x

Дарханы замаа ч барьж чадахгүй байж тэнгэрийн зам барьж чадлаа юу?

Эрх баригчдын сонгуулийн солиорол, ээлжит мөнгө хүүлэлт үргэлжилж байна. Эхлээд тэд ЖДҮХС, ТЭДС, ХЭДС, 800 тэрбумын концессыг төрөөс саасан бол үүндээ ханаж цадалгүй ахиад Дарханы замын хөрөнгө оруулалтыг хятадуудтай хуваан идэж, гацаанд оруулаад буй. Тэгвэл дараагийн их хэмжээний мөнгө хүүлэх, сонгуулийн санхүүжилт босгох аргаа эрх баригчид бодож олжээ.

Энэ нь “Тэнгэрийн тойрог” хэмээх сүрхий нэртэй нийт 800 сая ам.доллар буюу хоёр их наяд 212 тэрбум 800 сая төгрөгийн төсөл. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлал хөгжсөн бүс нутагт хэрэгжүүлдэг гүүрэн замыг манай МАН-гарууд барих юм гэнэ.

Үүгээр ч зогсохгүй хотын мээр С.Амарсайханы хувийн бизнесийг дэмжихээр дүүжин тээвэр төсөл бас хэрэгжүүлэх юм байх.

Эхлээд тэнгэрийн гүүрнийхээ тухай автомашины кабинд өссөн учраас өөрийгөө Зам тээвэр, хөгжлийн сайд болоход хамгийн тохиромжтой хүн хэмээн өргөмжилсөн Б.Энх-Амгалангийн мягмар гарагт хийсэн мэдэгдлийг хүргэе. Гэхдээ үүний өмнө Б.Энх-Амгалан гэдэг хүн Дарханы замын тендерийг будилаантуулж, Монголынхоо биш Хятадын 5-6 компанид найр тавин өгч, ард түмний хөрөнгийг салхинд хийсгэсэн гэмтэйг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр Засгийн газрын шийдвэр ч гэлээ ийм увайгүй, юм үзээгүй, өлөн сайдтай салбарт тийм өндөр дүнтэй төсөл үнэн шударгаар хэрэгжинэ гэдэг юу л бол.

Ямартай ч 800 сая ам.долларын төсөлтэй эхлээд танилцъя.

Засгийн газрын хуралдаанаас “Тэнгэрийн тойрог” авто зам барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар салбарын сайд хэлэхдээ “Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэл хотод агаар, хөрс, замын түгжрэл гээд олон тулгамдсан асуудал бий. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хоёр томоохон төсөл хэрэгжүүлэх болсон” гэв.

“Тэнгэрийн тойрог” авто замын төсөл:

1. Нийслэлийн А бүсэд “Тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлж авто зам барина.

2. Зам нь 6-12 метрийн өндөрт, 13 километрийн урттай, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох гарах цэгтэй байна.

3. “Тэнгэрийн тойрог зам”-ыг барьснаар Улаанбаатар хотын замын түгжрэл 46, агаарын бохирдол 20 хувь буурна гэсэн тооцоо гаргасан.

4. Гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг давхар ашиглах боломжтой төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар.

5. Нэг нийтийн тээврээс нэг ам.доллар буюу километр тутамд 15 центийн хураамжаар зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүгээ нөхнө.

6. Сансрын аюулгүйн тойргоос Зүүн дөрвөн зам, урагшаа Нарантуул, Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүрэг, Нарны гүүр наашлаад Баруун дөрвөн зам, Гэсэр сүм, 100 айл гэсэн тойргоор баригдана.

7. Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах шилжүүлэх гэсэн нөхцөлтэй 25 жилийн хугацаатай.

8. Энэхүү төсөл нь Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалт гэжээ.

Ингэхдээ Засгийн газар болон орон нутгийн төсвөөс ямар нэгэн төсөв гарахгүй. Концессоор хийнэ гэх мэдээллийг салбарын сайд өгч байна. Ингэхэд ер нь хэзээнээс монголчууд концессоор төсөл хэрэгжүүлж чаддаг болчихсон юм бол? Өмнөх концессуудаа олигтойхон хийж, үр ашгийг нь хүртээгүй байж ахиад юун 800 сая ам.долларын өртөгтэй концесс вэ?

Өнөөдөр V дугаар төрөхийн барилга концессоор баригдана гээд гацаанд ороод лав л таван жил болж байна, Яармагийн дэнж дээр хүрлийсэн хар барилга байсаар. Дарханы замыг мөн л концессоор барина гээд уламжлалын дагуу тууз хайчилж, шав тавьж эхлүүлсэн.

Гэтэл өнөөдөр бодит байдал дээр ямар байгаа билээ, энхэл донхол замаар явсаар эхнээсээ эрдэнэт хүний амь эрсдэж, эд хөрөнгөөрөө хохирч байна. Үнэндээ энэ улсад төрийн цэгцтэй бодлого гэж юм алга, хэн дуртай нь хэдэн тийшээ үсчиж, ард түмний халаасыг хоосолж, иргэдээ эцэс төгсгөлгүй их гай зовлонд унагааж, улам бүр ядууруулж байна.

Дүүжин тээврийн төсөл:

Монгол Улс олон Олон Улсын хөжлийн ассоциац хоорондын санхүүжилтийн хэлэлцээрээр соёрхон баталсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төсөл. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулна гэж үзэж байгаа аж.


1. Нийт 60.7 сая еврогийн өртөгтэй зээлийн хэлэлцээг 40 жилийн хугацаатай, жилийн хүү нойл мянганы 76 хувь, нэн хөнгөлөлттэй 12 жилийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй.

2. Эхний ээлжинд Баянхошууны уулзвар, Ханын материал, III,IV хорооллын эцэс хүртэл 4.9 км дүүжин тээвэр хийнэ.

