x

Ардчилсан Намын залуусын цаг

2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялсан гол шалтгаан бол намынхаа залуучуудыг урдаа барьж сонгуульд орсон явдал юм. Сонгогчид МАН-ыг сонгохоосоо илүүтэй залуучуудынх нь төлөө санал өгсөн билээ.

Гэтэл олны итгэл авч гарч ирсэн МАН-ын залуучууд, залуу үеийнхний нэр төрийг найгүй гутаасан. 60 тэрбумын хэрэг, ЖДҮ, Газар тариаланг дэмжих гэх мэт төрийн сангуудыг завшсан хэргүүд, төрийн албаны байранд гарсан архидалт, түүнээс улбаалсан хүн амины хэргүүд гэх мэтээрээ олны зэвүүцлийг хүргэсэн. Ийнхүү олны дунд “залуучууд бүр ч дордлоо” хэмээх халаглал явах болжээ.

Тийм учраас, нэр төрөө сэргээх амаргүй зорилт манай залуучуудын өмнө тавигдаад байгаа юм. Энэ тухай Гэр Хороолол Хөгжлийн намын дарга Батсүх, гэр хорооллын чуулганы индэр дээрээс санаа зовон хэлж байсан. “Электорат” хөдөлгөөн ч монголын залуучуудын нэр төрийг сэргээх гэж хэрээрээ зүтгэж байна.

Монголын залуучуудын нэр төрийг сэргээж, олон түмний итгэлийг буцааж авчрах бодит хүч бол өнөөдөр Ардчилсан Намын залуус. Тэдний эсрэг үндэсгүй гүтгэлэг онлайнаар мэр сэр явдаг хэдий ч, нэр цэвэр гэдэг нь маргаангүй. Олон түмэн тийм гүтгэлгийг тоодоггүй юм.

МАН-ын залуус, залуучуудын нэр төрд сэв суулгаж амжсан ч ард түмэн ирж байгаа цагийн төлөө байдаг нь хууль юм. Энэ хуулийн дагуу, ирж буй цагийн бодит хүчин болсон Ардчилсан Намын залуусыг сонгох нь өндөр магадлалтай. Нэн ялангуяа, сүүлийн арваад хоногт, МАН-ын засгийн газар ард иргэдээ хулхидах нь тодорхой харагдах болов. Олны дүргүйцэл ноцож эхлээд байна.

Ерөнхий сайд Хүрэлсүх, сайд Оюун-Эрдэнэ нарын гарамгай популизмын ачаар МАН-ын нэр хүнд өндөр байсан нь үнэн. Гэхдээ гурван хүчин зүйлийг тооцвол сонгуульд унаж мэдэхээр байна.

Өнгөрсөн гучин жил явагдсан УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхээс харахад, монголчууд лидерийн нэр хүнд болон түүний популизмд хөтлөгдөж санал өгөөд байдаггүй нь харагдсан. Үндэсний удирдагчид унаж л байлаа, популизм ялагдаж л байлаа. Энэ бол монголын сонгогчд автротаризмын эсрэг байдаг төрөлх зөнгөөс үүдэлтэй нэг дэх хүчин зүйл. 

Мөн, сонгогчид үндэсний удирдагч, популист амлалтыг биш тойргийн нэр дэвшигчээ харж санал өгдөг. Жишээ нь, хэнтийчүүдийн 59 хувь нь Оюун-Эрдэнийг дэмжиж байхад, Баярцогтыг сэлэнгэчүүдийн 62 хувь нь дэмжиж байна. Дарханы замаас болоод Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт гэсэн тойргуудад МАН ялагдахаар байгаа.

Гурав дахь хүчин зүйл нь малчдын ноолуурыг 100000-аар авна гээд эрээ цээргүй хулхидаж байгаа нь улстөрчдийн хулхинд маш эмзэг ханддаг болсон монголчуудын

дургүйг тун ихээр хөдөлгөж байна. Сонгуулийн босгон дээр хулхиа харуулна гэдэг бол тэнэглэл. Тэр тусмаа хулхийг андахаа байсан сонгочдод шүү дээ!

Тэгэхээр МАН-ын бүтэлгүйтэл дээр Ардчилсан Нам ухаалаг ажиллаж чадвал ялна. Энэ ухаалаг ажиллагааны үндэс нь бодит хүчин болох намын залуучуудаа урдаа барьж, цар хүрээтэй нэр дэвшүүлэх явдал. Ингэж чадвал МАН тэсэхгүй ялагдана.

Харин З.Энхболд, Алтанхуяг, бид мэт нь зайгаа залуустаа тавьж өгөөд ардчиллаа хамгаалах нийгмийн ажил л хийх хэрэгтэй. Бид хоорондоо хэчнээн таарамжгүй ч ардчилал гэдэг үнэт зүйлсээрээ “ахан дүүс” болсон хүмүүс. Ардчиллаа хамгаалан тэмцэх бэлтгэлийг эртхэн бэлдэх хэрэгтэй. Ардчилал алдагдах эрсдэл бодитой болоод байгаа.

