x

20 хувьд хууртсаар хуучнаараа үлдэж болохгүй

Мартын 8 болоод өнгөрлөө. Маниусын асуудал яригдаад дууслаа гэж бодож болохгүй. Харин ч эмэгтэйчүүд бидэнд ямар асуудлууд тулгамдаж байна, ямар шийдлээр, яаж гарц олж болох вэ гэдгийг яг маргаашнаас нь эхлээд бүр ч илүү ярих хэрэгтэй гэж бодож байна. Одоо удахгүй УИХ-ын сонгууль болно. Сонгууль дөхөөд ирэхээр худлаа үнэн ярих ёстой, ярихаас ч аргагүй болдог гэхдээ мөн чанар, үр дүн нь бахь байдгаараа байдаг сэдэв бол эмэгтэй нэр дэвшигчдийн тоо, квотын асуудал.

Сонгуулиас сонгуульд үр дүн нь төдийлөн өөрчлөгдөж байгаагүй, намууд (мэдээж дандаа эрэгтэй дарга, удирдлагуудтай) эмэгтэй нэр дэвшигчдийн хувь хэмжээг бид ингэж нэмэгдүүллээ гэж ихээхэн харж үзсэн мэт аягладаг тэр л байдал урьдын адилаар давтагдах төлөвтэй байна. Намууд эмэгтэй нэр дэвшигчдэд боломж олгож байгаагаа гүн бахархалтай зарлаж, намуудын эмэгтэйчүүдийн байгууллага нь талархаж хүлээж авч байгаа энэ дүр зураг сүүлийн хэдэн парламентын сонгуулиар давтагдлаа.

Улс төрийн намууд ирэх сонгуулиар энэ тал дээр ямар чиглэлд ажиллах гэж байгаа тодруулга сурвалжлагад АН-ынхан “Парламентаас өнгөрсөн онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар тогтоож өгсөн, тэр дагуу л эмэгтэйчүүдээ сонгуульд нэр дэвшүүлнэ. Гэхдээ тогтоосон квотоос хоёр дахин давсан эмэгтэй гишүүн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ намд илэрхийлээд байгаа” гэсэн бол МАХН-ынхан “УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан 20 хувийн квотын дагуу 2020 оны сонгуульд эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлнэ”, МАН-ынхан “2015 онд З.Энхболдын удирдаж байсан парламент Сонгуулийн тухай хуулийг батлахдаа УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгон бууруулж баталсан. УИХ сая УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа мөн 20 хувиар квотыг баталлаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 76 нэр дэвшигчийн 15-16 нь эмэгтэй нэр дэвшигч байна гэсэн үг.  Тэгэхээр аль ч нам, эвсэл энэ хувь хэмжээнээс бууруулахгүйгээр эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Дээшээ хэд ч байж болно, гол нь бууруулах ёсгүй. МАН одоогоор мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна, Бага хурлаараа хэлэлцэнэ” хэмээн хариулцгаажээ.

Ерөнхийдөө улс төрийн намуудын нийт дэвшигчдийн 20 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж, харин тэдний хэд нь гарахыг хэн ч мэдэхгүй урьд өмнийн дүр зураг давтагдах нь. Тэгвэл ард түмний төлөөлийн засаглал болох парламентын хэдэн хувьд нь эмэгтэйчүүдийн төлөөлөл гарч ирж чадах бол. Эрх мэдэл, мөнгө төгрөг, тэгш бус гараан дээрээс өрсөлдөж байгаа энэхүү өрсөлдөөнд Монголын хүн амын тэн хагасыг бүрдүүлдэг эмэгтэй хүйсний оролцоо хангалттай байж чадахгүй нь тодорхой байна. Хорин хувиас буулгаж болохгүй гэдгийг 20 хувь байна гээд хэн ч хэлчихсэн юм. Дээшээ 30 бүр 50 хувь байх ёстой талаар ярих хэрэгтэй юм байна. Тэгэхээр хэдүүлээ тогтож ирсэн ойлголтоо өөрчлөх гээд үзвэл ямар вэ. 

Бид эмэгтэйчүүд улс төр, нийгмийн амьдралд яагаад эрчүүдтэй эн тэнцүү оролцох шаардлагатай талаар ойлгоод авчих юм бол 76 гишүүний 38 нь эмэгтэй хүйсний төлөөлөл байхад огтхон ч гайхгүй болох юм. Хоёр өөр хүйсний хүмүүс нийгэм хийгээд гэр бүл бүлд гарч байгаа асуудал, тулгамдсан асуудлыг өөр өөрийн байр сууринаас харж, ялгаатай хэрэгцээ, ялгаатай шаардлагадаа нийцүүлж бодлогыг гаргаж чадах учраас гэр бүл, улс орны асуудал бүхэлдээ тэгш дүүрэн шийдэгдэж, улс орон хөгжих учиртай. Скандинавын орнуудад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог зайлшгүй байх ёстой зүйл, эмэгтэй хүн төрийн бодлогод оролцсоноор үр хүүхэд, нийгмийн сайн сайхны төлөө бодол санаагаа нэмэрлэж чаддаг гэж үздэг. Үүнийг эрчүүд нь ч хүлээн зөвшөөрч, эмэгтэйчүүд нь ч өөртэйгээ адил хүйсний төлөөллийг бодлого боловсруулах түвшинд байх ёстой гэж шаарддаг.

