Ардчилсан нам нэр бүхий гишүүдээ хөөсөн бололтой. Энэ тухай нийтлэлч Баабар өөрийн твитер хуудаснаа ийн жиргээжээ.
https://twitter.com/Baabarniitlelch/status/971228487032872960
Намаас хөөгдсөн 116 хүний дотор Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, халзан буюу Да.Ганболд нар багтаж буй тухай нийтлэлч Баабар жиргэсэн байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар М.Батчимэг ч намаасаа хөөгдсөн бололтой.
Хөөгдсөн гишүүдийн оронд Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн тус намд орсон тухай Баабар мэдээлсэн юм.



