x

Шивээ хүрэн боомт уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд бэлэн болжээ

Шивээ хүрэн боомтын үйл ажиллагааны бэлтгэл ажил хангагдсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд бэлэн болжээ. 

УОК-ын шийдвэрээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр болсонтой холбогдуулан жолооч нарын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, тусгай журмаар нүүрс тээвэрлэлтийг явуулах чиглэлийн дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн боомтод ажиллаж байна.

Тэрээр нүүрс тээвэр хийхэд тулгамдаж буй асуудал болон онцгой нөхцөлд ажиллахаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа. 

Өмнөгөвь аймгийн Шивээ хүрэн боомтоор хорио цээрийн дэглэмийн үед өдөрт 200 машин гаргах боломжийг бүрдүүлсэн гэж Шивээ хүрэн боомтын захиргааны дарга, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн захирагч Б. Мөнхбат ярив. Ариутгалын түр төхөөрөмжийг шинэчилж, хилийн шалгалтын өмнө бүх ариутгалыг хийхээр шийдвэрлэв. Энэ байгууламжаар ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд нэг машинд 10 литр ус зарцуулах ба өдөрт 200 машин ариутгах хүчин чадал бүхий түр байгууламжийг хийх үүргийг аймгийн онцгой комист үүрэг болгов. Ариутгал хийгдсэний дараа гаалийн болон мэргэжлийн хяналтын үзлэг шалгалт хийгдэх юм.

Үүнд зарцуулагдах 100-170 сая төгрөгийг Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй дөрвөн компаниас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: УУХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ
Top