x

Хариуцлагыг үүрэх ёстой нь хүн нь үүрдэг юм, Сарангэрэл сайд аа!

Ардын намын сонгосон пиар буюу “Хүчээ нэгтгэе” уриа замынхаа талд хүрэлгүй сульдаж, унаж тусч эхэллээ. Захын "бөбөөчин" энэ самбаруудыг нь хараад “65 суудал хүчгүй байсан хэрэг үү? Хүчтэй байхдаа юу хийснийг харсаан” хэмээн хөмхийгөө зууж байна.

Зүү орох завсаргүй 65-уулаа гараад дөрвөн жил засаглахдаа амьдралд нь нэг ч нэмэр болоогүй байж өнөөдөр гэнэт сэрсэн мэт “хүчээ нэгтгэе” гээд саналын гуйлга хийхийг харсан гуйлгачин ч атугай цэрвэх нь аргагүй.

Дарханы замын там болгож орхичихоод, жилдээ 200 хүн замын ослоор үхэж байхад МАН-ын дарга дээгүүр нь нисдэг тэрэг хөлөглөөд, төсвийн мөнгөөр намынхаа сурталчилгааг хийгээд явааг харвал “ард түмэн”, “Ардын нам” хоёр яавч нэг тал биш нь тодорхой. Тэгэхээр "Хүчээ нэгтгэе" гэдэг нь яг хэнийг онилоод, юу хүсээд байгааг ойлгоход бэрх.

Ердөө хоёрхон жилийн өмнө ЖДҮ, 60 тэрбумаараа хуваагдаад “чи их идсэн үү, би их идлүү” хэмээн зодолдож байсан МАН одоо ирж “Хүчээ нэгтгэе” гэснийг “Илүү ихийг хулгайлья” гэснээс өөрөөр унших аргагүй. Жил жилийн сонгуулиар нэг иймэрхүү "оньсого" таалгасаар байгаад бүр гаршчихлаа л даа, МАН... 

Хан-Уулд нэр дэвшсэн Д.Сарангэрэл, О.Алдаржавхлан л гэхэд дээрээ ч, доороо ч засаглаад явж байгаа нөхөд. Өөр хаанаас ямар хүч дутлаа гэж, бас юу хийсэн гэж Хан-Уулчуудаас дахиж санал гуйх ёстой вэ?

“Үхэх мөрөөрөө үхэхгүй хүүхдийн малгаа өмсч үхлээ” гэгчээр хаа хамаагүй, гэм зэмгүй тэнэж явсан нэг залууг чирж ирээд, “Шарк” энэ тэр гэж хөөргөж байгаад шавар балчигтайгаа хутгачихдаг нь бас юув. Нөгөөх нь гадаад эхнэртэй, гадаад улсын иргэншилтэй энэ тэр энэ тэр гэгдээд, бараг л Монголын нутагт гишгэх эрхгүй болж байх шиг. Заавал нэг хүнийг гишгэлж, шороо тоостой нь хутгаж байж өөрсдөө дээшээ гардаг нь угаасаа МАН-ынхны араншин.

Д.Сарангэрэл нь ядаж салбар толгойлж байгаа сайд хүн шиг харах хэрэгтэй л дээ. "Дэлхийн нийтээр коронавирусын аюул нүүрлэчихлээ, дэглэмээ барь" гэж иргэдээ гэрт нь хорьчихоод өөрөө юу ч болоогүй юм шиг сонгуульд нэр дэвшээд, сурталчилгаа хийгээд явж болох уу? Эрүүл мэндийн сайд хүн.

Түүнийхээ оронд “Тойргийнхондоо баярлалаа. Намынхандаа талархлаа. Энэ удаагийн сонгуулиас би нэрээ татлаа. Нам ялбал сайдынхаа ажлыг үргэлжлүүлээд хийнэ, эхэлсэн ажлаа дуусгана” гээд хэлчих зоригтой, нуруутай байх ёстой. Түүнээс биш нөхцөл байдлыг ашиглаж, коронавирустай тэмцсэн гэж нэр төр олоод, түүнийгээ сонгуулийн сурталчилгаанд ашиглана гэдэг бол улстөрчийн хувьд ч, салбарын сайд хүний ч хувьд ёс зүйгүй үйлдэл. Хоёр сар сонгуульдлаа, халдвар тархлаа... хариуцлагыг хэн үүрэх вэ?

Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр гэж нөхөр “Сонгуулийн үеэр халдвар тархвал хариуцлагыг би үүрнэ” гэж тэнэгрээд явна билээ. Яг яаж хариуцлагыг үүрэх гээд байгаа юм? Өвдсөн хүмүүсийн өмнөөс үхэж өгөх үү? Эсвэл эрүүл мэндийн салбарынхны өмнөөс эмчилгээ үйлчилгээг нь хийх юм уу? Хариуцлагыг үүрэх ёстой хүмүүс нь үүрдэг болохоос биш хэн дуртай нь "Би үүрье" гээд үүрчихдэггүй.

Төв аймагт нэр дэвшиж байгаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өчигдрөөс "Авилгачид тэнд нэгдэж байгаа бол Ард түмэн энд нэгдье" гээд уриалаад эхэлсэн байна лээ. Ингээд нэг мөсөн хоёр талдаа гараад, тус тусынхаа мөрийг хөөвөл аштай юу.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • cyber.police.gov.mn (202.21.102.190)
    Монгол улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл "Доромжлох" 110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Хэрэв та бусдыг гүтгэсэн бол: 111 дүгээр зүйл "Гүтгэх" 111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • irgen (202.21.102.190)
    setgegdel bichij boloh ymu
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 3 цаг 55 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 4 цаг 5 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 4 цаг 8 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 4 цаг 8 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 4 цаг 9 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 4 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 4 цаг 11 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 4 цаг 12 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 6 цаг 33 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 6 цаг 42 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 6 цаг 42 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 6 цаг 46 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цаг 55 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 7 цаг 0 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 8 цаг 36 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 8 цаг 48 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 8 цаг 48 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 8 цаг 49 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 8 цаг 54 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 8 цаг 58 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top