x

М.Энхсайхан ба АН: Итгэж зүтгэсэн нөхрөө хаях уу?

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хэрэгт холбоотой мэдүүлэг өгөх ёстой гэрч нар ирээгүй шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ. Мөн дараагийн шүүх хурал болтол буюу тавдугаар сарын 5 хүртэл М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Сануулахад, М.Энхсайхан нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж, Засгийн газар гэрээний төслийг дэмжин УИХ-аар батлуулахаар өргөн барьсан байдаг. Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар “бойкот” хийн зогсоосон билээ.

Харин өнөөдөр Монголын хуулийн байгууллагууд /АТГ болон прокуророос/ уг гэрээний төсөл нь “үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэх” /ЭХ-ийн 19.6 “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ ажиллагаа байсан хэмээн буруутгаж, М.Энхсайханыг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Түүний үйлдсэн гэх гэмт хэргийг нотлохын тулд прокурорын шаардлагаар АТГ-аас шинжээч томилон ажиллуулсан авч дүгнэлт гаргасан шинжээч нар өнөөдрийн шүүх хуралд ирээгүй юм байна. Энэ шалтгаанаар өнөөдөр шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Харин М.Энхсайханыг цагдан хорьсон шалтгаан нь түүний хэргийн талаар олон нийтийн сүлжээгээр ярьсан зүйл нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэл, прокурорын шаардлагаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Нэг үгээр шүүхийн шийдвэр гарах хүртэл М.Энхсайханы “амыг хаах” арга хэмжээ авч, хуульд заагаагүй үндэслэлээр цагдан хорьсон байна.

Өмнөх удаа хуралдсан /2020.04.16-нд/ шүүх хурлын дараа М.Энхсайхан нь “Миний хувьд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлснийхээ төлөө гэмт хэргийн яллагдагч болчихоод байна. Хэрвээ Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байгаа бол тухайн үед гэрээг УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, гэрээний төслийг хүлээж авсан УИХ-ын дарга асан З.Энхболдыг шүүхэд дуудах ёстой. Энэ гэрээг "Тавантолгойн ордыг гадныханд 100 жил үнэгүй өгөх гэсэн" гэж гүтгэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч бас шүүхэд дуудаж мэдүүлэг авах ёстой” хэмээн ярьсан билээ.

Товчхондоо түүний хувьд хэрэг шалгасан процесс болон хэргийн нарийн ширийнийг огт яриагүй. Тэр зэргийн ухамсартай хүн шүү дээ, хуулиа ч мэднэ.

Харин прокурорын зүгээс өөрсдийнх нь хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар олонд илчлэх вий гэдэг үүднээс сэрэмжлэх арга хэмжээ авч байгаа нь энэ бололтой. Ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг дурьдсан явдал нь эргээд өөрийнх нь толгой дээр буучихав уу л гэж харагдаж байна.

Уг нь бол, хэрвээ гэрээг боловсруулсан нь “үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэсэн” үйл ажиллагаа мөн юм бол М.Энхсайханд энэ үүрэг даалгаврыг өгсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд дуудагдах ёстой. Гэрээний төслийг дэмжиж УИХ-д өргөн барьсан тэр үеийн сайд нар ч бас хам хэрэгтэн болж таарна. Мөн гэрээний төслийг хүлээж авсан /тэгсэн атлаа хуулийн байгууллагад мэдэгдэлгүй дарсан/ УИХ-ын дарга З.Энхболд ч бас хам хэрэгтэн болж таарна.

Гэтэл өнөөдөр М.Энхсайхан гэдэг хүн ганцаараа дуудагдаад, шалгагдаад, шүүгдээд яваад байгаад асуудлын гол гогцоо байна. Ядаж л гэрээний төслийг тэр ганцаараа боловсруулаагүй, тухайн үеийн Засгийн газар, яамдад ажиллаж байсан олон чадварлаг залуусын хүч хөдөлмөр шингэсэн гэж М.Энхсайхан дарга өмнө ярьж байсан. Ядаж л тэд нь үнэхээр гэрээний төслийг “гэмт хэргийн сэдэл санаагаар” хийсэн үү, үгүй юу гэдгийг хэлээд өгчих мэдлэг, чадвартай хүмүүс.

