x

Ерөнхий сайд сэтгүүлзүйн салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойд

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Монголын үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, идэвхтэн бичигчид, нийт уншигч, үзэгч түмэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Одоогоос 105 жилийн өмнө энэ өдөр Нийслэл хүрээнд “Шинэ толь хэмээх бичиг” сонин хэвлэгдэн гарч байсан тэр өдрөөс хойш Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудмонголчуудынхаа нийгмийн амьдралын толь нь болж, сэтгүүл зүйн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн гэдгийг дурьдахад таатай байна.

Монголын сэтгүүл зүйн түүхт 105 жилийн ойн босгон дээр Үндэсний сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл XVII Их хурлаа амжилттай зохион байгуулж, удирдлагаа шинэчилжээ. Сэтгүүлч нөхдийнхөө итгэлийг хүлээн шинээр сонгогдсон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон удирдлагын багт амжилт хүсч, дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлье!

Монгол Улсын Засгийн газар сахилга хариуцлага, дэг журмыг төрийн албаны бүх шатанд тогтоож, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангах “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Төрийн албаны хүнд суртал, авилга хээл хахууль, шударга бус үйлдлийг таслан зогсоож, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг чухал нөлөөтэй юм. Иймд Сэтгүүлчид та бүхнийг хариуцлагатай, ёс зүйтэй мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэн, шударгаар ажиллаж дөрөв дэх засаглалын үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.

Бурууд нүд хурц, үг ил байж үргэлж үнэний талд зогсож чаддаг, нийгмийг соён гэгээрүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлдэг, иргэдийнхээ мэдэх эрхийг дээдлэн хангадаг, үндэснийхээ эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө сэтгэл зовнидог нийт сэтгүүлчид та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье.

    МОНГОЛ УЛСЫН  УХНААГИЙН

    ЕРӨНХИЙ САЙД  ХҮРЭЛСҮХ

2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 17 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 18 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 19 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 27 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 46 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 1 цаг 20 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 1 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 14 цаг 40 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 14 цаг 55 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 15 цаг 14 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top