x

Ганцхан бодлого санал болгоё

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод долоо хоног өнгөрөв. Дараачийн Засгийн газрын эзэн тодорхойгүй хэвээр. Арай гэж нэг Ерөнхий сайдаа буулгасан МАН-ынхан дараачийн удаа толгойгоо хагалуулах Ерөнхий сайд эрэлд мордоод байна. Хуулийн хугацаагаа дуустал (Засгийн газраа байгуулж чадахгүй 45 хоновол УИХ өөрөө тарна) энэ хэвээрээ манарч ч мэдэх нь. Ж.Эрдэнэбатыгаа “Морь унасан толгойгүй хүн” гэж гоочилсоор байгаад унагасан МАН-ын бүлэг дахиад нэг “тахир дутуу” засаг байгуулах гэж байгаа бололтой. Намын дарга, Ерөнхий сайд хоёроо тусад нь томилно гэнэ. За тэр ч яах вэ, 65 суудалтай нам “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” маньд падгүй болж байгаа юм биз.

Харин дараачийн Засгийн газраас нэг л юм гуйя, дандаа мөнгөнд дургүй хүмүүс нь засагт орох юм гэнэ лээ. Аз болоход... Угаасаа бодлого нь байхгүй, хаашаа яаж явахаа ч баримжаалж амжаагүй байгаа шинэ Засгийн газарт ганцхан бодлого санал болгоё. Төсвийн мөнгөөр байшин барихаа л больчих.

2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад Монголын хүүхэд нэг бүрийг алгасалгүйгээр сургууль, цэцэрлэгт хамруулъя, бага, дунд боловсролыг үнэ төлбөргүй олгоё гэвэл өмнө байсан дээрээ дахиад 600 цэцэрлэг, 300 гаруй сургууль барих хэрэгтэй. Үүнд нь 1.7 их наяд төгрөг хэрэгтэй гэдэг тооцоог танилцуулж байсан. Үүнээсээ тун цөөхнийг барьсан байх, тэгсхийгээд мөнгө нь ч дууссан. Сая хичээлийн шинэ жил эхлэхэд дахиад л нөгөө сургууль, цэцэрлэгийн барилга дутуу, ор, суудал нь хүрэлцэхгүй гэсэн хэрүүл зарга үргэлжилсэн. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгөхийн тулд цэвэрлэгчид нь сая төгрөгийн хахууль өгч байгаа тухай ч сонсогдож л байсан.

2007 онд улсын хэмжээнд 40 мянган хүүхэд шинээр төрсөн, түүнээс хойш энэ тоо жил тутам нэмэгдсээр одоо 100 мянгад хүрээд байгаа. Дахиад арван жил болоход сургууль, цэцэр­лэгийн ачаалал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Гэх­дээ тэр дутууг дүүргэж байна гээд төсвийн мөнгөөр байшин барьж л болдоггүй юм шүү. Барина аа л гэвэл тендер зарлана, тен­дерийн мөнгөний хэдэн хувь нь хэний халаас руу ордгийг олон нийт эрх биш гадарлах болсон. Дөнгөж саяхан Засгийн газ­рыг хөмрүүлсэн 800 тэрбумаас нэг их хол очихгүй л болов уу. “Мөн ч олон цэцэрлэг барих мөнгө шүү” гэж мөн ч олон гишүүн уйлан дуугарсан аа даа. Угаасаа төрийн чиг үүрэг чинь байшин барих бус, иргэндээ үйлчлэх шүү дээ. Тэр үйлчилгээ нь аль болох хямд төсөр, чанартай, шуурхай л байх ёстой. Илүү зардал, ачаа дараа огтоос шаардлагагүй.

Тиймээс хэрвээ төсөвт мөнгө байж гэмээн тэр мөнгөөрөө байшин барихын оронд баригдчихаад зарагдахгүй байгаа барилгуудаа түрээсэл. Түрээсэлсэн байшиндаа төрийн байгуул­лагуудаа, сургууль цэцэрлэгтэйгээ оруул. Баахан мөнгө барилга руу хийж түгжээд жил болгон тодотгол хийгээд явж байснаас хамаагүй үр ашигтай, хямд тусна. Барьж байгуулдаг юмаа хувийнхандаа өгчихөөд төрийн байгууллагууд нь төлбөрөө төлөөд толгой хоргодоход л болох газар шүү дээ. Тэр далимд барилгын салбар чинь сэвхигээд босоод ирнэ. Наанадаж л төрийн нарийн, Засаг дарга нар чинь тендерийн хэргээр АТГ-ын үүдэнд чулуу няслах шаардлагагүй ажлаа тайван хийцгээнэ. Тиймээс төсвийн мөнгөөр байшин барьдаг, төр өөрөө худалдаж авдгаа л больчих. Барилга бариад, барьсан барилгаа халаах гэж уурын зуух бариулаад, уурын зуухандаа галч авч, галчийнхаа цалинг бодохын тулд нягтлангийн орон тоо нэмээд байвал төсөв чинь улам л тэлээд, тэрнийх нь дарамт иргэн дээр туссаар л байх болно. 

Үүн дээр харин Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэн ганц үгийг гараа өргөөд дэмжье. Төсвийн мөнгөөр цэцэрлэг, сургууль барихаа зогсоо. Эрхэм гишүүн ч гэсэн хэлсэн, ярьснаа ажил хэрэг болгоорой доо. Энэ Засгийн газрыг огцруулахад өөрийн тань хувь нэмэр их байсан шүү. Тиймээс огцруулахдаа нэг юм яриад, огцруулсан хойноо нэг юм яриад, байгуулах гэж нэг юм яриад, байгуулсан хойноо бас нэг өөр юм яриад байж л болохгүй!

Нийтлэлч Б.Сэмүүн 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 20 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 23 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 24 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 26 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 28 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 32 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 33 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 35 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 37 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 40 мин Онцгойгийнхон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 42 мин Алслагдсан орон нутгийн англи хэлний боловсролыг дэмжих төсөл өргөжиж байна 43 мин Харвард хүнийг ухаантай болгодог уу? 2 цаг 25 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 2 цаг 35 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 2 цаг 36 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 2 цаг 36 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 40 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 2 цаг 41 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 2 цаг 43 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 2 цаг 44 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top