x

Эрсдэлтэй үед санхүүгийн дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

Дэлхий нийтийг бүхэлд нь нөмөрсөн шинэ коронавирусийн аюул зарим улсын ганц хотын талд ч хүрэхгүй хүн амтай манай улсыг ч тойролгүй ороод иржээ. Хүн бүр дор бүрнээ өөрийгөө, хайртай дотны хүмүүсээ халдварт өртчихвий гэсэн айдастайгаар эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа энэ үед халдварт цар тахал зөвхөн эрүүл мэнд рүү заналхийлээд зогсохгүй, бидний халаасан дахь хэтэвч рүү ч хүчтэй довтлоод эхэллээ.

Цар тахлын улмаас дэлхий нийтийн аж үйлдвэрлэлийн логистик сүлжээнд доголдол үүсэж, бизнесийн байгууллагууд ар араасаа салбаруудаа хааж, үйл ажиллагаанд нь эрсдэл тулгарсныг зарласаар байгаа бол Хятад улсаас гадаад худалдаа нь бүрэн хамааралтай гэж хэлэхэд дэгсдэхгүй жижигхэн эдийн засагтай манай улсад хоёрхон сарын дотор хөл хорио тогтооход л худалдаа, үйчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа удааширч, зарим нь ажилтнууддаа ээлжийн амралт өгөх, чөлөө олгох зэргээр өөрчлөлт оруулахад хүрч байна.

Удаан хугацаагаар амарч байгаа ажилтнуудын цалин тасалдах, өрхийн орлого буурах, худалдан авах чадвар муудах зэрэг дүр зураг бий болжээ. Үүний улмаас цалингаа тасалдуулахгүйн тулд ажлаа хийхийг сонгож өдөржин ажлын орчинд олон хүнтэй уулзаж орой нь нялх балчир үр дээрээ очиж эрсдэлд оруулахыг сонгох уу, эсвэл эрүүл мэндээ бодоод цалин авахгүй байх уу гэдэг сонголттой олон эцэг эх тулгарч байна.

Үүний хажуугаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өссөн  үзүүлэлттэй байгаа нь иргэдэд улам л дараа болж байна. Тухайлбал, коронавирусээс урьдчилан сэргийлэх хориг арга хэмжээтэй холбоотойгоор хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.4%-аар өсөхөд хүнсний бүтээгдэхүүний үнэ 10.3%, үүнээс мах махан бүтээгдэхүүний үнэ 21.8%, орон сууц, ус, цахилгаан болон бусад түлшний үнэ тус бүр 5%-аар өссөн тухай Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо мэдээлжээ.

Гамшигт аюулаас улбаалсан эдийн засаг саарч байгаа энэ үе бидэнд санхүүгийн аюулгүй байдлаа хангаж сурах, гэнэтийн хэрэгцээнд шаардлагатай мөнгөн хуримтлалтай байх ёстойг харуулж байх шиг. Гэнэтийн үед хэрэглэх мөнгө, хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хадгаламж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, амьдралын баталгаа болсон урт хугацааны зэрэг хэд хэдэн төрлийн хуримтлалыг бий болгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Харин монголчуудын хичнээн хувьд нь дээрх хадгаламжууд байдаг бол? Энгийн жишээ хэлэхэд, хэрвээ хуримтлалтай бол энэ сарын зээлийн хүүгээ яах вэ гэж толгойгоо гашилгахгүй, шаардлагатай эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, хүнс, байрны төлбөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй олон үйлчилгээ, төлбөр тооцоонд санаа зоволгүй гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хэсэгхэн зуурын энэ хүнд хэцүү үеийг даваад гарах бүрэн боломжтой зураг илхэн харагдана.

Аливаад бэлэн байх, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхгүйн тулд, илүү итгэл дүүрэн ирээдүйг угтахын тулд бидэнд хуримтлал хэрэгтэйг энэ гамшгийн үе дахиад л сануулж байна. Ирээдүйд, хэзээд тулгарч мэдэх, магадгүй өнөөдрийн нийгэмд тулгараад байгаа шиг гамшигт эрсдэлд бэлэн байхад, санхүүдээ итгэл төгс сэтгэл тайван амьдрахдаа зориулж өөрт тохирсон хадгаламжийн бүтээгдэхүүнийг сонгон, хуримтлалыг зуршил болгож, санхүүгийн дархлаагаа сайжруулаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ
Top