x

Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй боллоо

Ёстой гайхамшигтай амлалтууд. “Мэргэжлийн Засгийн газар“ байгуулж, “давхар дээлээ” тайлна, ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргана, ард иргэдийнхээ тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлнэ, төсвийн үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна, арилжааны банкны зээлийг бууруулах замаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг нэмэгдүүлнэ... гэх мэтээр урсаж байсан сан. Энэ хэн нэгэн худалч нөхрийн  хоосон мөрөөдөл огт биш. Харин Монгол улсыг бүтэн дөрвөн жил удирдах МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм шүү дээ. 

Энэ “гайхамшигт амлалтуудад” дүн тавих хугацаа аль хэдийн ирчихэж. Энэ удаа “Эх орноо өрнөөс салгах”  уриатай холбогдуулан хийсэн ажлынх нь үр дүнг  нийтэд  нь онцолж, дүгнэлт хийе. Учир нь дөрвөн жилийн өмнө МАН-ын нэр дэвшигчид энэ сэдвийг онцолж, сонгогчдыг ухуулж явсан билээ.

2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам эрх барих хугацаандаа хийж бүтээснээ сурталчлах нь тодорхой байсан тул “Өр тавьж, өтөнд баригдсан” гэдэг асуудлыг сөргүүлэн тавих замаар сонгогчдын саналыг урвуулах сонгуулийн “хар технологи”-ийг өнөөгийн эрх баригчид хэрэглэсэн юм.

Хөдөөгөөр “Монгол улс маш их өрөнд орсон, Ардчилсан намыг дахин сонговол өрөө төлөх боломжгүй болно, ингээд малчид та бүхний малын бэлчээрийг улсын өрөнд өгөхөөс өөр арга байхгүй” гэх мэтээр сурталчилж явсан юм. Ямар ч өр зээлийг тоон утгаар хэмждэг. Харин МАН-хан үзэл суртлын тоо ашиглах дуртай. “Бурханы оронд очих ахмадууд чинь 15 сая төгрөгний өрөө үлдээнэ, шинээр төрсөн хүүхэд чинь 15 сая төгрөгний өртэй ирж байна” гэх аймшигтай тоо улс орон даяар хадаж байлаа.  Алтай таван Богдын оргилд, Дархадын 13 овоон дээр, Мэнэнгийн талаар, Хонгорын элснээ ч цуурайтав. 

Манжийн “мөнгө хүүлэлт”, ЗХУ-ын арван тэрбумын “Их өр”-ийн асуудлын зах зухаас гадарладаг, хэзээнээс “өр, зээл”-ийг үл таашаах монголын ард түмэн “өрийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ” гэж амласан МАН-д итгэл үзүүлж 65 суудал өгсөн юм.

Гэтэл эрх баригчдын УИХ-ын сонгуульд иргэддээ амласан амлалтын үр дүн өнөөдөр ямар байдалтай байна вэ?

 “Өрийн удирдлагын тухай” хуульд:

  • “11.1.1.Улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлэх;
  • 11.3.Үндэсний статистикийн хороо нь улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон өрийн баталгааны талаарх мэдээллийг макро эдийн засгийн тойм мэдээнд хамаарах тоон дүн, статистик мэдээллийн хамт улирал, жилээр нэгтгэн гаргах чиг үүрэгтэй” гэж заасан байдаг.

Тийм болохоор Монгол улсын гадаад болон дотоод өрийн хэмжээг хэн нэгэн эрх мэдэлтний амнаас сонсох шаардлагагүй, харин Монголбанкны болон Үндэсний статистикийн хорооны сайт руу ороод харахад л болно. Эдгээр сайт дээр Засгийн газрын болон Монгол улсын нийт өрийн хэмжээ дараах байдалтай байна.

МОНГОЛ ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР, улирлаар

сая ам.доллар

Эх сурвалж: ҮСХ    

Монгол улсын нийт өр ба Засгийн газрын өр гэсэн хоёр ойлголтыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Монгол улсын нийт өр гэдэг нь Засгийн газрын өр, Монгол банк, бусад хадгаламжийн байгууллагууд, салбарууд, компани хоорондын зээлийн нийлбэр ажээ.

Сүүлийн дөрвөн жил төсвийн зардлыг дэндүү данхайлгаж, өндөр алдагдалтай төсөв баталж байсны сөрөг үр дагавар нь Засгийн газрын өрийн хэмжээ огцом нэмэгдсэнээр илэрч байна.

Засгийн газрын нийт өр 2016 оны хоёр улиралд 4 тэрбум 785 сая ам.доллар байсан бол 2019 оны дөрвөн улиралд 7 тэрбум 806 сая ам.долларт хүрч даруй 3 гурван тэрбум ам.доллар буюу найман их наяд 422 сая төгрөгөөр өсчээ.

Цар тахалтай холбоотой хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 5.2 их наяд төгрөгийн өрийг нэмж тооцвол хийж гавьсан юмгүйгээр Чингис бондыг гурав нугалах хэмжээний өр тавьчихаж. Харин Монгол Улсын нийт өр 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр 24,260 тэрбум ам.доллар байснаа 2019 оны арван-хоёрдугаар сарын 31 байдлаар 30 тэрбум 702 сая ам.долларт хүрч дөрөвхөн жилийн хугацаанд зургаан тэрбум 442 сая ам.доллар буюу бараг 18 их наяд төгрөгөөр өссөн байна.

Ирэх дөрвөн жилд Засгийн газар, гадаад бондын 2.9 тэрбум ам.доллар, Монголбанкны своп, бусад төрийн болон төрийн бус компаниудын 11 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг төлөхөөр болоод байна. Ийм боломж Монголын эдийн засагт байхгүй. “Эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх” гэж яг үүнийг л хэлэх байх.

