x

Коронавирус: Цар тахал нуугдмал байсан төрөл бүрийн идеологийн тахлыг дэгдээлээ

Славо Жижек: Коронавирусийн капитализмд өгч буй “Биллийг хөнөө”-рхүү цохилт болон коммунизмыг шинээр төсөөлөхүй

Коронавирусийн тахлын тархац нь нөгөө талаас нуугдмал байсан төрөл бүрийн идеологийн тахлыг дэгдээлээ; хуурамч мэдээ, параноид хуйвалдааны онолууд, арьс өнгөний ялгаварлал.

Анагаах ухааны онолын хувьд зөвтгөх шалтгаантай хөл хорих шаардлага нь бидний ижилсэлд дайсагнагч өрөөлийг тусгаарлах, хил хязгаарыг тогтоох идеологийн шахалтад цуурайтжээ.

Славо Жижек

Гэхдээ арай өөр анагаах чадалтай идеологийн вирус тархан бидэнд халдана гэж найднам. Өөр нэгэн нийгмийг төсөөлөхөд хүргэх вирус. Энэ бол үндэстэн-улсаас гадуур нийгэм, дэлхий нийтийн эв нэгдэл болон хамтын хүчийг бодитоор хэрэгжүүлэх нийгмийн вирус юм.

Чернобылийн осол ЗХУ-ын коммунизмыг төгсгөлд хүргэсэнтэй (Горбачев өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн) адил коронавирус Хятадын коммунист засаглалыг уналтад хүргэж магадгүй хэмээх таамаглал сонсогдож байна. Гэхдээ үүнд нэгэн парадокс оршино. Коронавирус биднийг хүн хүндээ болон шинжлэх ухаанд итгэх итгэлцэл дээр тулгуурласан шинэ коммунизмыг бий болгох тухай бодохыг шаардаж байна.

Квентин Тарантиногийн “Биллийг хөнөө 2” киноны эцсийн үзэгдэл дээр Беатрис хорон санаат Билийг “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник” хэмээх тулааны урлагийн хамгийн аюултай гэх үхлийн цохилтоор зогсооно. Энэхүү цохилтод өртсөн хүний зүрх таван алхмын дараа хагарч, хөсөр унадаг жамтай.

Энэхүү цохилт нь тулааны урлагийн домог төдий зүйл бөгөөд жинхэнэ гардан тулаанд хийх боломжгүй. Гэхдээ, кино руугаа буцъя. Беатрис чингэсний дараагаар Билл түүнтэй тайван байдлаар найрамдаж, тав алхаад амь хураана.

Энэхүү цохилтыг маш сонирхол татам болгож буй зүйл нь цохилтод өртөөд үхэх хүртэлх цаг хугацаа юм. Би тайван л сууж байвал хууч ч хөөрч болох ч хэрвээ алхаж эхлэх л юм бол зүрх хагарч, шууд үхэх болно гэдгээ тэр мөчид зэрэг мэдрэх мэдрэмж.

Коронавирусийн тахал Хятад дахь коммунист засаглалын уналтад хүргэнэ гэх таамаглалтай төстэй бус гэж үү? Нийгмийн “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник”-ийг улсын коммунист дэглэмд үзүүлсэн юм шиг эрх баригчид хөл хориог ажиглангуй суухаас өөр аргагүй бөгөөд нийгэмд ямар нэг томоохон өөрчлөлт хийвэл (жишээ нь хүмүүст итгэх) уналтад хүргэх мэт байна.

Гэхдээ миний өчүүхэн бодол илүү радикал болно. Коронавирусийн “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник” нь дэлхийн капиталист системд өгч буй цохилт юм. Бид өнөөдрийг хүртэл амьдарсан шигээ цааш үргэлжлүүлэн амьдрах боломжгүй болж буйн дохио бөгөөд радикал өөрчлөлт шаардлагатай болсны дохио юм.

Харамсалтай факт, бидэнд гамшиг хэрэгтэй

Хэдэн жилийн өмнө Фредрик Жэймесон кинон дахь хэмжээлшгүй том гамшгийн (эх дэлхий солирт өртөж бүх амьд зүйл устан үгүй болох, эсвэл бүх хүн төрөлхтнийг үгүй хийх вирус гэх мэт) тухай утоп бололцоо байдагт бидний анхаарлыг хандуулсан билээ. Дэлхийд нүүрлэж буй аюул бүгдэд шинэ эв нэгдлийг төрүүлэх бөгөөд бидний явцуу ялгаатай зүйлс үгүй болж хамтын шийдэлд хүрэх гарцыг хайна. Гэтэл бид өнөөдөр, бодит амьдралдаа байдаг. Гэхдээ асуудал нийтэд тархан буй тарчлаан садист байдлаар өөрсдийн зорилгодоо ашиглан таашаахад бус харин эсрэгээр, амьдарч буй нийгмийнхээ хамгийн суурь төрхийг шинээр төсөөлөхийн тулд иймэрхүү гамшигтай  нүүр тулан  ухаарч буй нь харамсалтай юм.

