x

Хаалгаа түгжээд тооноороо даллах маань

 “Тавантолгойг хөдөлгөхдөө АТГ-аас асуугаарай, Ерөнхий сайд аа...” Манайхан ч бас л хоржоонтой туучийнууд шүү. Гэхдээ бас оргүй ч юм биш л дээ. С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон “Шүүгч Оюутолгойн гэрээ хуульд нийцсэн эсэх, өөрчилж болох эсэхийг шинжээчдээс асууж байгаа нь өөрөө учир дутагдалтай” гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг албан тушаалын хэрэгт сэжиглэн барьж хорьсон хуулийн байгууллагууд маань одоо хэр нь яллах үндэслэлээ олоогүй л гэсэн үг. Арга мухардаад УИХ-аар баталсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ “хуульд нийцсэн эсэхийг” шинжээчдээс асууж яваа юм биз дээ. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг л болж байна.

Хэрэв шүүхээс томилсон шинжээчид нь “Хууль зөрчсөн байна” гэвэл Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан өмнөхийн өмнөх парламентыг яах юм бол? Оюутолгойн гэрээг дахин авч хэлэлцээд "Гэрээ байгуулсан хүмүүст хариуцлага тооцох үндэслэл алга" гэж дүгнэсэн өмнөх парламентыг бас яах вэ? Шинжээчид хэрэв “өөрчлөлт оруулж болно” гэчихвэл одоогийн парламент нь бас “гэрээгээ өөрчилнө” гэх үү? Онигооны ч хүүдий юмаа даа, манай хуулийнхан.

Ийм нөхцөлд Монгол Улсын Ерөнхий сайд “Монголын эдийн засгийн чуулган”-ыг зохион байгуулж, “Монголтой бизнес хийж болж байна. Бид хуулийн хүрээнд асуудлаа шийддэг, байгуулсан гэрээгээ биелүүлдэг” гэж хөрөнгө “хошгоруулж” (цаадуул нь тэгээд хошгортлоо ч өдий биз дээ) зогсох нь хувь заяаны шоглоом юм даа

Өчигдөр Ерөнхий сайд Тавантолгойн төслийг хэрхэн хөдөлгөх талаар Засгийн газраас боловсруулсан саналыг УИХ дахь намын бүлэгтээ танилцуулсан. Үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг Тавантолгойн төсөлд татан оролцуулах, БНХАУ-тай хамтрах, эсвэл ордын 30 хувийг олон улсын зах зээлд гаргах зэрэг хувилбарууд багтаж байгаа юм гэнэ. МАН-ын бүлэг дээрх хувилбаруудтай танилцаад “ордын 30 хувийг олон улсын зах зээлд гаргах хувилбарыг судалж үзнэ” гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээл дээрээс хөрөнгө босгох хувилбарыг илүүд үзсэн байна. Гэхдээ төр өөрөө менежмэнтээ хийнэ.

Харин одоогийн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид манай төрд хэр итгэл үзэмшилтэй хандах юм бол доо. Өчигдөр эхэлсэн Эдийн засгийн чуулганд лав Дэлхийн банкны нэг захирлаас өөр гаднын түнш байгаагүй. (тэр нь ганцхан үг хэлсэн, хөрөнгө оруулагчдаа хамгаалаарай гэж) Харин 21 аймгийн Засаг дарга нар анх удаагаа уригдсан байна лээ. Ерөнхий сайд нь “Улс төржихөө болиод хүчээ нэгтгэе” гэж хэмээн хоолойгоо шахахыг бодоход асуудал гадаад талд биш, дотооддоо бид асуудалтай байна гэдгийг ил, далд ч хүлээн зөвшөөрсөн хэрэг биз.

Гэвч одоо яадаг билээ, хуулийн байгууллагууд нь (мэдээж өөрсдийн санаачилгаар биш л дээ) хөдөлж байгаа ганц хоёр төслөө татаж унагаах ажлыг хэн нэгний оролцоотойгоор тасралтгүй үргэлжлүүлж байгаа нөхцөлд хэн Монголд итгэж хөрөнгөө эрсдэлд оруулах вэ? Өмнө нь хуулиа өөрчилж тоглодог байсан бол одоо хүнийг нь хорьж тоглодог болчихоод байна шүү дээ. Яаж ийж хулхидаад, хөрөнгө оруулагчдыг урхидаад ирлээ ч гэсэн шийдвэр гаргахдаа хүрвэл УИХ, Засгийн газар нь шийдвэр гаргах биш, АТГ, прокурор, шүүхийн шинжээчдээс асууж гэрээ хэлцлээ хийх ёстой болж байна. Тэгэхгүй бол хэн, хэзээ дээлээ нөмрөхийг хэн мэдлээ. Оюутолгойн ордыг эргэлтэд оруулсан хоёр Ерөнхий сайдаа, гэрээн дээр ажилласан Сангийн сайдаа бариад хорьчихсон улс шүү дээ.

Ийм байхад, хуулийн байгууллага нь ингэж ажиллаж байхад, хөрөнгө оруулагчдын өмнө хамаг хаалга үүдээ түгжчихээд “Манайд хөрөнгө оруулаарай. Хуулиа дагаж, гэрээгээ биелүүлдэг улс шүү” хэмээн тооноороо даллах Ерөнхий сайд маань хувь заяаны шоглоом юм даа. Анх У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдож байхад манай хэвлэлүүд “Манай Ерөнхий сайдыг мааш том сорилт хүлээж байна” хэмээн бичдэг байлаа л. Тэр сорилт нь харин одоо тоглоом шоглоомоор дуусч байх шиг.

Алдаа дутагдалтай ч Н.Алтанхуяг гэдэг хүн Ерөнхий сайд байхдаа маш олон асуудлыг тал талаас нь цуглуулаад нэг бодлого дээр авчирч зангидаж чаддаг хүн байж. Харин манай хүн (У.Хүрэлсүх) төвд нь суучихаад тал тал тийш нь цацаад байдаг. Хэзээ тэр бүхэн нь богцондоо багтаж, бодлого болж цэгцрэх юм, бүү мэд

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • New paradigm (66.181.161.92)
    Uhaantan mingan tergig harin kuchten neg tergig tegekdee minga dakin ik urelgen kiimer bolmui. Iimd edin zasag gej suuri onolin oilgolt bus uu
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (182.160.3.192)
    гяя-ны сайд нь орост очоод дараа нь ану явдаг нь ямар бодлого вэ үүгээр путины монголд айлчилах ажил хойшлогдож хүрэлсүхийн орост хийх айлчилал бас хойшлогдов бололтой
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 9 цаг 22 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 9 цаг 37 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 9 цаг 56 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top