Хуулиа унш, Сангийн сайд аа!

Монгол улсын өрийн хэмжээ ийм тодорхой байхад Сангийн сайд үе үе мэдэгдэл хийхдээ өргүй болчихсон мэт, асар их өр төлчихсөн мэт зүйл яриад явдгийн учир юунд байна вэ. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт УИХ-ын индэр дээрээс “2016 оны УИХ-ын сонгуулийн дараа өрийн хэмжээ ДНБ-ийн 70 хувьтай тэнцэж байсан. Харин 2019 оны эдийн засгийн гүйцэтгэлээрээ 55.6 хувь болж, 24 пункт-аар буурсан. Дөрвөн жилийн хугацаанд 8.5 их наяд төгрөгийн өр төлсөн” гэж ярьж байгаа нь Ардчилсан нам эрх барих хугацаандаа бөөн өр тавиад орхисныг, Хүрэлбаатар төлчихсөн мэт сэтгэгдэл төрөхөөр байгаа юм.

 “Өрийн удирдлагын тухай” хуулиа унш гэж Сангийн сайдад зөвлөе. Маш тодорхой заажээ.

Тус хуулийн 6.5.1. -д “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаар тогтоосон хугацаанд олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх” гэсэн маш тодорхой заалт байна. Гэтэл бүтэн жилийн турш Сангийн сайдын амнаас бодит тоо гарсангүй.

Тэрээр ДНБ-д харьцуулсан хувь эсвэл өрийн өнөөгийн үнэ цэнэ гэдэг хоёр зүйл ярьж өр буурч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээхээс цаашилсангүй. Сангийн яамны бүтцэд Өрийн удирдлагын хэлтэс гэж бий. Тус хэлтэс Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс өрийн дарамтыг бууруулах, өрийн удирдлагын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор өрийн ДНБ-д оногдох хувь, өнөөгийн үнэ цэнэ зэрэг мэргэжлийн хэллэгүүд ашиглан тооцоо хийдэг. “ДНБ-д харьцуулсан хувь”, “өнөөгийн үнэ цэнэ”... зэрэг хэллэгүүдийг Сангийн яам, өрийн удирдлагын бодлого, зохицуулалт, өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх зэрэг өрийн харилцааг макро түвшинд  зохицуулахдаа ашигладаг. Эсхүл эрдэм шинжилгээний ажил болон судлаачдын судалгаанд голлон хэрэглэдэг. Уул уурхайн хэдхэн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханшаас хараат манай улсын хувьд ДНБ-ний хэмжээ огцом савлаж байдаг учраас Засгийн газрын  өрийг ДНБ-д харьцуулсан хувиар ярих нь оновчгүй.

Энгийн жишээ дээр тайлбарлая. Өрхийн болон улсын төсөв тоон хэмжээний хувьд харьцуулах аргагүй ихээхэн зөрүүтэй боловч орлого, зарлага, хөрөнгө оруулалт гээд хуваарилалтын зарчим ерөнхийдөө төстэй байдаг. Энгийн жишээ авъя. Иргэн Батын гэр бүлийн сарын орлого 1 сая төгрөг /нөхөр 500 мянга, эхнэр 500 мянган төгрөгийн цалинтай, өөр орлогогүй/ гэж бодъё. Тэднийх хөрш айлаасаа 500 мянган төгрөг зээлсэн бөгөөд энэ сард төлөх ёстой.

Батын гэр бүлийн өрийг хувиар тооцвол энэ сарын орлогынх нь 50 хувийг эзэлж байна. Гэтэл энэ сард эхнэр нь цалин дээрээ нэмж 300 мянган төгрөгийн урамшуулал авахаар болжээ. Энэ тохиолдолд Батын гэр бүлийн өр, нийт орлогынх нь 38% болж буурна. Харин эсрэгээрээ урамшуулал биш, 300 мянган төгрөгийн торгууль төлсөн бол өр нь 71% болж өсөх юм. Гэрийн эзэн Батын хувьд эхнэрээ урамшуулал авмагц, би өрхийн өрөө тэдэн хувиар буурууллаа гэж ярих нь утгагүй. Учир нь тэдний гэр бүлийн орлого өссөн ч, буурсан ч, ялгаагүй төлөх өр нь 500 мянга төгрөг хэвээрээ байх болно.

Харамсалтай нь улс орныхоо өр зээлийн асуудлаар сонгогчдынхоо толгойг эргүүлж хуурах арга, хар пиар нь улам нарийсчээ. Тэд иргэдээ “цагаан цаас, юу ч зурсан яадаг юм бэ” гэж басамжилж байсан. Гэвч  сонгогчид ихэд хэрсүүжиж байгааг анзаарсангүй. Хэн нэгэн даргын аманд итгэж шийдвэр гаргадаг үе өнгөрөөд 30 жил болж байна.

2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдыг айлгаж “хүн бүр 15 сая төгрөгийн өртэй болчхож, биднээс өөр хэн ч өр бууруулж чадахгүй”  хэмээн бархирч явсан тоон үзүүлэлт чинь, өдгөө “иргэн бүр 27 сая төгрөгийн өр”  болох хэмжээнд хүрчээ.

Ийм тооцоог захын дунд сургуулийн хүүхэд ч гаргаж дөнгөнө, эрх баригчид аа.

Эдийн засагч Р.Даваадорж /2020.05.17/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 10 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 11 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 53 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 26 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 40 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 43 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 49 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 51 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 53 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 54 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 55 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 14 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 16 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 22 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 31 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 1 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 2 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top