Дэлхий нийтээрээ хамтран зохицуулах зохицуулалтын нэгэн бүдэг загвар цухуйж байгаа нь ДЭМБ бөгөөд тэд байдаг л нэг хүнд сурталжсан мэдээ урсгалгүйгээр, мө айдас түгшүүр дэгдээлгүйгээр тодорхой анхааруулгыг гаргаж байна. Энэ мэтийн байгууллагуудад илүү гүйцэтгэх эрхийг олгох хэрэгтэй.

Ираны ЭМЯ-ны сайд Ираж Харирчи хэвлэлийн хурлаар коронавирусын тархалтын хэмжээг бага мэтээр харуулахын тулд олон нийтийн хөл хориог хийх шаардлагагүй хэмээн тунхагласны маргааш нь коронавирусийн халдвар авснаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө тусгаарласан тухай мэдэгдсэн юм (ТВ-ээр гарахдаа тэрээр аль хэдийн халуурах болон сульдсан байдалтай байсан). Харирчи нэмж хэлэхдээ: “Энэ бол ардчилсан вирус бөгөөд ядуу баян, төрийн түшээ, энгийн иргэн, алиныг ч ялгаварлахгүй” хэмээжээ.

Тиймээ, бид бүгд нэг завинд байна. Гол зүйл нь биднийг нэг нэгэнтэйгээ харьцахаас зайлсхий, өөрийгөө тусгаарла гэсэн өдөр тутмын зааврууд нь биднийг эсрэгээр дэлхий нийтээрээ эвлэлдэн нэгдэж, хамтрахад хүргэсэн юм.

Гэхдээ бидний өмнө зөвхөн вирусийн аюул заналхийлээд зогсохгүй бусад гамшиг ч бий. Ган гачиг, хэт халалт, цаг агаар, шуурга...Эдгээр бүх тохиолдлуудад эмх замбараагүй байдалд автахгүй байх, цаг алдалгүй дэлхий нийтээрээ ямар нэг хамтын зохицуулалтад орох хэрэгтэйг харуулж байна.

Бид цахим ертөнцөд л аюулгүй байх уу?

Нэн түрүүнд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын сүүлд Энэтхэгт айлчилж байхдаа энэхүү тахал удахгүй татарна, бид оргил үеийг нь л хүлээгээд өнгөрвөл амьдрал эргээд хэвэндээ орно хэмээн тодорхойлсон төөрөгдлийг үгүй хийх хэрэгтэй.

Эдгээр хөнгөн найдварын эсрэг энэхүү аюул үгүй болох болоогүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэхүү эхний давлагаа алга болсон ч дахин шинэ, магадгүй илүү аюултай хэлбэрээр ирэх магадлалтай.

Энэхүү шалтгааны улмаас вирусийн тахлууд бидний бусадтай харьцах хамгийн суурь харилцааны хэлбэрүүд болон бидний тойрон хүрээлэн буй эд зүйлсэд нөлөөлөх болно. Нүдэнд ил харагдахгүй ч бохир эд зүйлд хүрэхээс болгоомжил, дэгээнд бүү хүр,  суултуур дээр эсвэл нийтийн сандал дээр бүү суу, хүмүүстэй тэврэлдэх эсвэл гар барихаас зугтасхий гэх мэт. Бид өөрийн мэдэлгүй хийдэг үйлдэлдээ хүртэл хяналт тавих шаардлагатай. Тухайлбал, хамартаа гараа бүү хүргэ, эсвэл нүдээ бүү нух.

Тэгэхээр үүнд зөвхөн төр ба бусад бүтцүүд бидэнд хяналт тавих бус бид өөрөө өөрсдөдөө хяналт тавьж өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэг гарна. Магадгүй цахим ертөнцөд л аюулгүй болж, эрх дураараа байх орон зай нь зөвхөн баян хүмүүсийн амьдрах цөөн арлуудал л үлдэх байх.

