x

Хорлон сүйтгэгч аваас ил шүүвэл сургамжтай

Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан З.Энхболд хоёр М.Энхсайханыг Таван толгой ордоо харийнханд 100 жил зүгээр өгсөн гэж шалгуулаад, АТГ, УЕП Энхсайханыг эх орноо хорлон сүйтгэхийг завдсан гэх зүйл ангиар яллуулахаар шүүхэд өгөөд буй. Хорлон сүйтгэгч Монголын түүхэнд маний үед сонсогдоогүй. Тэгтэл Энхсайхан гэгч Бин Ладен гараад ирдэг байна шүү. Энхсайханыг эх орноо хорлон сүйтгэгч гэж аль нэг иргэний хөдөлгөөний удирдагч цоллоогүй. Түүнийг хорлон сүйтгэгч гэж АТГ, УЕП зарласан. Тэд итгэлтэй юү? Тэдэнд итгэл алдарсан. Ерөнхий сайд явсан лидерийг хорлон сүйтгэгч гэхэд санаанд багтаагүй. Ерөнхий сайд байтугай жирийн хулгайчаа эх орноо хорлон сүйтгэгч гэхэд монголчууд эргэлзэнэ. Муу нэрт монголчууд хаа очиж нэгийгээ хорлон сүйтгэгч гэж тийм аймаар муулдаггүй. Энхболд илрүүлээгүй бол Энхсайханы хорлон сүйтгэх ажиллагаанд Монгол балрах байгаа юу. Мөн хуцаж байгаа зүйл анги шүү. Энхболд хорлон сүйтгэх аюулаас Монголоо авраад зогссонгүй, харьд үүрд оргүй алдах аварга орд-Таван толгойгоо ард түмэндээ авч үлджээ. Гавъяагаа тэр бээр олонтаа сануулдаг ч түүнийг мандуулахаа сэтгэхгүй масс маанагтаж аврагчаа гомдоосоор. Ерөнхийлөгч тэр хоёр нүүрс зөөх уурхайн мухар төмөр зам тавиулалгүй Хятадын танк их буунаас хамгаалсанд баярлаж явдаг монгол байгаа юм уу? 

Хорлон сүйтгэх санаархлыг олны өмнө шүүж, баримтаар ил тод нотлохгүй бол нэгд Ерөнхийлөгч ба Энхболдын гавъяа бүдгэрэх гээд байна. Тиймээс телевизээр нээлттэй шүүж дайсны хорон санааг олны өмнө ил тогтооё. Хоёрт Таван толгойн гэрээ гэгч хорлон сүйтгэгч нооргийг 5 жилийн өмнө УИХ-аар хэлэлцүүлж, уравсан хулгайг 76 гишүүн 76 талаас нь хөдлөшгүй нотолсон бол өдгөө ямар ч эргэлзээ үүсээгүй. Хэдэн зуун хуудас гэрээг эмийн жор мэт тайлсан Л.Эрдэнэчимэг Та нотолгоогоо батлаад түмэнд түгээ. “Таван толгойгоо харьд 100 жил зүгээр өгсөн” гэх өгүүлбэр чинь нотолгоо бус зөвхөн “гарчиг”. Итгэж үнэмштэл баримтаар батлаад өгөөч. Тантай хүч хавсарч дайсантай тэмцье. Эсэргүү гэрээг чуулган илчилж, буцаахаас Энхболд яагаад бултуулав? Хорлон сүйтгэх гэрээг 76 тэнэг баталчих нь гэж айв уу? 76 дотор ганц Эрдэнэчимэг суут гэж үү. Түүний туслах Наранхүү, босоо Гамбаа. Таарсан хэд. Нөхдөө гүжирдэж хөнөөх хуйвалдаанд оролцогч олоход бэрх. Журамтай хүн тийм бузар ажлаас зай барьдаг. Гарын үсэг зурсан 50 гишүүнээ зарлаач. Ярилцлага авъя. Энхболд чуулганд оруулалгүй тас хорьсноор аварга ордоо харьд зүгээр өгөх, эх орноо хорлон сүйтгэх ажиллагаа гэгчээ УИХ-аар хэлэлцвэл, гүтгэлэгээ илэрнэ гээд олны анхаарлаас холдуулсан юм биш үү. Тиймээс шүүх хурлыг телевизээр нийтэд ил явуулбал хорлон сүйтгэгч мөн, бишийг нийгэм нүдээр үзэж чихээр сонсоно. Аль нэг талд таамгаар итгэхгүй болтлоо ардчилалд гэгээрсэн иргэд ил шүүхийг шаардаж буйг буруутгах учиргүй. 

