МАХН-ын зарим гишүүд ”Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биеийн байдлын талаар мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх (УДШ дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авахаас татгалзсан) үед О.Баасанхүү гишүүн намын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан болон МАХН-ын зарим гишүүдтэй маргалдаж, улмаар зодоон цохиондоо тулсан тухай мэдээлсэн. Энэ асуудлаар Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нар мэдээлэл хийж “Манай намын Н.Уламбаяр ямар ч буруугүй. Харин ч О.Баасанхүү өөрөө салаавч гаргаад, шүүх танхимд танхайрсан. Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана” гэсэн юм.
Харин МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн өнөөдрийн хэвлэлийн хурлаар “Улсын Дээд шүүхийн танхимд МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүү рүү дайрч элэг рүү нь өшиглөсөн, цохисон. Тэр даруйд цагдаад хандаад, шүүх эмнэлэгт очсон. Өнөөдөр шүүх эмнэлгийн дүгнэлт гарна. Маргааныг Э.Эрдэнэжамъян эхлүүлсэн, О.Баасанхүүд буруу байхгүй” гэв. Мөн О.Баасанхүү гишүүн маргааш биеэ эмчлүүлэхээр Солонгос явах болсныг дуулгалаа.
Б.ГАЛ




Сэтгэгдэл (3)