x

“Эрдэнэт”-ийн 49 хувь ирэх сонгуулийн бооцоо

Татварын шатлал болоод тэтгэврийн насыг нэмсэн асуудал тэгэс ингэсгээд намжсан болохоор одоо бүгдээрээ тайвшраад, байр байрандаа суугаад, дороо дороо тунгаах цаг ирэв. Чухам юу болоод өнгөрөв өө?

Шатахууны ОАТ-ыг нэмсэнээс болж импортлогчид ШТС-уудаа хаагаад явсны дараа Засгийн газар “Энэтхэгээс зээлсэн нэг сая ам.доллараар нефть боловсруулах үйлдвэр барина” гэж том дуугарсныг түр орхиё. Харин үүний өмнө Засгийн газар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох, хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь анхаарал татах асуудал мөн. Угаасаа байхгүй юмыг юу ч гэж фантазлаж (хулхин дээр цэцэг ургуулж) болох ч байгаагаа салхинд хийсгэчихвэл тэрнээс эс юм болно. “Эдээрээ оролдвол эвдэхийн цондон” гэдэг үү?

Засгийн газрын хуралдаанаас “Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах”-ыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан гэнэ. Хувьцааны хэдэн хувийг ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм байх. Бараг л нүдэнд харагдаж, нулимс чийгтэж байгаа биз?

Уг нь Монгол Улсын насанд хүрсэн хүн бүрт “Эрдэнэс ТТ”-н 1072 ширхэг хувьцаа бий. Одоо даанч үнэ цэнэгүй. Байхгүй юм уу гэхээр байгаа, байгаа юм уу гэхээр байхгүй, цаасан дээр үлдсэн хоосон тоо. Тэрнээсээ болоод Тавантолгойгоо зарж ч болдоггүй, авч ч чаддаггүй, ацан шалаанд орчихсон. “Эрдэнэт”-ийн 49 хувь ч бас ийм л замаар орж байх шиг.

Уншигчид хэрэв санаж байгаа бол “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчид авах тухай УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн Цэц дээр очоод жил гаруй болж байна. Хэрэв Цэцийн шийдвэр “УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчжээ” гээд гарчихвал Засгийн газар хэн юм. Учир нь манай улсын Үндсэн хуульд “Хувийн өмчийг хуулиар хамгаална аа” гэж байдаг юм. Өмчийн эзэн хэн байх нь хамаагүй. Нэгдүгээрт.

Хоёрдугаарт, сүүлд баталсан Засгийн газрын тогтоолыг “Монголын зэс” корпораци Лондоны арбитрийн шүүхэд өгөхөөр хуулийн фирм хөлсөлсөн тухай Монголын хэвлэлүүд мэдээлсэн. “Эрдэнэт”-ийн хэрүүл манай тогооноос хэдийн халиад явчихлаа гэсэн үг. “Монголын зэс” компани дэлхий нийтээр дагадаг олон улсын эрхзүйгээс тусламж хүслээ. Тэнд шүүхэд мэтгэлцэж буй этгээд хувь иргэн байна уу, хуулийн этгээд, төрийн байгууллага байна уу, огт хамаагүй. Зөвхөн эрх зүйн эх сурвалжаа л үндэс болгодог. Тэнд “Монголын парламент ийм шийдвэр гаргасан юм аа” гэж мянга уйлаад нэмэргүй.

Тиймээс энэ удаагийн шүүхийн маргаанд манай Засгийн газар лав ялах боломжгүй. “Монголын зэс” ялагдлаа гэхэд “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд Оросын өмчид очино. Гэхдээ тэр нь хугацаатай л даа. Өмнөх удаа "Хаан ресорс"-ийн маргаан лав гурваас илүү, дөрөв шахуу жил үргэлжилж, манай Засгийн газар ялагдал хүлээсэн. Шүүхийн зардлаас өгсүүлээд баахан торгууль төлсөн. Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрдэнэт"-ийн 51 хувийг барьцаанд тавьж "Жаст"-ын Ш.Батхүүд зээлийн баталгаа гаргасныхаа төлөө Монголын Засгийн газар арбитрийн шүүх дээр дахин ялагдал хүлээснийг зарлав. 

Эх сурвалжуудын мэдээлснээр “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нийтдээ 99 сая ам.доллар төлөх Арбитрын шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд буюу одоогоос 21 хоногийн өмнө  Монгол Улсын Засгийн газар хүлээж авчээ. Харин энэ өдөр Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг иргэдэд хувьцаагаар эзэмшүүлнэ гэж зарласныг сана!!! Одоо “Эрдэнэт”-ийн 49 хувь буюу “Монголын зэс”-ийн маргаан шүүхээр шийдэгдтэлээ дахиад нэг бүтэн сонгуулийн хугацаа туулна. 

Ажиглаад байхад Засгийн газрын ялах, ялагдах нь чухал биш, ямар ч үнээр хамаагүй хугацаа хожих нь чухал байна. 51 хувийн асуудлыг өмнөх Засгийн газрууд руугаа шидээд 49 хувь дээр гол тоглолтоо хийхээр шийдэж. Яг үнэндээ “Эрдэнэт”-ийн 49 хувь хэзээ ч иргэдэд хувьцаа болж очихгүй. Шүүхийн маргаантай обьект дээр хувьчлал, хувьцааны тухай яриа байх ч угаасаа боломжгүй. Гэхдээ л шүүхийн шийдвэр гаран гартал МАН-ын Засгийн газрууд (У.Хүрэлсүхийн Засгийн газар ч удахгүй унана) “Эрдэнэт”-ийн 49 хувийг иргэдэд хувьцаа болгож өгнө гэсөн өмнөх үлгэрээ ярьсаар л байх болно. “Ирэх сонгуульд бид ялбал, иргэдэд жинхэнээсээ хувьцаагаа тараана. Тэрнээс, энэнээс л боллоо” гэсээр сонгуульдаа орно. Яг л нөгөө С.Зориг агсны хэрэг шиг...  

Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувь лав энэ Засгийн газарт огт падгүй байх нь. Одоо тэгээд алгаа таших уу, яах? 

Б. Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 24 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 25 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 26 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 30 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 32 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 33 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 34 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 36 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 13 цаг 46 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 13 цаг 48 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 13 цаг 49 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 13 цаг 51 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 53 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 13 цаг 54 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 13 цаг 56 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 13 цаг 57 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 34 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 35 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 37 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 39 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top