x

Сэтгүүлчид гомдох эрх МАН-д бий юу?

МАН-ын генсек Д.Амарбаясгалан /хууль эрх зүйн хэлтсээрээ дамжуулан/ “Ардчилал таймс” сонины сэтгүүлчийг “худал мэдээ тараасан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад өгчээ. Энэ тухай сэтгүүлч өчигдөр өөрийн фэйс хуудаст бичсэн байна.

Сэтгүүлч “ЖДҮ зээл, 60 тэрбумын хэргийг шүүх нотолчихлоо. Дээд шүүх МАН-ыг татан буулгах уу?” хэмээн бичсэнийхээ төлөө эрүүгийн хэрэгт тулгагдаад байгаа юм байна. Ардын намын засаглахаар асуулт хүртэл тавьж болохоо байчихдаг юм байна.

Эрүүгийн хуулийн 13-ын 14-т  заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах” хэмээн тодорхойлж, ял хариуцлагыг “450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /450.000-1300.000 төгрөг/ торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн байна.

Харин сэтгүүлчийн бичсэн бичвэр, тавьсан асуултад юу нь худал, эсвэл илт худал байсныг хайгаад олсонгүй. 60 тэрбумын сүлжээг зохион байгуулсан нөхөд нь эхнээсээ шүүхээс ял аваад явж байгаа. Энэ хэргийн улмаас МАН-ын дарга М.Энхболд улс төрийн хариуцлага хүлээж, УИХ-ын даргын албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Сайд асан Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээс чөлөөлж, шүүхэд шилжүүлсэн. Шүүх байтугай парламент МАН-ын гишүүдийн өдүүлсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөд, улс төрийн хариуцлага тооцоод явж байгаа. Өмнө нь тус сонин “ЖДҮ зээл, 60 тэрбумын сүлжээний талаар МАН-ын генсекээс асууя” хэмээн бичиж байж. Яг өнөөдрийн нөхцөлд бол өгье гэхнээ ч хариулт байхгүй нь үнэн.

Тиймээс үнэнд гүйцэгдсэн нөхөд авираа барж, ааг омгоо сэтгүүлчид гаргаж байгаа юм байна.

Саяхан УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт ч сайхан далим болов. Өмнө нь МАН Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж, сэтгүүлчийг 2-20 сая төгрөгөөр торгодог байснаа өнөөдөр эрүүгийн ял шийтгэлтэй болсон. Торгуулийн хэмжээ багассан ч гэлээ эрүүгийн ял шийтгэл бол ял шийтгэл. Хууль санаачлагч Засгийн газар “сэтгүүлчид хүний нэр төрд халдаад байна, худал мэдээлэл тараагаад байна” гэж гүтгээд, сэтгүүлчдийн байгууллага нь хүртэл хүлээж аваад хуулийг батлуулчихсан байхад өнөөдөр сэтгүүлч хэнтэй заргалдах вэ?

Эрүүгийн хууль руу оруулсны ганц давуу тал нь хэрэг, маргааныг шүүх шийддэг болсон. Сэтгүүлчдийг зөрчлийн хуулиар торгодог байх үед шийтгэлийг цагдаа оногдуулдаг байсан бол өнөөдөр муу ч, сайн ч шүүх нь шийднэ гэдэг юм. Онолын хувьд шүү дээ. Харин бодит байдал дээр бол шүүгч, цагдаа хоёрын хооронд боловсролын хувьд, сэтгэлгээний хувьд нэг их ялгаа байхгүй гэдгийг сэтгүүлчидтэй холбоотой маш олон шүүхийн шийдвэр нотолдог. Яах вэ, хэрэглэж байгаа хууль нь өөр байх. Цагдаагийн шийтгэх хуудсыг даваад хоёр ч шатны шүүхээр явж үзсэний хувьд баталгаатай хэлнэ.

Тэгээд ч хууль санаачлагч болоод хууль тогтоогчдын хувьд юунд л сэтгүүлчийн, иргэний, хэвлэн нийтлэх эрхийн төлөө зогсох билээ, сэтгүүлчдийн байгууллага нь хүртэл түүнээсээ ухарчихаад байхад.

Анх энэ заалтыг /төсөлд ”гүтгэх” гэмт хэрэг нэрээр явж байсан/ Эрүүгийн хууль руу оруулахдаа Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан хуулийн энэ заалтаар гомдол гаргахгүй, няцаалт хийх үүрэгтэй” гэдэг тайлбарыг төсөлдөө биччихсэн явж байсан. Гомдолтой байгаа асуудлаараа хариу тайлбар хийнэ л гэсэн үг. Манай сэтгүүлчдийн байгууллагад тэрийг нь “үмхээд” төслийг нь хүлээгээд авчихсан. Санаатай, санамсаргүйг хэн мэдлээ. /Бүх сэтгүүлчдийн дарга нь өөрөө МАН намын хүн шүү дээ. Одоо ч намаасаа нэр дэвших юм гэсэн/ Яг хуулиа батлах болсон чинь өнөөх “зүүлт” нь гээгдээд шууд ял, хариуцлага нь ороод ирсэн байдаг.

Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан гээд онцлоод байгаа шалтгаан нь тэр нөхдийг “гүтгэж болно” гэсэн үг биш. Харин тэндээс ирдэг шахалт дарамт сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, иргэдийн мэдээлэл олж авах эрхэд халдахаас сэргийлж байгаа юм. Манайхан ч зохиочихсон юм биш. Ардчилсан бүх улс оронд тийм байдаг. Харин манай улсын хувьд “ардчилсан” гэдэг тодотгол онохоо болиод удаж байна. Цаашаагаа улам л дордох байх.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 5 цаг 25 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 5 цаг 35 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 5 цаг 38 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 5 цаг 38 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 5 цаг 39 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 5 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 5 цаг 41 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 5 цаг 42 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 8 цаг 3 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 8 цаг 12 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 8 цаг 13 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 8 цаг 16 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цаг 25 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 8 цаг 30 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 10 цаг 7 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 10 цаг 18 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 10 цаг 19 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 10 цаг 19 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 10 цаг 24 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 10 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top