x

Саарал жагсаалт

Үнэн үгэнд үнэхээр дүлий, худал хуурмагт хачин сурамгай, заль мэхэнд дэндүү гаршсан социалистуудын балгаар бэлэнчлэх дуртай ард түмэн нь улам маанагтаж “МАНАН”-т он жил улирсаар... дэлхий эргэсээр...

-Хүмүүнд өөрөөс нь өөр эзэн байдаггүй юм...! Сайн бод? Сайтар эргэцүүл!
Саарал ордны саарал суртахуун даамжирсаар дампуурч сүйрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр...

Хорвоо ертөнц олон өнгөөр хослон солонгордог. Цагаан хар хоёр өнгөнөөс бүх өнгө үүсдэг. Цагаан өнгө нь амирлуулах, хар өнгө нь дарангуйлах үүдэлтэй.
Энэ хоёр өнгөнөөс саарал өнгө үүсдэг... – Хар цагаан гэж биш, харин цагаан хар гэж учрыг ойлгож, начрыг тунгаавал зөвийн цулбуураас атгана.

Харин бид зөв биш буруу цулбуурын үзүүрээс угт нь хүртэл явах нь ээ! Буруу цулбуурын эцэст зүүний үзэл буюу зүүнтнүүд саарал зүстэй, зэгэлтэн байгаагаа ухаарах уу? эс ухаарах уу? Эндээс орших уу? эс орших уу? гэдэг асуулт үүсээд байна.

Зүүний үзлийн гай үндсэн хуулийг буртаглаад хаячих шиг боллоо.
-ҮАБ-ын зөвлөлийн дүүжлүүрт УИХ хүзүүгээрээ оосорлуулж, засаагаа базуулан, амьсгаа хурааж байна. Улаан зүүний үзэлт Ежовууд айснаасаа болоод элдэв сураг ажгаар хүний эрхийг багалзуурдаж, бахаа ханган тачаадаж зүдэрсээр хаа хүрэх бол оо!?

Уг нь ухаарч сэхээрэг гээд, заримдаа бүр гомдвол гомдог гээд хэлээд бичээд байгаа юм сан. Харамсалтай нь (Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсрэх) юм аа.
Улс төр, улстөрч хоёр оо гэж... Ер нь дэлхий дээрх аль ч улсын улстөрчид, шашны номлоочид албан тушаал, хэргэм зэргийн төлөө яргаллын донд ядах юмгүй автдаг. Хүн төрөлхтний түүх нотолгоо нь шүү дээ. Улс төр, шашин хоёр хоёулаа харгислал дарангуйлал, ялгаварлан гадуурхалд амтархан, түрүүлж харсан суут сэтгэгчдийг тарчлаан зовоож, хорьж цагдаж, шатааж байсан хар түүх дахин давтагдсаар л байна.
Хар түүхийг давтахгүйн тулд цагаан хар хоёр тус тусдаа байх учиртай.

Хүн баруун зүүн хоёр гартай. Тэгвэл барууны үзэл, зүүний үзэл гэж хоёр хандлага бий.

-Аливаа юмс үзэгдэл хоёр талтай гэж саарлууд тээнэглэздэг. Бодит ёс жудгаас зугтахаараа хүн билгийн мэлмийгээ хаагаад, ухааны сүвээ түгжчихдэг. Хүн гаансаар тамхи татахад тамхины үнс утаа шүлстэй зууралдаад бохь болон бөглөрдөг шүү дээ. Гэхдээ түүнийгээ цэвэрлэж дөнгөдөг л дөө. Харин оюун санаа, билгийн мэлмийнийхээ сүвийг нээж чаддаггүй нь гунигтай. Ингээд ёс суртахуунаа сааралтуулан хорон уршиг тарьж эхэлдэг.

Манайхны ёс суртахуунгүй байгаагийн илрэл нь ёс зүй, жудаг, хүний мөс чанар сааралтан нурж буй явдал юм.

Сааралтах нь: -Хувь хүмүүст, үйл явц, зарчим, ёс суртахуунд угаар уугиулж, толгойны өвчин болоод удаж байна. Цагаан хар хоёрын дундуур ямар ч зам зурайх ёсгүй. Харин орон зай бий. Тэр зай зөв буруугийн ялгааг заагаад өгнө. Цагаан нь гоё уу? Хар нь сайхан уу? гэдэгт хариулт хэрэгтэй болж байна. Аль аль нь хэрэгтэй гэж үзвээс “СААРАЛ”-тана. Саармаг байх нь учир зүйг (логик)-ийг улам үгүй хийнэ.