Бас нэг сонирхолтой нь энэ хэрэг байгуулаагүй гэрээний төлөө ял, хариуцлага хүлээсэн анхны тохиолдол болох гэж байна. Хохирогч байхгүй, хохирол тооцоогүй гэмт хэрэг гэсэн үг. Хууль, шүүхийн практикт урьд ийм зүйл болж байгаа ч үгүй байх.  

АТГ, прокурор хууль зөрчсөн “өнгөрсөн хорвоо” болжээ гэхэд шүүх ч гэсэн түүнийг нь үргэлжлүүлээд явж болох уу? Шүүх хуралдааныг хаалттай явуулах ямар шалтаг, шалтгаан шүүгчид байсан бэ?

Сануулахад, М.Энхсайханыг “үндэсний эрх ашгийг хорлох гэсэн” гэж буруутгаснаас бус, улсын нууцтай холбоотой асуудал энд яригдаагүй. Ийм тохиолдолд шүүх хурлыг нээлттэй явуулах М.Энхсайханы шаардлага ч гэсэн хууль ёсных. Ийм л олон “нөхцөлтэй” бодлогын хариуг Монголын шүүх гаргах гэж байна. Шүүх шударга шийдэж чадах уу?

Уг нь бол Тавантолгой ордыг эргэлтэнд оруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэх нь АН-ын бодлого, АН-ын үе үеийн Засгийн газруудын өмнөө тавьсан зорилт байсан. Гэтэл үүний төлөө М.Энхсайхан гэдэг хүн ганцаараа буруутгагдаад, ял хүлээгээд зогсч байгаа нь ч гэсэн шударга бус харагдаж байна. Энэ бол М.Энхсайхан гэдэг хүний хувь заяанаас гадна АН-ын нэр хүнд, ирээдүйтэй холбоотой асуудал. Итгэсэн, зүтгэсэн хүнээ ингэж шударга бусын өмнө ганцаардуулаад, шоглоод байвал АН-д итгэж дагах, хүчээ өгч зүтгэх хүн дахиж гарах уу?  

1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд М.Энхсайханы Засгийн газрыг огцруулжээ. Түүнээс яг 22 жилийн дараа Ерөнхий сайд асан М.Энхсайханыг улс төрийн хэргээр цагдан хорилоо. Тохиолдол биш байх... гэж бас нэг жиргээч бичжээ. Хэрвээ М.Энхсайханыг яллаж буй нь улс төрийн зорилготой үйл ажиллагаа юм бол улс төрийн арга хэрэгслээр хариу өгөх нь АН-ын үүрэг биш үү?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Mongol yalna (172.58.139.31)
    Zi jenko 2 l mongoliig horlon suitgej baigaa humuus 12 jiliin umnu tz tsahilgaan stants barisan bol mongold tsalin tetgever 2 dahin 1hund onogdoh buteegdhuun 2daihin usuj dundaj dabhraga 60 hubid hureh baisan
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Иргэн (49.164.76.210)
    Юу гэж хорлох санаатай байх юм вэ.энэ хүний мэдлэг чадварыг ашиглан үүрэг өгч төслөө хийлгэсэн .гэтэл буруутан болсон байна.үүний цаана улс төрийн өс хонзон явагдаад байгаа юм бишүү.энхсайхан улс орноо хорлох хүн бишээ
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (122.201.31.142)
    М.ЭНХСАЙХАН ЮУГААР ГИЙГҮҮЛСЭН ГЭЖ... ХАРИН Ч ХОРЛОН САНААТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ, С.БАЯРЦОГТ МЭТИЙН ЛУЙВАРЧДЫН ХАМСААТАН БАЙЖЭЭ... ИТГЭХ АРГАГҮЙ УРВАГЧ ХУЖАА МӨНӨӨС МӨН ШҮҮ ДЭЭ
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 5 цаг 27 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 5 цаг 37 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 5 цаг 40 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 5 цаг 40 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 5 цаг 41 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 5 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 5 цаг 43 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 5 цаг 44 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 8 цаг 5 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 8 цаг 14 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 8 цаг 14 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 8 цаг 18 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цаг 27 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 8 цаг 32 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 10 цаг 8 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 10 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 10 цаг 20 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 10 цаг 21 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 10 цаг 26 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 10 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top