x

Парникний ургамал шиг манай улстөрчид

Оны өмнө нэг элгийн юм болсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилох тухай Засгийн газрын саналыг Ерөнхийлөгч хүлээж авсангүй. Түүний ажлын туршлагыг Ерөнхийлөгч үнэлж цэгнээд “Монгол Улсыг гадаад улсад төлөөлөх чадваргүй” гэж үзсэн юм байх. Үүнээс болоод соошлаар нэг уй гашуу. Ийм ч мундаг дипломат, тийм ч том улстөрчийг ажлыг туршлагагүй гэхдээ яахав дээ... гээд л. Тэгж яривал танай Аса чинь ямар туршлагатай болоод... гэх мэтчилэн.

Сайд асан, дэд сайд гуайн намтрыг уншаад үзвэл яах аргагүй социализмын сүүлчийн бүтээгдэхүүн, Монгол Улсаас ЗХУ-д бэлтгэсэн сүүлчийн дипломат болж таарав. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн төдийгүй ардчиллын эхний жилүүдэд Гадаад яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Энэтхэг улс дахь манай ЭСЯ-нд 2-р нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997 оноос хувийн хэвшил рүү орж, 2000 оноос улс төрийн карьераа эхлүүлсэн. Үүнээс хойш тасралтгүй 18 жил МАН (МАХН)-ын үйл хэрэгт “морь нохой” мэт зүтгэжээ. Түүний хийсэн хамгийн том мэдэгдэл нь 2005 онд МАХН-ын генсек байхдаа авлигын хэргээр шалгагдаж байсан “гаалийн” хэмээх Х.Баатарын хэрэг дээр “ГЕГ-ын дарга нь Х.Баатар нь МАХН-ын сонгуульд 100 сая төгрөгийн хандив өгсөн нь үнэн болно” гэдэг баталгааг бичгээр гаргаж өгсөн явдал байв. Энэ явдал түүнийг улс төрд тамгалсан. 2007 он хүртэл Нийслэлийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, БСШУ-ы сайдаар томилогдсон. 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байгаа.

Харин нөгөө өнцгөөс харвал, сүүлийн 10 гаруй жилд Монголын дипломат албыг дандаа улстөрчдөөр хөл залгуулж ирлээ. Огцорсон, дампуурсан, орон шоронгоос зугтсан нөхдийн орогнох газар шахуу болчихоод байгаа. Сүүлийнх Б.Хурцын нь жишээ. Арай мэргэжлийн гэхээр нь Ё.Отгонбаяр байж магадгүй.

Тиймээс Ерөнхийлөгч хүсвэл, Засгийн газар хүлээн зөвшөөрвөл дипломат албыг улс төрөөс салгах цаг хэдийн болсон. Улс төрд явбал явсан шиг яваад, зайлвал зайлсан шиг зайлаад, зайгаа тавиад өгдөг соёлд манай улстөрчид суралцмаар байна. Тэгэхгүй нам нь ялагдахаар усанд хаясан чулуу шиг алга болчихоод ялахаар ёс юм шиг шавж ирээд болсон болоогүй заавал нэг албан тушаалаас зүүгддэг нөхөд энэ хоёр намд дэндүү олон. АН-ын Т.Ариунсан л гэхэд Татварын даргаас Тагнуулын дарга хүртэл явсан. МАН-ын Р.Содхүү байна. Уг нь сумын сургуулийн багш, САА-ын нягтлан бодогч л байсан юм билээ. Хоёр удаа УИХ-д сонгогдсоныхоо дараа Хөрөнгийн биржийн захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга гээд яваагүй газар, хийгээгүй дарга байхгүй. Очсон газар болгон нь дампуураад байхад л мань хүн ичих ч үгүй “Монголын төр намайг ашигладаг” гэж юу яана. Д.Сугар гэж бас нэг нөхөр бий... Дэлхий ертөнц өөрчлөгдөөд байдаг, манай хэдэн дарга л бахь байдгаараа. Парникны ургамал шиг хаана ая тухтай, биеэ оторлочихоор бэлэн зэлэн юм байна тэнд очоод бөгсөө шигтгэчихдэг. Тэндээс нь суга татаад хаячихвал шууд амь тавих нь л дээ. Монголын төр тэдэнд ямар гай тарьсан болохоор, эсвэл тэд ямар гавьяа байгуулсан болохоороо ингэж амьдардгийг чөтгөр бүү мэд. Хэрэвзээ намдаа тэгж их гавьяа байгуулсан бол нам нь л тэр хүнээ өөд татаж, хөшөө дурсгалыг мөнхөлмөөр. Төрийн ажил, албаар дэнчин тавьж байхаар.

Уг нь Ё.Отгонбаярыг улс төрд олон жил явсан гэдэг утгаараа их биш гэхэд бага зэргийн бол хат суусан хүн гэж итгэж явлаа. Гэтэл Ерөнхийлөгч өөрийг нь “чадваргүй” гэсний төлөө бэлэг эрхтнийхээ уртыг жиргэж “чалхаа” гайхуулсныг харахад бас л эрүүл гэж итгэхэд бэрх болчихсон хүн аж. Уг хүнийх нь араншин уу, өмнөх УИХ-ын үед эхнэрийг нь АТГ-ынхан хорьсон барьснаас үлдсэн оёг уу?

Б. Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 24 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 25 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 26 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 30 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 31 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 33 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 34 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 35 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 46 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 48 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 49 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 51 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 53 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 54 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 56 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 57 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 34 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 35 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 37 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 39 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top