Шүүх хуралд Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, тэр ч байтугай Шинхуа, Сумитомо мэдүүллэг өгвөл манай шүүх засаглалыг өргөж, “үнэн” баталгаатай ялгарна. Шүүх хурал нийтэд цацагдахад хуудуугүй шалгасан АТГ, хуудуугүй хянасан УЕП дуртай байх нь мэдээж. Хорлон сүйтгэгч нээлттэй шүүхийг хүсэхгүй байх нигуртай ч Энхсайхан “Болж буй үйл явцыг ил байлгана” гэж мэдэгдсэн. Тиймээс тэр олны нүдний өмнө ил шүүгдэх сонирхолтой яллагдагч аж. Тэгэхээр нээлттэй шүүх хурал болоход ямар ч саад алга. Харин хаалттай болбол нээлттэй шүүх хурлыг хориглогч нар гүжирдэгчид болохоо илчилнэ. Хэлмэгдэл хаалттай хаалганы цаана нуугддагийг бид дэндүү мэднэ. Ардчиллыг бөглүү Монголд үүсгэсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, сайд нарыг эдүгээ дайсан мэтээр хоморголон барьж хориод, эх орноо худалдагч, хорлон сүйтгэгч гэж зүйлчилж буй нь өнгөрөгч зууны улаан оросын яргаллын шарх хөндөөд байна. Хэлмэгдлийн зовлон амссан өндөр настан мань мэт үр хүүхэд-ирээдүйнхээ төлөө шаналаад нойр хулжлаа. Аль ч улсад гардаг хулгай худлаас халиад явчихав. ХХ зууны гамшиг дахивал бид яаж ч чадахгүй ядмаг амьтад шүү. 

Ардын дайсан японы тагнуул гэж хилс цаазлаад хөсрий ясыг нь цагаатгасан гашуун түүх саяхных. Эх орноо хорлон сүйтгэгч гэх аймшигт улс төрийн хэргээр (магадгүй гадны хатгаасаар) ХХI зуунд яллагдаж буй нэгнээ ард түмнийхээ нүдний өмнө шүүвэл хэн хэндээ гомдолгүй, ардчилал болно. Тиймээс шүүх хурлыг телевизээр дамжуулахыг хүсье. Ганц Энхсайхан бус Элбэгдорж Сайханбилэг Баяр Бат-Үүл Баярцогт Ганболд Бямбасайхан гээд цөм барууны гар хөл-тагнуул аваас телевизээр илчилж, хуулиар нотлоод бүгдийг гэсгээ. АТГ, УЕП-ын хоёр шинэ дарга интерполоор хайгаад олоогүй Элбэгдорж өөрөө хүрээд ирэв. Олоогүй бус хайгаагүй юм уу. Түүнийг кобид-19 давалгаанд хорогдох нүхгүй болоод арга буюу аюулт вирусээс зугтаж ирлээ гэж ичсэндээ даажигнасан. Яасан ч бай яллахад тэр одоо бэлэн. Урьд нь ч бэлэн гэдэг байв. Түүнийг АТГ, УЕП-ын цоо шинэ удирдлага төхөөр. Өвдөг дор чинь өөдөө хараад ангалзаж хэвтэнэ. Яралзуул. Хилсдүүлбэл цагаадаж, та нар жавтийгаа хүртэх хугацаа дөч бус дөрвөн жил болсон байх шүү.

Манан арилж цэлмэсэн Шүүх засаглал олонд итгэгдэм ил тод гялалз. 90 оны тэсгим жаварт эрх чөлөөгүй ядуу олныхоо өмнө зориглон гарч ирээд 70 жилийн харгис системийн өөдөөс ардчилалд уриалсан хэдэн бөөдгөр дүү нарыгаа хэдий алдаж онолооч би зарим монголчууд шиг өширхөж чаддаггүй өвгөн. Тэднийг гадны явуулгаар хилсдүүлэх вий. Гадны тийм сонирхол ихсэж буйг үгүйсгэхгүй. Монголын хамгийн өндөр настаны нэг болсон надад сайнтай муутай хойч үеэ орос ахаасаа ч илүү хайрладгаа хэнээс ч хулчийхгүй хэлэх бичих мөч иржээ. АТГ, УЕП, Шүүхийн шинэ удирдлага орос гэргийтэй Ерөнхийлөгчийн саналаар, жидүү яранд татуулаад хөдөлж чадахаа больсон гишүүдийн 950 саяын кнопоор томилогдсоныг чинь залуус удахгүй тооцно. Ардчиллын ачаар хүн ам, сүрэг мал биш болсныг дураараа дургигчид сонгуулийн өмнө эргэцүүлэхэд илүүдэхгүй. Зөвлөлтийн хуулиар Москвад цаазлуулсан 149 лидерийнхээ хойноос нэг нэг маани хэлэхийг хойч үедээ хүсээд өвөө нь бичвэрээ цэглэв.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 5 цаг 26 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 5 цаг 36 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 5 цаг 39 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 5 цаг 39 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 5 цаг 40 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 5 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 5 цаг 42 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 5 цаг 43 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 8 цаг 4 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 8 цаг 13 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 8 цаг 14 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 8 цаг 17 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цаг 26 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 8 цаг 31 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 10 цаг 7 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 10 цаг 19 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 10 цаг 20 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 10 цаг 20 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 10 цаг 25 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 10 цаг 29 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top