3. Дүүжин тээврээр өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэнэ гэсэн анхны ТЭЗҮ гарсан. Хугацаа 16 минут, буудал хооронд 1.6-6 км байхаар төлөвлөсөн гэнэ.

Ингээд харвал, МАН-дуулагчид 800 сая ам.доллар, 60.7 сая евро буюу нийт хоёр их наяд 403 тэрбум 33 сая төгрөгийн үнийн дүнтэй хоёр төслийг орвонгоор нь самрахаар зэхэж байна. Энэ бол Монгол Улсын нийт төсвийн 10 орчим хувьтай тэнцэх төсөв. Энэ их мөнгөөр бүхэл бүтэн 25-40 жил үргэлжлэх, ойрын хугацаандаа ямар ч үр ашиггүй, нэн яаралтай бус 13 км гүүрэн зам, 4.9 км дүүжин тээвэр барих нь хэр оновчтой бодлого вэ?

Тэгээд ч улстөрчдийн увайгүй аргыг мэдэхгүй биш бараг л эхний жилдээ төсөвт өртөг хүрэхгүй байна гээд мөнгөн дүнгээ нэмж, энэ аргаараа 40 жилийн турш буюу насаараа идэх хоолоо бэлдэх гэж байгааг хэн ч харсан тодорхой байна. Ер нь иймэрхүү төслийг гаднын өндөр хөгжилтэй оронд иргэдээсээ санал авч хэрэгжүүлдэг. Гэтэл манай том толгойтой дарга нар нэг ч иргэнээс таны мөнгийг бид ийм зүйлд үрэх гэж байна, хүлээн зөвшөөрөх үү гэж асуугаагүй.

Хамгийн арчаагүй нь, Дарханы замаа барьж чадахгүй хэвтэж байж тэнгэрийн гэмээр төсөл хэрэгжүүлнэ гээд Засгийн газар, Ерөнхий сайд нь сууж байх юм. Дэлхий дахинд коронавирусийн халдвар эрчтэй тархаж буй энэ цаг үеийг тааруулж өөрсдийн шуналаа гүйцэлдүүлж байгаа нь үнэндээ зэвүү хүргэм санагдаж байна. Хэзээнээс л МАН-ынхан хулгайч нохой шиг аливаа асуудалтай, эрх ашиг ханхалсан заваан ажлуудаа шөнө дөлөөр хэлэлцэн баталдаг аргатай. Энэ удаагийнх ч гэсэн чоно борооноор гэдэг техникээр явж байна.

Үнэндээ муу хэлээд байдаг АН-ынхан арай 2.4 их наяд төгрөгөөр 13-хан км гүүрэн зам барина гээд эргүүтээд сууж байгаагүй. Тэд “Чингис бонд”-ын 1,5 тэрбум ам. доллароор 3387 км зам, 80.000 айлын орон сууц, 1000 гаруй ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, улмаар Амгалан дулааны станцыг шинээр барьж ашиглалтад оруулж байсан. Түүгээр ч зогсохгүй хотын түгжрэлийг бууруулахаар хотын гол замуудын уулзваруудыг судалгааны үндэслэлтэй барьж, гэр хорооллын замуудыг цементэлж, Дэд төвүүдийг байгуулах санаачилгыг хэрэгжүүлсэн. Энэ мэт тоочоод байвал тоймгүй олон ажил бий.

Угтаа дээрх хэмжээний санхүүжилтээр нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 800 жижиг, дунд үйлдвэр байгуулж болно шүү дээ. Тэрчлэн 21 аймагт хуваагаад үзвэл нэг аймагт 38 үйлдвэр эсвэл ойролцоогоор 15, 000 айлын орон сууц барьж, байгуулж болохоор харагдана. Мөн хотын түгжрэлийг арилгахын тулд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж, Улаанбаатар хотын хүн амын нягтралыг бууруулах нь хамгийн оновчтой арга, орон нутагтаа ч хэрэгтэй ажил баймаар. Уг нь үүнийг хэрэгжүүлэх тийм ч хэцүү биш л дээ.

Эцэст нь хэлэхэд, эрх баригчид 76 суудлын 65-ыг нь авчхаад, бүхэл бүтэн 3.5 жил өнгөрөхөд 2016 онд амласан давхар зогсоолуудаасаа нэгийг ч барьчхаж чадаагүй, Дарханы замаа дуусгаагүй, нэг км зам ч тавиагүй байж “Тэнгэрийн зам”, “Дүүжин зам” барина гэдэг ч ёстой инээдэм биз дээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс"сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Zochin (202.126.88.200)
    darhani zam odoo shavar garaad ylam hetsuu bolj bn dahin tender yvahdah cyrg bn yana ingevel 2 jileec naashgui um bolloo naad ter cancar tengerin zamaa boli ene toanzit zam bol mash chuhal zam shuu
    2020 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.64.251)
    засаг нам хоероо сонгуульд нугаслах мэдээ байна бас тэр ТТ хувьчлал Япон эмнэлэгийн будлиан байна аа байна
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • Мөнх (66.181.188.249)
    Засгийн газрын хурлаар батлагдсан гээд танилцуулж байсан, ажил эхэлсэн байхаа
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.115.52)
    Тэнгэрийн замаа сонгуулийн дараа л барь Тэгэхгүй бол тал нь алга болно
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 1 цаг 32 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1 цаг 38 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 1 цаг 42 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 2 цаг 27 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 2 цаг 40 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 8 цаг 57 мин Мэдээж “Ар нь түүз!” 9 цаг 8 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 9 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 9 цаг 33 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 9 цаг 37 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 9 цаг 42 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 9 цаг 47 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 9 цаг 52 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top