” гэх зохиолоо бичжээ. Хүн төрөлхтнийг цусанд живүүлж, олон зуун сая иргэдийн амийг авч одсон коммунист дэглэмийн бэлгэдэл болсон тэрхүү зохиол “ХИЙ ҮЗЭГДЭЛ Европоор тэнэж явна. Коммунизмын хий үзэгдэл” хэмээн даруухан мөртөөр эхэлдэг билээ. Тэгвэл, XXI зуунд Монгол улсын 2020 оны парламентын сонгуулийн  сурталчилгааны өнөө цагт олон зууны тэртээх худал хуурмагийн хуулбар “...хий үзэгдэл ардчилсан Монгол улсад тэнүүчилж” эхэлжээ. Энэ нь ”Бид монголчуудынхаа өрийг төлсөөн” гэх цуурхал.

Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх: "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өр дарсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Засгийн газар өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийтдээ 8.2 их наяд төгрөгний өрийг төлж барагдууллаа. Харамсалтай нь энэ их мөнгөөр асар их бүтээн байгуулалт хийх ёстой байсан, түүнийгээ өрөндөө өглөө гэдгээ ард түмэндээ ний нуугүй хэлье”  гэж хэллээ. Түүний удирдсан Засгийн газар, бүхэл бүтэн дөрвөн жилийн турш ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийлгүй, их хэмжээний гадаад өрөнд улс орноо живүүлснээ баллуурдах гэсэн явуургүй хуурамч үгс хаа сайгүй тэнэж явна. Сангийн сайд Хүрэлбаатар нь өр төлсөн гэх хавтас дүүрэн бичиг тэвэрчихсэн худал ярьж явна. Тэрээр Хотгор шанагын уурхайтай холбоотой асуудлаа сонгогчдын анхаарлаас хол байлгахыг хичээж яваа бололтой.

Монгол улсын өрийн хэмжээг Ерөнхий сайд, Сангийн сайд зарладаг үе тэртээ ард хоцорсон. 2015 онд батлагдсан “Өрийн удирдлагын тухай” хуулийн 11.1-т: Монголбанк өрийн удирдлагын хүрээнд дараах чиг үүрэгтэй: “Улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлэх” гэж маш тодорхой заажээ.

Тиймээс Монгол Улсын гадаад болон дотоод өрийн хэмжээг хэн нэгэн эрх мэдэлтэн, тэр тусмаа эрх мэдлийн дон шүглэсэн “хий үзэгдэл” зарладаг юм биш. Интернет ашигладаг хэнбугай ч Монголбанк болон Үндэсний статистикийн хорооны сайтаар ороод Монгол улсын гадаад өр нэмэгдсэн үү, эсхүл хасагдсан уу гэдгийг харчих боломжтой болсон юм.

Сүүлийн дөрвөн жил төсвийн зардлыг дэндүү данхайлгаж, өндөр алдагдалтай төсөв баталж байсны сөрөг үр дагавар нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдэж илэрлээ. Засгийн газрын өр 2016 оны 2 улиралд 4 тэрбум 785 сая ам.доллар байсан бол 2020 оны 1 улиралд 7 тэрбум 235 сая ам.долларт хүрч 2.5 тэрбум ам.доллар буюу 7 их наяд төгрөгөөр өсчээ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ХЭМЖЭЭ

Эх сурвалж: Монголбанк

Монгол Улсын нийт өр ба Засгийн газрын өр гэсэн хоёр ойлголтыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын нийт өр гэдэг нь Засгийн газрын өр, Монголбанк, бусад хадгаламжийн байгууллагууд, салбарууд, компани хоорондын зээлийн нийлбэр ажээ.

