x

Эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр иргэндээ хохиролтой тусч болох уу?

Коронавирусын улмаас эдийн засагт учирсан хүндрэл, иргэдийн ажил орлого буурсантай холбогдуулан Монголбанк 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн ипотекийн зээлийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зургаан сараар хүртэлх сараар хойшлуулах, 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20-100 хувь бууруулах шийдвэрлэсэн билээ.

Мөн иргэнд олгосон хэрэглээний зээлийн ангиллыг бууруулахгүй байхаар зээлийн гэрээний нөхцөл, хуваарьт өөрчлөлт оруулах боломжийг банкуудад олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний тулд Монголбанк хоёр удаагийн шийдвэрээр бодлогын хүүгээ 11-9 хувь болгон бууруулсан байдаг. Ингэснээр санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар нэг удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах боломжтой гэж үзсэн байдаг.

Гэвч Монголбанкны шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрсөн ч арилжааны банкууд дээр очоод хэрэгжихгүй байгаа талаар иргэдийн гомдол тасрахгүй байна. Энэ асуудлыг лхагва гаригт хуралдсан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Монголбанкны мэдээллийг сонсон. Мөн тодорхой үүрэг чиглэл ч өгөөд байна.

Баян-Өлгий аймгаас иргэн Ц.Түвшин:

-“Зээлээ хойшлуулах гээд банкинд хүсэлтээ өгөхөд зээлийн графикт өөрчлөлт оруулаад, хойшлуулсан хугацаагаар үлдсэн зээлийн нийт дүнгээс хүү тооцож авна гэж байна. Энэ нь эдийн засгийн тооцоолол хийж чадахгүй иргэдийг луйвардсан хэрэг болж байна. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг арилжааны банкууд хэрэгжүүлэхдээ өөрт ашигтай байдлаар эргүүлж, иргэдийг хохироож байна. Банкны эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт өгснөөс зээлээ төлөхгүй алданги тооцуулах нь хэд дахин бага төлбөр төлөхөөр тооцоо гарч байна. Гурван сая төгрөгний цалингийн зээлтэй хүн 3 сар зээлээ хойшлуулахад хуримтлагдсан хүүнд 180 мянган төгрөг нэмж төлөхөөр тооцоо гарч байна 

Улаанбаатар хотоос иргэн Д.Равдан:

-“Ипотекийн зээлээ хойшлуулахаар банкинд хүсэлтээ өгсөн боловч банк “Хойшлуулсан хугацаанд зээлийн хүүгээ үлдсэн нийт зээлийн дүнгээс тооцож авна. Зээлийн төлөлт хийгдэх сүүлийн гурван сар дээр нэмж тооцно” гэж байна. Би сард сая төгрөгийн ипотекийн зээл төлдөг. Хүүнд 800 мянга, үндсэн төлбөрт 200 мянган төгрөг ойролцоогоор төлж байгаа. Гэтэл энэ аргачлалаар бодоод үлдсэн зээлийн нийт дүнгээс нь гурван сарын хугацаанд хүү тооцож авна гэвэл ойролцоогоор 2,1 сая төгрөгийн хүү нэмж төлөхөөр байна. Бид зээлээ дуртайдаа хойшлуулах гэж байгаа юм биш, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын орлогынхоо тогтвортой байдлыг хангахын төлөө зээлээ хойшлуулах асуудлыг ярьж байна. Гэтэл банк эргээд биднийг хохироосон ийм шийдвэрийг гаргаж болохгүй” гэсэн байна.

Энэ хоёр хүний өргөдлөөс Монголбанкны дээрх шийдвэртэй холбоотойгоор арилжааны банкууд болон иргэдийн дунд үүсээд байгаа зөрчлийг ерөнхийд нь харчихаж болно. Банкууд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаагаар хүү тооцож авна гэсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, эсрэгээрээ банкууд илүү ашиг хийж буй мэтээр үзэгдэх болсон билээ.

Мөн зарим банкуудын зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахаар хүсэлт гаргасан иргэдэд “Орлогоо буурсан нотолгоогоо авчир” гэх мэт шаардлагыг тавьж, ипотекийн зээлтэй иргэний хамтран зээлдэгчийн данснаас зээлийн эргэн төлөлтийг шууд татсан тохиолдол ч гарсан байна.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин энэ талаар “Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлтэй 97 мянган зээлдэгч байна. Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтээ иргэд ирэх тавдугаар сарын 01-нээс өмнө гаргана. Банкууд иргэдээс ямар нэг нотолгоо, баримт шаардахгүйгээр зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг нь хүлээж аваад шийдвэрлэнэ. Хэрвээ  чирэгдэл  учруулж байгаа бол Монголбанкнаас арга хэмжээ авна” гэв.

Гэвч хэлэх нэг хэрэг, хийх өөр хэрэг. Ядаж л ямар хууль, дүрэм, журмын хүрээнд арга хэмжээ авах вэ гэдэг нь тодорхой болж байж банкууд хөдөлж таарна. 

Ерөнхийдөө арилжааны банкууд нэгдсэн мэдээлэлгүй, дээр нь Монголбанк гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нарийвчлан журамласан зүйл байхгүй байгаа нь ийм нөхцөл байдалд хүргэж байгааг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэллээ. Мөн шаардлагатай гэвэл хуульд өөрчлөлт оруулсан ч болно гэв.

Хэдийгээр Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа дээрх арга хэмжээ, зээл хойшлуулах шийдвэрүүд нь зээлийн төрлөөсөө хамаараад гурав, зургаа, 12 сараар хэрэгжүүлэхээр байгаа ч мөн хугацаанд эдийн засагт эргэн сэргэлт гарч ирнэ гэх магадлал тун бага гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Тиймээс арилжааны банкууд, иргэдийн дунд үүсээд байгаа энэ маргаан, зөрчилдөөнийг зогсоохын тулд Монголбанк нэг бол гаргасан шийдвэрээ эргэж харах, эсвэл арилжааны банкуудад өгөх үүрэг даалгавар, мөрдөх дүрэм журмыг тодорхой болгох хэрэгтэй болж байна.

Харин Байнгын хорооны зүгээс хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбоотойгоор Монголбанк арилжааны банкууд нэгдсэн  байдлаар дагаж мөрдөх журмыг гаргаж мөрдүүлэх үүрэг чиглэлийг өгчээ. Ингэхдээ хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаанд тооцох хүүгийн төлбөр нь иргэдэд дарамт учруулахгүй байхаар аргачлалыг боловсруулж, журамд тусгах шаардлагыг тавьсан байна.

Мөн ипотекийн зээлтэй иргэд арилжааны банкуудад зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд банкуудад ачаалалгүй, иргэдэд хүндрэлгүй байхаар оновчтой зохион байгуулах, шаардлагатай бол хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах саналаа ч УИХ-д ирүүлэх зэргээр ажиллахыг үүрэгдсэн байна. Хэрвээ тэрэндээ тулбал банкны хууль тогтоомжоос аваад олон зүйлд өөрчлөлт орж таарна.

Сануулахад ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ иргэд банкиндаа гаргахад /тавдугаар сарын 01-нээс өмнө/ ердөө 13-хан хоног үлдээд байгаа. Тэгвэл Монголбанк УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд үүнээс ч бага хугацаа үлдсэн гэсэн үг. Хэрвээ заасан хугацаанд энэ дүрэм журам нь бэлэн болохгүй бол Монголбанкнаас гаргасан шийдвэр, Засгийн газраас авсан арга хэмжээ ч "дүр эсгэсэн" зүйл болж үлдэх нь байна.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ
Top