x

Бүрэн шинэчлэгдсэн Интернэт банк 5.0-ийг сонгох 3 шалтгаан

Дэлхий өнөөдөр өчигдрөөс илүү хурдтай байхыг, технологи мэддэг байхыг, хиймэл оюун ухаантай харьцаж чаддаг байхыг, илүү ухаалаг байхыг биднээс шаардаж байна.

Хиймэл оюун ухаан, дижиталчлалын хөгжил бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг та бидний цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчилж байгаагаар хялбархан хэмжих боломжтой.

Ингэж хэлэхээр төлбөр тооцоотой ойр ажилладаг миний хувьд интернэт банк юун түрүүнд санаанд орж байна. Төлбөр тооцоог банк оролгүй хаанаас ч хурдан хийж, үнэ цэнтэй цаг хугацаагаа банканд дугаарлахаас өөр чухал зүйлд зориулах боломжийг авчирснаасаа хойш интернэт банк илүү ухаалаг болсоор, төсөөллөөс давсан үйлчилгээнүүдийг цоо шинээр санал болгосоор байгаа нь та бидний амьдралыг илүү хялбар болгож байгааг анзаарсан уу?

Тэр дундаа Голомт банкны шинэчлэгдсэн Интернэт банкны шинэ боломжуудыг онцолмоор байна.

Салбар, тооцооны төвийн ачаалал харах

Банкаар үйлчлүүлэхээр зорих үедээ тухайн салбар ачаалал ихтэй байснаас дугаараа хүлээн цаг заваа алдах вий хэмээн бодох шаардлагагүй болжээ. Интернэт банкны АТМ байршил цэсээс улс даяарх бүхий л салбар, тооцооны төвөөр хэдэн хүн үйлчлүүлэхээр дугаар аван хүлээж байгааг харах боломжтой болсноор ачаалал багатай салбараар үйлчлүүлэн, үнэт цагаа хэмнэх боломжтой.

Дансны мэдээллээ нууцлах

Интернэт банкаар нэвтрэн орсноор таны дансны мэдээлэл, дансны үлдэгдэл мөнгөн дүн гэх зэрэг санхүүгийн чухал мэдээллүүд компьютерийн дэлгэц дээр шууд л гараад ирдэг. Ингэснээр ойр орчим дахь бусад хүн таны дансны мэдээллийг харах эрсдэлтэй, гэхдээ хэн бусдад өөрийн дансны үлдэгдэл, хэдэн төгрөгийн зээлтэй, хадгаламжтай зэргээ мэдэгдэхийг хүсэх билээ.

Харин Голомт банкны шинэчлэгдсэн Интернэт банк руу нэвтрэхэд дансны мэдээлэл тань нууцлагдсан байдлаар харагдах бөгөөд зөвхөн таны курсороо аваачсан хэсгийн мэдээллийг л харуулах болно.

Мөнгөн дүнгээ өөрчлөхөд л хангалттай

Байнга гүйлгээ хийж, харьцдаг данснуудтай ч гүйлгээ хийх бүртээ тэдгээр дансны дугаарыг дахин дахин бичих төвөгтэй байдаг уу? Тэгвэл бидний хамгийн ихээр харьцдаг, эсвэл хамгийн сүүлд гүйлгээ хийсэн данснуудыг шинэчлэгдсэн Интернэт банкны дэлгэцийн дээд хэсэгт харагдахаар шийдсэн байна.

Ингэснээр дурын дансан дээр дарснаар шилжүүлэг хийх данс, хүлээн авах данс болон мөнгөн дүн автоматаар гарч ирэх бөгөөд зөвхөн мөнгөн дүнг л өөрчлөх ганцхан үйлдэл хийхэд л хангалттай.

Энэ мэтээр бидний цаг хугацааг хэмнэж, үйл хөдлөлийг хялбар болгох шинэчлэгдсэн Интернэт банк 5.0-ийг эдгээр болон бусад шинэ шийдлүүдтэй www.egolomt.mn -ээр орон танилцаарай. Илүү ухаалаг, илүү олон боломжийг нэг дор нэгтгэсэн шинэлэг интернэт банк таныг угтах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ
Top