Саарал авир нь ёс зүйн эсрэг үйлдэл мөн. Зөвийг зөвөөр нь, Бурууг буруугаар нь бодитоор харна, би... Сайхныг хараад уулга алдана, би... Муухайг хараад дургүйцнэ, би... Сайныг сайн гэж бахархана, би... Мууг муу гэж шүүмжилнэ, би...

Жаргах нь ч, зовох нь ч миний хорвоо шүү дээ... Амьдралд шууд хандахгүй, зөв дүгнэхгүй, ёс зүйг холион бантан болгох нь саарлуудын хоргодох нүх, хонгилын үзүүр. Ёс зүйг устгах эрүүл бус хандлага нь саарлуудын бүтэлгүй хийгээд бүрхэг санаа.

Өөрт байгаа бүхнээ хэнд ч хамаагүй үнэд хүргэж зардаг нь саарлуудын сурмаг үйлдэл. Яг нарийндаа ёс жудгийн цэвэр агаар орохооргүй бүгчим орон зайд эдийн засаг, улс төр хоёр нь холилдсон бохир бараан нөхцлийн дунд хүний хөгжлийн эсрэг эрүүл саруул жам ёсны үнэ цэнийг таглах үйлдлээс төрсөн хоноцын зунгаг бол СААРАЛ үзэл юм.

Ашиг сонирхлоороо нэгдсэн, түрийвч нэгтэй, өвөр түрийндээ орчихсон саарал бүлэглэлүүд харилцан буулт хийж, зөвшилцөх нэрээр завшилцаж бие биенээсээ зүүгдэн толхилцсоор хэн хэнийгээ гэмт хэрэг рүү чирсээр...

Социализмын үеийн хоригдлын дээл шиг 76 алаг саарал нөхөөс болсон учраас өнөөгийн нийгэм хүндхэн нөхцөлд орж, балмагдан сандарч, хий хоосон хөөсөрч, халамжийн сэдэлтэй арга барилаас зууран учраа мэдэхгүй орилолдон ёс бус, бусармаг үйлдлүүдээр зэвхийрч гүйцлээ.

Хар дарсан саарал зүүднээсээ сэрэх нь байтугай сэхээ авах нь ч өнгөрөв бололтой...
Үнэнийг хэлэхэд цагаан руу тэмүүлэх тэнхэлгүй болоод ирэхээрээ ядаж хар гэж дуудуулахгүй байх аргаа ядсан ганц зорилготой. Тэр нь хүний үнэ цэн, жудгаас дайжин урвадаг. Хаашаа л бол хаашаа ороход бэлэн тогтворгүй хүмүүс бол саарал үзэлтэн юм. Хар болох эхлэл нь энэ л дээ.

Хүн саарал өнгөнд дуртай байж болно. Саарал өнгө хүнд зохимжтой ч байдаг. Саарал зүс ч гоё зүс. Гагцхүү ёс суртахуун, жудаг, хүний мөн чанар саарал байж хэрхэвч болохгүй. Цагаан нь цагаанаараа, хар нь хараараа байх нь зүйд нийцнэ.
Хүнийг сайн сайхан үйлдэл хийхэд магтан дуулдаг хэрнээ буруу хэрэг тарихад нь дуугүй байна гэдэг бол сайн чанар биш... Харин ч хорлонтой. Хүн үргэлж тууштай байж, муу үйлдлээс зайлдаг байх нь ариун явдал юм.

Эрх чөлөө, мэдлэг хоёрыг бөхөөгчид цагаанаас зугтан сааралтаж, хар луу зүтгэж, сүрэглэн амьдрахчаан болдог. Төр, эдийн засаг хоёрыг салахааргүй болтол багласан холимог эдийн засгийн манаач нар улс төрийн дэмжлэгээр онцгой эрх эдлээд зогсохгүй, нууцаар хуйвалдаж, ашиг орлогоо нэмэгдүүлэн, зах зээлийг дангаар эзэгнэхийн тулд хууль бус үйлдэл хийж байгаа нь чөлөөт өрсөлдөөний жам ёсны явцад гай тарьж, хөгжлийг саажуулж, хувь хүний өөрийнхөө үнэ цэн, хувь заяагаа шийдэх замд хаалт болж байна.