Ардчилалд аюул ойртож буй эхний шинж нь популизм хүчээ авах явдал байдаг. Улмаар, өөр хоорондоо өрсөлдөх олон популизмуудын дундаас аль нэг нь лидерийгээ даган тухайн улсдаа сугаран гарч ирдэг. Ленинийг дагаж больщевизм Орост, Муссолинийг дагаж фашизм Италид, Гитлерийг дагаж нацизм Германд гарч ирсэн түүхтэй.

Одоо Монголд яг энэ үйл явц явагдаж байна. Дарангуйлагчид нэр дэвшигч популистууд цөөнгүй байсан. Тэдний дундаас Хүрэлсүх тасран гарч ирээд буй.

Хүрэлсүх нам доторх баруунтнуудаа дайрах замаар “чойбалсанч ёс”-ыг сэргээсэн лидер.

Миний мэдэх сүүлийн гучин жилд, өрсөлдөгч намтайгаа тэмцэхийн оронд өөрийнхөө нам доторх нөхөд рүүгээ энэрэлгүй, жудаггүй дайран дарсан лидер МАН-д байгаагүй. Н.Энхбаяр гэхэд л намынхаа гишүүдэд хир халдаадаггүй, харин бидэнтэй бол “ангийн дайсан” мэт үзэлцдэг байсан. Гэтэл, Хүрэлсүх сүүлийн дөрвөн жил нам дотроо л “ардын дайсан” бий болгож дарах ажил хийлээ. Өөрийг нь өөд татсан нөхдөө муучилсаар олон түмний дунд нэр хүндээ өсгөж чадсан нь гайхалтай. Хүний үнэргүй хүйтэн тооцоог бахаддаг олон түмэн хангалттай байдаг аж!

Нэгэнт намдаа чойбалсанч тоталитар ёсыг тогтоосон Хүрэлсүх, ирэх УИХ-ын сонгуулиар дор хаяж одоо байгаа амжилтаа бууруулахгүй байвал улсын хэмжээнд орчин цагт нийцүүлсэн чойбалсанч дарангуйллаа тогтооно. Тэгэх зорилготой гэдэг нь “Алсын хараа 2050” хөтөлбөрөөс нь харагдаж байна.

Түүхийн болон нийгмийн ухааны боловсролтой хүмүүс “Алсын хараа 2050” он хөтөлбөрийг тунгаан харах юм бол Муссолиний хөтөлбөрийн концепцитой тун ижилхэн болохыг түвэггүй ойлгоно.

Цус цэвэр, нэг үнэт зүйлтэй үндэстнийг, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар удирдан хөгжүүлнэ хэмээн Хүрэлсүхийн хөтөлбөрт тунхагласан буй. Хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн хэвшлийн бизнесийн ашиг сонирхол нь Хүрэлсүхийн, хөтөлбөрөөрөө тодорхойлсон “нийгмийн эрх ашиг” гээчид захирагдах аж. Индвидуализмыг халж, коллектвизмыг тогтоох гэнэ.

Тэгэхээр монголчуудыг заяа нь хаяж, Хүрэлсүх үнэмлэхүй ялах юм бол Монголд авторитари дэглэм тогтох нь мадаггүй. Ийм аюулыг, өнөө цагийн бодит хүчин болсон Ардчилсан Намын залуус л зайлуулж чадна. Тэдний цаг!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Zochin (182.160.1.101)
    Odoo humuus Ta buhend itgehgui l bolov uu?
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.67.172)
    Ахмадуудаа зээлтэй зээлгүй гэж ялгаж гадуурхаж байглийн хишгээс хасдаг МАН д ялгагдсан 192 мянган ахмад саналаа өгөхгүй
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
    • аагий
      за энэ муухай хулгайч луйварчин намд санал өгвөл сөнөлөө гэсэн үг
      2020 оны 04 сарын 21
  • Zochin (202.126.88.222)
    ene nuhuruuc ard irgig hohiroocn hunii hashaa baishin gazr geed buh zuilig mini bulaaj olon hunig gudmand gargacn ene huneec yaj hohiroloo bargdyylj avah ve tur mini tyclaach bid odoo tuildj bn bud ymar buruutai ym be ard tumen xezeech hohiroh ecgui ene muu novshooc l bolcn gj uzj bn
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 5 цаг 25 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 5 цаг 35 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 5 цаг 38 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 5 цаг 38 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 5 цаг 39 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 5 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 5 цаг 41 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 5 цаг 42 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 8 цаг 3 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 8 цаг 12 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 8 цаг 13 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 8 цаг 16 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цаг 25 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 8 цаг 30 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 10 цаг 6 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 10 цаг 18 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 10 цаг 19 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 10 цаг 19 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 10 цаг 24 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 10 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top