x

1072 ширхэг хувьцааны талаар мэдээлэл өгөх сургалт зохион байгуулав

Энгийнээр хувьцаа нь хуваасан цаас гэж тодорхойлогддог. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас иргэн бүр хувьцаа, хөрөнгийн зах, зээлийн мэдээлэлтэй байж өөрийн хувьцаагаа хянаж, хөрөнгийн зах зээлд оролцоход нь туслах зорилгоор “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг зохион байгуулж байна.  

Аяны хүрээнд иргэдэд тэр дундаа хувьцаа эзэмшигч иргэдэд зориулж сургалт, судалгаа, хувьцааны хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох, сургалтыг энэ сарын 29, 30-ны өдөр Дархан суманд зохион байгуулах аж.

21 аймагт хүрч ажиллах энэхүү уулзалт сургалтаар хувьцааны зөв ойлголт мэдээллийг хүргэж 1072 ширхэг хувьцааг иргэд зарах биш өвлүүлдэг, цаашлаад ногдол ашиг хүртдэг, хувьцааны талаарх  үнэ цэнийг мэдэхэд чиглэгдсэн  аян юм.

Хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх анхан шатны мэдлэг өгөх сургалт, судалгаанаас гадна брокер дилерийн компаниудтай хамтран үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эхний өдрийн сургалтыг найман хэсэгт зохион байгуулсан юм. Тодруулбал төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, иргэд, оюутан залуучуудад мэдээлэл өгсөн. Тэдгээр иргэдээр дамжуулан гэр бүл, найз нөхөд нь хувьцааны талаар үнэн бодит, зөв мэдээллийг авах боломжтой гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг хоёрдахь зах зээлд гаргах, бүртгэлийг дуусгах чиглэлийн дагуу хийж буй ажил ажээ. Мөн ажлынхаа үр дүнг 12 дугаар сарын эхэнд Засгийн газарт танилцуулна гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК -ийн Хууль зүйн газар хариуцсан дэд захирал Ц.Амартүвшин мэдээлэв.

Харин Орон нутгийн иргэд, хувьцаа эзэмшигчид энэ сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх аянд хэрхэн оролцох тухай мэдээллийг 1800-1072 дугаарт холбогдон авч болох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 1 цаг 28 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1 цаг 34 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 1 цаг 39 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 2 цаг 23 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 2 цаг 36 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 8 цаг 53 мин Мэдээж “Ар нь түүз!” 9 цаг 5 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 9 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 9 цаг 30 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 9 цаг 33 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 9 цаг 38 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 9 цаг 43 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 9 цаг 48 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top