Гэтэл цахим ертөнцөд хүртэл “вирус” ба “вирусийн” гэх нэр томьёо сүүлийн хэдэн арван жил бидний сүлжээний орон зайг, ямар хөнөөлтэй байсныг нь бид мэдэлгүй өвчлүүлж байсан. Жишээ нь (бидний дата эсвэл компьютерын хатуу диск эвдэрэхэд) цахим вирусуудыг нэрлэхэд хэрэглэж ирснийг санах хэрэгтэй. Харин бид өнөөдөр энэхүү нэр томьёоны анхдагч шууд утга нь эргэн ирж буйг харж байна. Вирусийн өвчлөл бодит ч цахимд ч  аль аль орон зайд хам утгаар оршиж байна.

Капиталист анимизмын эргэлт

Өөр нэгэн ажиглагдаж буй жигтэй зүйл бол зах зээл хэмээх нийгмийн үзэгдэл эсвэл санхүүгийн хөрөнгийг амьдчилан үзэх капиталист анимизмын эргэлт. Хэрэв томоохон хэвлэл мэдээллийн мэдээг уншвал бид олон мянгаараа амиа алдсан хүмүүсийн тухай бус (нэмээд олон мянгаараа амь алдах магадлалтай) харин“зах зээл түгшиж эхэлж байна” гэдэгт санаа зовох ёстой мэт сэтгэгдэл төрж байна. Коронавирус дэлхийн зах зээлийн өөгүй гадаргууг илэрхий үймүүлэн, сүүлд мэдээлснээр өсөлт хоёроос гурван хувиар буурах хандлага байна гэжээ.

Эдгээр бүх шинж тэмдэг нь дэлхийн эдийн засгийг зах зээлийн механизмын хараат байдлаас гарган өөрөөр зохион байгуулах хэрэгцээ буйг илэрхийлэхгүй байна гэж үү? Үүнд бид мэдээж хуучин маягийн коммунизмыг хэлээгүй болно. Эдийн засгийг хянан зохицуулах мөн шаардлагатай үед үндэстэн-улсын бүрэн эрхт байдлыг хязгаарлаж чадах дэлхийн хэмжээний байгууллага хэрэгтэй байна. Өнгөрсөнд дайны улмаас улс орнууд нэгдэж чадсан бол өнөөдөр бид эрүүл мэндийн дайн руу ойртож байгааг бодитоор харах хэрэгтэй.

Нөгөө талаас энэхүү тахлаас үүдэн гарч буй зарим нэг эерэг зүйлүүдийг дурдъя. Тухайлбал, тансаг зэрэглэлийн усан аяллын онгоцон дахь зорчигчид хөл хорионд орсон явдал-ичгүүр сонжуургүй зүйл гэж би хэлмээр санагдаж байна. (Хэдэн жилийн өмнө онгоцоор аялах нь цөөнхийн боломж байсан шиг хаа нэгтээ ганц арал руу эсвэл өөр нэгэн тансаг амралт руу явах нь цөөнхөд олдох боломж бүү байгаасай гэдэг утгаараа). Автомашин үйлдвэрлэлд коронавирус мөн нухацтай нөлөөлж буй нь сайн хэрэг бөгөөд бидний хувийн унаанд амтшихаас өөр зүйлийг эрэлхийлэх хүслийг төрүүлж магад. Жагсаалт үргэлжилсээр.

Унгарын Ерөнхий Сайд Виктор Орбан саяхан хэлэхдээ: “Либерал үзэлтэн гэж байхгүй. Либерал хүн гэдэг бол дипломтой коммунист” гэжээ.

Үүний яг эсрэг нь үнэн бол яах вэ? Бидний эрх чөлөөний төлөө санаа зовдог бүгдийг бид “либералууд” хэмээгээд харин дэлхийн капитализмын хямрал ойртон буй энэ үед эдгээр эрх чөлөөг зөвхөн радикал өөрчлөлтөөр аварч болохыг мэдэж буйг “коммунистууд” хэмээвэл ямар вэ? Тэгвэл өнөөдөр өөрсдийгөө коммунистууд хэмээн үзэж буй хүмүүс нь дипломтой либералууд-бидний либерал үнэт зүйлс яагаад ийнхүү аюулд өртөх болов гэдгийг ухан, зөвхөн радикал өөрчлөлт тэднийг аврах юм байна гэдгийг ухаарсан либералууд.

Энэхүү нийтлэлийг RT Question More вебсайтаас орчуулсан болно. 

Орчуулагч Ш.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 52 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 12 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 16 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 19 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 27 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 16 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 16 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 19 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 13 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 9 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 15 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 20 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 37 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 44 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 47 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 52 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 57 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 0 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 24 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 29 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top