x

Эрх баригчдын харалган байдал коронагаас илүү аюул заналхийлж байна

Өчигдөр Монгол Улсын хувьд бараг л “хар мягмар гариг” боллоо. Сүүлийн хоёр сарын турш бүртгэгдсэн коронавирусын тохиолдол хоногийн дотор хоёр дахин нэмэгдэж, 32 болов. Өнөөдөр ХӨСҮТ дахиад хэдийг зарлахыг таахад бэрх.

Шинээр бүртгэгдсэн 15 тохиолдлын 13 нь ОХУ-аас орж ирсэн, хоёр нь Монголд гарсан болж таарав. “Сонгдо” эмнэлэгт удаан хугацаанд хэвтэж эмчлүүлсэн хоёр өвчтөнөөс авсан тандалтын хариу эерэг буюу “халдвартай” гарчээ. Яаралтай оношлуураар хийсэн учраас шинжилгээний хариу баталгаатай биш, PCR-аар дахиж оношлоно гэж байгаа боловч энэ ч гэсэн аврал биш юм.

Өчигдөр орой лабораторийн шинжилгээний хариу гарч, “сөрөг” хэмээн зарласан авч хоёр дахь, гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарсан өмнөх тохиолдлууд бий.  Тиймээс иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, давтан шинжилгээ авах ёстой.

Товчхондоо манай улс халдварын тархалтыг хяналтаасаа алдчихлаа. Өмнө нь нэг сарын турш “Монгол Улс коронавирус илрээгүй цөөхөн орны нэг” гэж ярьж, бичиж байсан. Сүүлийн хоёр сар “Монгол Улс эх дотооддоо коронавирус илрээгүй цөөхөн орны нэг” гэж бас л цээж түхгэр байв. Харин өнөөдөр аль аль нь үгүй болж, халдвар голомтолсон орнуудын жагсаалт руу гулсахад бэлэн болов. Эмч нар мөн ч олон хэлсэн дээ. Халдвар нэгэнт ороод ирсэн тохиолдолд манайх барьж дийлэхгүй шүү гэж. Бүтэн дөрвөн сар ээлжгүй жижүүрлэсэн эмч нар ч туйлдах шат руугаа орж байна. Хүссэн юм хүзүүгээр татав.

Өчигдөр ОБЕГ-ын дарга П.Бадрал “Одоогоор гадаадаас эх орондоо эргэж ирэх хүсэлтээ гаргасан иргэдийн тоо 8000 шахаад байна. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулбал монголчуудаа олноор нь авчирах боломжтой. УОК эхний ээлжинд тус эмнэлгийг коронавирусын тусгаарлалтад ашиглахаар шийдвэрлэсэн” гэв.

Гэтэл баригдаж буй эмнэлэг нь 300 ор, 800-гаад өрөө тасалгаатай. Дээр нь ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахын тулд дахиад 8.000.000.000 /найман тэрбум/ төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Аюулын харанга дэлдсээр дөрвөн сар өнгөрөхөд байхад Засгийн газраас бодож бодож авсан арга хэмжээ нь энэ.

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “тусгаарлах байрууд хүрэлцэхгүй байгаа учраас одоогоор тусгай үүргийн нислэг хийх боломжгүй. Тусгаарлах өрөө тасалгаа суларчны дараа иргэдээ авчирах асуудлыг эргэж ярина” гэв. Одоо тусгаарлалтад байгаа хүмүүсийн ор сулрахыг л хүлээж буй хэрэг шүү дээ.

Ийм байтал Засгийн газар, УИХ “2020 онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудаа бүгдийг хийнэ. Төсөвт нэг ч төгрөгийн тодолгол хийхгүй” гэж гүрийгээд байгаа. /Тэр төсөв төлөвлөгөөнд нь коронавирус байхгүй гэдгийг санах хэрэгтэй/ Өчигдөр “Улаан бал”-д орсон Х.Нямбаатар хүртэл “Тэнд чинь 150 мянган ажлын байр байгаа” гээд нүүрээ минчийлгээд зүтгээд байна лээ. Үнэн хэрэгтээ “Энэ оны төсөв бол сонгуульд зориулсан төсөв юм аа. Тийм учраас эрх баригчид хөрөнгө оруулалын бүх зардлаа оны эхний зургаан сард хуваагаад тавьчихсан байна. Тэндээсээ компаниудаа санхүүжүүлээд, мөнгөө хувааж аваад сонгуульдаа орох юм байна” гэдгийг эдийн засагчид хангалттай хэлж, сануулж байгаа.

Хэрвээ тийм биш бол аль хэдийн төсөвтөө тодотгол хийгээд, тэвчиж болох зардлуудаа танаад эхэлчихсэн байх учиртай. Сая чуулган эхэлсний дараа УИХ баахан татваруудыг тэглэсэн, хөнгөлсөн, чөлөөлсөн. Татварын орлого тасалдсанаас үүсэх төсвийн алдагдлыг юугаар нөхөх вэ гэдэг нь Төсвийн хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл “Засгийн газарт эрхийг нь өгөөд ажлыг нь хийлгэх ёстой” гэдэг яриаг УИХ-ын гишүүд өөрсдөө яриад явж байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл. Засгийн газрын дур зоргыг өөгшүүлж, өөрсдөө хариуцлагаас зугтаж буй бас нэг хэлбэр.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 5 цаг 27 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 5 цаг 37 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 5 цаг 40 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 5 цаг 40 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 5 цаг 41 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 5 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 5 цаг 43 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 5 цаг 44 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 8 цаг 5 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 8 цаг 14 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 8 цаг 15 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 8 цаг 18 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цаг 27 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 8 цаг 32 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 10 цаг 9 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 10 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 10 цаг 21 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 10 цаг 21 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 10 цаг 26 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 10 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top