x

Ил тод байх нь гэмт хэрэг үү?

УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээ илэрхийлж, 100 саяын дэнчингээ төлсөн нөхдийг АТГ-аас шалгаж эхэлжээ. АТГ  уг мэдээллийг баталгаажуулж, "АН-д 100 сая төгрөг өгсөн хүмүүсийг шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн байна.

Мөн тус намаас нэр дэвшихээр тойргоо тогтоод байгаа зарим гишүүдээс нь тодруулахад "АТГ-аас дуудаж асуусан нь үнэн" гэв.

Сануулахад, АН-ын ҮБХ хороо өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн хүн бүрээс 100 сая төгрөгийн дэнчин авах замаар сонгуулийн санхүүжилтээ босгохоор шийдвэрлэсэн. Энэ ажиллагаа дөрөвдүгээр сарын 15-наар дуусгавар болсон. Гэхдээ 100 сая төгрөгийн дэнчин төлсөн хүн бүр сонгуульд нэр дэвших баталгаа өгөөгүй.

Одоогоор 150 гаруй горилогч нэр дэвшихээ илэрхийлж, дэнчингийн мөнгөө төлсөн гэх бөгөөд нэр дэвшүүлэх асуудлаар эцсийн шийдвэрийг Нэр дэвшүүлэх комисс гаргаж,  Үндэсний бодлогын хороо батламжлах ёстой. Энэ ажиллагаа хуульд заасны дагаа энэ сарын 10-16-ны хооронд явагдана. Үүний дараа АН-аас хэн хэн сонгуульд нэр дэвших вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг. 

Дашрамд сануулахад АТГ нь иргэд, байгууллагын гаргасан гаргасан мэдээллийн мөрөөр шалгалт явуулдаг. Харин АН-ын дэнчингийн 100 саяын асуудлаар хэн, ямар учраас гомдол гаргасан талаар мэдээлээгүй байна. Мөн хуульд зааснаар нэр дэвшигчид сонгуулийн зардлаа босгохоор хандив авч болох ч энэ нь сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа боломжтой. Харин улс төрийн намын санхүүжилтийн талаар нарийн тодорхойлсон зохицуулалт байхгүй. 

Тиймээс АТГ АН-ын 100 саяын дэнчинг хуулийн ямар үндэслэлээр шалгаж эхэлсэн нь бас тодорхойгүй байна. Ямартай ч өмнө 2016 оны сонгуулиар МАН-аас зохион байгуулсан 60 тэрбумын сүлжээтэй адилтгах үзэх лав боломжгүй юм. Хэдийгээр нэр дэвших хүсэлтэй ч 100 саяа төлж чадаагүй, эсвэл 100 саяа төлсөн ч нэр дэвшиж чадалгүй үлдсэн хүмүүст шударга бус санагдаж болох ч энэ бол нам доторх хэрүүл. Өнгөрсөн цагт үлдсэн гэсэн үг. 

Асуудлын гол нь өнгөрсөн гучаад жилийн хугацаанд сонгуульд оролцсон улс төрийн намуудаас сонгуулийнхаа санхүүжилтийг ил тод зарласан нь АН анхных нь болж байгаа. Одооноос гишүүд нь "Биднээс авсан 15 тэрбум төгрөгийг хааш нь, юунд зарцуулнаа ил тод тайлагнах ёстой" гэдэг шаардлагыг урьдчилаад тавиад эхэлчихсэн шүү дээ. 

Б.ЗАЯА 

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 5 цаг 27 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 5 цаг 37 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 5 цаг 40 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 5 цаг 40 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 5 цаг 41 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 5 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 5 цаг 43 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 5 цаг 44 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 8 цаг 5 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 8 цаг 14 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 8 цаг 15 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 8 цаг 18 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цаг 27 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 8 цаг 32 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 10 цаг 8 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 10 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 10 цаг 21 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 10 цаг 21 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 10 цаг 26 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 10 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top