x

Х.Тэмүүжин: Эрх мэдэлтэй нь хуулиас дээгүүр оршдог ийм нийгэм үлдээмээргүй байна

/Өөрийн хөрөг/

Би Зуунмодын унаган хүүхэд. 1971 оны 3 дугаар сарын 20-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. Дороо хоёр дүүтэй. Аав минь Хишигдэмбэрэл, ээж минь Даариймаа. Хоёулаа эмч, эмнэлгийн мэргэжилтэй хүмүүс.

Аавын минь аав Мөнх-Очир Төв аймгийн Лүн сумын харьяат, насаараа хуулийн байгууллагад ажилласан прокурор хүн байв. Аавын ээж Лэгзмаа бас л эмнэлгийн мэргэжилтэй, эх баригч эмч байсан. Лэгзмаа эмээгийн аав Дагдан ардын хувьсгалын партизан хүн байлаа. 1921 онд Хиагтыг чөлөөлөх тулалдаанд орсон 400 морьт цэргийн нэг.

Ээжийн аав Адьяа нь нутаг орондоо “Дууч Адьяа” гэж алдартай, бид өвөөгөө Ажаа гэж дууддаг байлаа. Ээжийн ээж Тогоочимэд. Ээжийн тал буюу Ажаагийнхан Ар Ар Өнжүүл, Улхын булангаар нутаглана. Бүрэн, Баян-Өнжүүл Алтанбулаг, Сэргэлэн гээд Туулын голыг өгсөж уруудаж амьдарцгаасан. Одоо ч гэсэн ах дүүс, хамаатан садангууд маань Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Сэргэлэн сумдаар аж төрж, амьдарцгааж байна.

УЛСЫН НААДАМД УРАЛДСАН МИНЬ

Би хүн болж төрөөд ухаан орж, хорвоогийн амьдралыг таньж амжаагүй байхдаа аавыгаа алдсан хүн. Ээж минь бид гурвыг өсгөхийн тулд амьдралын хатуу хөтүүг туулсан жирийн нэг эмэгтэй. Ааваасаа өнчирсөн биднийг зун сургууль амрангуут Ажаа дээр маань аваачиж өгнө. Сэргэлэн сумандаа Эрдэнэ уулын ар өвөр, Долоон, Гүнбүрд хавиар нутаглаж, адуу малын захад зуныг өнгөрөөж хүн болсон доо.

Ажаа маань нутагтаа адуу сайтай, морь сайхан эдэлнэ. Хөх буурал зүсмийн андар сайхан морьдтой. Дүү дөрөвтэй, би тавтайдаа анх морины нуруун дээр гарч, долоотойдоо хурдан морь унаж эхэлсэн юм байна. Манай Сэргэлэнгийнхэн сумаараа адуунд дуртай, айл болгон морь уяна. Морьдоо Долооны хашаанд сунгаж аваад наадмын өмнөх өдөр Яармагийн дэнжид ирнэ дээ.

Аймгаас хот руу явах замд , Тахилтын даваа өнгөрөөд одоогийн Кувейтийн ам руу эргэдэг замын урдхан талд торон хашаатай ногооны талбай байсан. Ажаа бид хэд хашааны дэргэд майхнаа зоож хоноод өглөө нь Яаррмагийн дэнж рүү очино. Хээрийн хоол идэх нь хачин сайхан байдаг байж билээ. Тэр үед Төв аймаг наадмаа тусдаа хийдэггүй, хотод улсын наадамтай хамт нааддаг байв. Миний улсад морь унаж уралдаад хамгийн урдуур давхисан нь 20 дотор, ихэнхдээ л 60 гаргаж ирдэг байсан санагдана.

ХУУЛЬЧААС УЛСТӨРЧ РҮҮ ХАЛТИРСАН НЬ

Би Монгол Улсын Их Сургуульд 20 гаруй жил багшилж, мөн төдий хугацаанд хууль судалж байна. Хичээл дээрээ хууль, хүний эрх, шударга ёсны тухай яриа өрнүүлж байхад оюутнууд маань хэрсүү, хатуу асуултууд цөөнгүй тавина. Нэг удаа “Багш аа, таны ярьж байгаа зүйл сайхан сонсогдож байна. Хууль яг л ийм байх ёстой байх. Шударга ёс гэж таны хэлж байгааг л хэлэх байх. Гэхдээ цонхны цаана, гудамжинд амьдрал өөр байна. Тэнд хууль сахисан нь хохирч, хууль зөрчсөн нь хожиж байна. Номон дээр байгаа хууль, гудамжинд байгаа амьдрал огт өөр байна! Таны ярьж байгаа шударга ёс бидний амьдралд яагаад байхгүй байна вэ?” гэж асуусан.

Энэ үг надад их хүнд туссан. Бидний байгаа байдал нь энэ гээд, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг, мөнгөтэй нь бүхнийг худалдаж авдаг, эрх мэдэлтэй нь хуулиас дээгүүр оршдог ийм нийгмийг хүүхдүүддээ үлдээвэл тун мунхаг, ухвар мөчид үйлдэл болно. Одоо байгаа байдлыг өөрчилж, дарга хамгаалдаг биш иргэнээ хамгаалдаг хуультай, улс орон хөгжиж урагшлахад тээг, дарамт биш дэмжлэг болдог бодлоготой болохсон гэх бодол улс төрд хөл тавихад хүргэж дээ

ХАЛИРЧ НУГАРАХ ЭРХГҮЙ

Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил ярьсан, хийж хэрэгжүүлсэн зүйл маань нүдэн дээр нурж байна. Урагшаа алхсан маш олон алхмуудыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буцаалаа, ухраалаа. Үхэхэд үр харам гэдэг биз дээ. Хийсэн ажил маань нүдэн дээр нь нурж байхад парламентын гадна байгаа юм чинь гээд дуугүй өнгөрч чадахгүй. Яагаад гэвэл энэ нийгэмд надаас гадна үр хүүхдүүд минь үлдэнэ. Үүрэх ачаагаа үүрэлгүй, шийдэх асуудлаа шийдэлгүй ардаа үлдээгээд явбал дараа үе маань хэтэрхий их асуудалтай тулна. Үе хоорондын шударга ёс гэж юм байна. Өмнөх үе нь асуудлаа зөв, сайн шийдсэн газар дараа үе нь илүү ахисан хөгжлийн тухай ярьж байна. Өмнөх үе нь асуудлаа шийдэж чадаагүй газар үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ шийдэж чадаагүй асуудалтай зууралдсаар хөгжил дэвшлээс хоцорч байна. Үе дамжсан ядуу буурай, мунхаг улс баймааргүй байна шүү дээ.

Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН

УИХ-ын сонгуулийн 14-р тойрог. Нэр дэвшигчийн сэтгүүлээс...

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • R. Altantsetseg (66.181.161.15)
    Mergejliin Uls turch hun. ATG-t duudagddaggui tsuuuuhun Uls turchdiin neg.
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Нэргүй (64.119.26.29)
    Мундаг мэдлэгтэй шударга хуульч. Дэмжиж байна.
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 3 цаг 54 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 4 цаг 4 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 4 цаг 7 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 4 цаг 7 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 4 цаг 8 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 4 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 4 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 4 цаг 11 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 6 цаг 32 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 6 цаг 41 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 6 цаг 42 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 6 цаг 45 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цаг 54 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 6 цаг 59 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 8 цаг 35 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 8 цаг 47 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 8 цаг 48 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 8 цаг 48 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 8 цаг 53 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 8 цаг 57 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top