Харин бид төр барих нь эрчүүдийн ажил мэт, тэдэнтэй зэрэгцээд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөхгүй хандлага гаргасаар ирлээ. Тиймээс хэвшиж тогтсон энэ ойлголтоосоо эхлээд салцгаая. Гэр бүлийн асуудлаа ээж, аав хамтдаа сууж байгаа ярилцдаг шиг улс орон гэх том гэр бүлийн асуудалд эмэгтэй, эрэгтэй хүйсний хүмүүс жигд оролцоотой байх хэрэгтэй. Дэлхийн улс орнуудад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа улс орнуудыг харахад нэг бол өндөр хөгжилтэй, нөгөө нь үнэхээр туйлдаж асуудал нь хэцүүдсэн улс орнууд эргэлтийн чанартай эмэгтэйчүүддээ итгэж сонголтоо хийсэн харагддаг.

Дэлхийд парламент дахь эмэгтэйчүүдийн хувь хэмжээгээрээ тэргүүлдэг Руандад 1990-ээд онд парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хэмжээ 18 хувь байв. 2003 онд Үндсэн хуулиндаа 30 хувийн квотыг суулгаж өгсөн бөгөөд 2008 оны сонгуулийн дараа 54 хувь болтлоо өссөн. Иргэний дайны улмаас өөр хоорондоо хайр найргүй алалцаж, эрчүүд хэдэн зуун мянгаар нэгнээ хомроголон алсан тэр үйл явдлыг харсан энэ улсын иргэд эмэгтэй хүний уян хатан бодлого төрд байх хэрэгтэй гэж үзсэн гэдэг. Ямартай ч тэр цагаас хойш хэдэнтээ сонгууль болоход эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ 60 хувиас нэгэнт давж өссөн байна. Үнэхээр амар амгалан болох гээд тэднийг сонгосон байсан бол эргээд хувь хэмжээ буурах байсан биз. Харин тэдний төр барилцах арга ухаан хүлээн зөвшөөрөгдсөн учраас нэмэгдсээр ирсэн байж таарна.

Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдтай улс болж дэлхийг гайхшруулаад байсан Финландын парламентын 47 хувь нь эмэгтэй, Засгийн газрын 12 гишүүний 50 хувь нь эмэгтэй байна. 34 настай Ерөнхий сайд Санна Марин гэхэд өмнө нь Тээвэр, харилцааны сайд байсан. Манайд зам тээврийн сайдыг эмэгтэй хүн удирдана гэвэл эвэртэй туулай үзсэн мэт болно доо. Боловсрол эсвэл эрүүл мэндийн сайд эмэгтэй байж болох юм гэсэн хэвшмэл ойлголттой.

Одоо хэдүүлээ больцгооё оо, өөрчлөгдөцгөөе. Дэлхий тэр аяараа өөрчлөгдөж байна. Өөрсдөдөө таатай нөхцөлөөр хуулиа баталчихаад бид эмэгтэйчүүдээ дэмждэг гэж нэг их харж үзсэн хэл яриа гаргадаг улс төрийн нам хүчнийг сонгохоо больцгооё. Харин хүн амын тэн хагас нь тэгж ярьвал түүнээс ч илүү байгаа эмэгтэй хүйсийнхээ оролцоог хангадаг, тэдэндээ улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр өгөөжөөс тэгш хүртэх боломжийг олгодог, улс орныхоо хөгжилд эрх тэгшээр хувь нэмрээ оруулахыг хүлээн зөвшөөрдөг тийм улстөрчийг, тийм улс төрийн хүчнийг дэмжихээс эхэлцгээе. Төр барих ажил эрчүүдийн ажил мэт бодож ирсэн хэвшсэн ойлголтоосоо салья. Бид ч, тэд ч хамтдаа оролцож байсан улс орноо сайхан хөгжүүлнэ гэдгийг хүлээж зөвшөөрч, бас хүлээн зөвшөөрүүлье.

Э.Энэрэл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.27.58)
    Эмэгтэйчүүд нь задгай хувцаслаж эр эм нь мэдэгдэхгүй нийгэмээс хүн хордоно
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 5 цаг 27 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 5 цаг 37 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 5 цаг 40 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 5 цаг 40 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 5 цаг 41 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 5 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 5 цаг 43 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 5 цаг 44 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 8 цаг 5 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 8 цаг 14 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 8 цаг 14 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 8 цаг 18 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цаг 27 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 8 цаг 32 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 10 цаг 8 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 10 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 10 цаг 20 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 10 цаг 21 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 10 цаг 26 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 10 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top