Хар луу зүтгэсэн улстөрчид, зүүний үзэл сурталтай намууд харын өмнөх саарал шатан дээр шавааралдан, хаашаа ч хөрвөөж мэдэх сүрэглэгчдээ хуурч мэхлэхдээ улам улайрч байна.

Манайхан баруун зүүнээ салгахгүй, салгаж ч чадахгүй, ялгааг нь ойлгож мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй, учраа олохгүй, олохыг ч хүсдэггүй зүүний үзэлд мөнхийн аргамжаатай дороо дэвхцээд л байна.

-Миний итгэж байсан найз нөхөд, дүү нар ч харын өмнөх саарал “МАНАН”-д төөрөлдөж эргүүтсээр зүгээ олохгүй эрүүл саруул бодит хандлагаас уруул нь элэгтэйгээ хамт дордойн нурж байна.

Ёс жудгийн сааралтсан үзлийн нүдэнд нь хөлх сууж, оюун санааны сүв нь тортгонд дарагдлаа. Ёс суртахууны зарчим саарал байгаа учраас зөв үнэ цэн гэж алга.
-1990 оноос хойш үнэндээ социализмаасаа салаагүй өдий хүрчихлээ. Зөвхөн 1996 - 2000 оны хооронд МоАХ эвсэл засаг барьж байх үед жаахан үүр цайж, гэгээ орсон удаатай:

- Суурь үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглэж, өмч хувьчлалыг эхлүүлж, гадаад харилцаа нээлттэй болж, үг хэлэх, хэвлэн нийтлэх, бүтээх туурвих эрх эрх чөлөөтэй болсон. Гэвч 2000 оноос саармагжаад эхэлсэн. Үүнийг социалистууд хийсэн шүү дээ. Тэгсэн хэрнээ 30 жилийн түүхийг зарим заримдгууд зэрлэг капитализм гэж нэрлэж байна...

Манайх капитализм байгуулах нь байтугай мэдэх ч үгүй. Баялаг бүтээгчдийн сэтгэлгээ оюун санааны бодит үнэ цэнийн философийг уншаа ч үгүй, олж хараа ч үгүй, судлаа ч үгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө “зэрлэг” гэдэг онош хаанаас олов? Харин ч зэрлэг социалистууд ногоон малгайгаа сольж өмсчихөөд коммунист фашист араншингаар авирлаж, зүүний үзэл суртлын гинжинд баглагдсан хэвээрээ сааралтан байгаагаа зэрлэг капитализм гэж займчуулан өөрсдөөсөө холдуулах гэж аргаа барж байна.

Зэрлэгшил, хулгай, дээрэм, тонуул, ялгаварлан гадуурхал зөвхөн зүүнтнүүдийн дунд л өс хонзон, өшөө хорсол, атаа жөтөөний гамшиг болдог юм. 30 жилийн түүхийг харлуулагч СААРЛУУД АА: - Зэрлэг социализмын 100 шахам жилийн хар түүхээ андуурч хольж хутгахаа боль!

Манай улс олон намын тогтолцоотой болсон нэртэй ч ганцхан зүүний үзэлтэй намууд л гишүүдээ номгочлон боолчилж, төр нь холбоотон хамсаатнуудаа тэтгэн, илүү эрх ямба эдлүүлэн авилгадаж, эрүүл бус хандлага газар авч, эх орончдын дүрээр төрийг цуугиулагчид жинхэнэ социалист зэрлэгшсээр сүрдүүлэн сүржигнэж, сааралтан саармагжиж байна.

Саарлаас хар луу тэмүүлэгч зэрлэг зүүнтнүүд Монгол Улсад ноёрхлоо тогтоосоор 30 жил улиран одлоо. Улстөрчийнхөө болоод хүнийхээ хувьд ч манай эрх баригчид оюун санаа, мэдлэг, сэтгэлгээ, амьдралд хандах хандлагаараа саарал жагсаалтад байгаагаа мэдтүгэй!

Жич: Барууны үзэл нь хүний эрх ялангуяа хувь хүний үйлсэд садаа болдоггүй зөнд нь орхидог.

Зүүний үзэл нь шууд л хаалт боолт, хяхалт хавчилт, айлган сүрдүүлэх тактикаар хүнийг дарамталдаг.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ
Top