Монгол Улсын нийт өр 2016 оны 6 сарын 30-ны өдөр 24 тэрбум 260 сая ам.доллар байснаа 2020 оны 3 сарын 31 байдлаар 30 тэрбум 461 сая ам.долларт хүрч дөрөвхөн жилийн хугацаанд зургаан тэрбум ам.доллар буюу дөрвөн ширхэг “Чингис бонд”-ын хэмжээгээр өссөн байна.

МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР

Эх сурвалж: Монголбанк

Монгол Улсын өрийн хэмжээ ийнхүү нийтэд ил тодорхой байхад Ерөнхий сайд, Сангийн сайд нар өргүй болчихсон, асар их өр төлчихсөн мэтээр иргэдийн хуурах гэж бэдэрч явна.

Сонгогч бид УИХ-ын гишүүд хууль боловсруулан баталдаг гэж ойлгодог. Гэтэл тэд тусгаар улсын бүтэн жилийн төсвийг баталж, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавих онцгой эрхтэй. Өнгөрсөн дөрвөн жилд, та бидний сонгосон, итгэлээ өгсөн МАН-ын 65 гишүүд ийм төсөв баталжээ.

Төсвийн зарлага данхайх нь төсвийг алдагдалтай батлах үндэс суурь юм. 2017-2020 оны улсын төсөв есөн их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Алдагдал гэдэг бол өр! Энэ өрийг хэн төлөх юм, мэдээж ард түмэн, сонгогчид. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Өрөөр хамгийн их улс төрждөг МАН өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүллээ. Ийм “архаг төсвийн алдагдалтай” улс дэлхийд тун цөөн. Гадаад, дотоодын дайн самуунд олон жил нэрвэгдсэн, эсхүл африкийн ядуу буурай цөөхөн тооны улс ийм архаг төсвийн алдагдалтай байдаг юм билээ.

Эрх баригчдын “8.5 их наядын өр төлсөн” гэх асуудал нь өөрсдийнх нь баталсан өнгөрсөн дөрвөн жилийн төсөвтэй буюу тэдний үйл ажиллагаатай шууд холбоотой, харин тэртээ 2016 оны 6 сард халаагаа өгсөн Ардчилсан намтай огт хамаагүй юм.

Бас нэг нотолгоо үзүүлье. Улсын төсөв хууль болон баталгаажсаныг  legalinfo.mn сайтад албан ёсоор нийтэлдэг. Энэ сайтаас, өнгөрсөн дөрвөн жил  үнэмлэхүй олонхийн баталсан төсвийн хуулинд хэдэн төгрөгийн өр үйлдвэрлэснийг харчихаж бас болно.

Хуультай, ардчилсан Монгол улсад хэнбугай ч ийм бодитой мэдээллийг үгүйсгэж чадахгүй. Ард түмнээ молигоддог цаг ард хоцорсныг Монгол улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нарт дахин сануулъя. Уг нь эрх баригчид өнгөрсөн сонгуулийн амлалт, хийсэн бүтээснээ тайлагнаж сонгогчдоор дүн тавиулах учиртай юм л даа. Хийж бүтээсэн зүйлгүй, хулгай нүүрлэсэн хайран дөрвөн жилийг үдсэн тэд  өрсөлдөгчөө харлуулахаас өөрийг сэдсэнгүй. Ямар сайндаа нийтийн нүдэн дээр ил байгаа статистикийг гуйвуулж, сонгогчдоо дахин молигдох гэж зүдэрч байхав. Бид шинэ технологи, мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тийм болохоор, эрх баригчдын увайгүй үйлдлийг хий үзэгдэлтэй зүйрлэхээс өөр арга олдсонгүй. 

Ийнхүү Монголын тал нутгаар “ХИЙ ҮЗЭГДЭЛ тэнэж эхэллээ. Коммунизмын хий үзэгдэл, тэртээ 200 жилийн өмнө Европт үзэгдсэн...”

Эдийн засагч Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 50 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 51 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 33 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 6 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 20 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 23 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 29 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 33 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 36 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 54 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 56 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 11 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 41 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 42 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top